Сургуульд заадаг худал зүйлс

Бидний урьд өмнө үнэн хэмээн итгэж байсан зарим түүхүүд худал байх магадлал өндөртэй, зохиомол түүхүүд байжээ. Таны урмыг жаахан хугалах нь дээ. Ямартай ч олон улсын жишигт нийцсэн сургалтын системд заримдаа нийтлэг хэрнээ андуу ташаа хөтөлбөрүүд багтсан байх юм. Иймээс уншигч та бүхэндээ гадны сайт дээр бичсэн мэдээллийг ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.
Сургуульд заадаг худал зүйлс
Хаах
Сурталчилгаа


1. Ван Гог өөрийн чихээ тайрсан
Голландын алдартай зураач Ван Гог (Van Gogh) өрөөсөн чихгүй байжээ. Хүмүүс түүнийг өөрийн чихээ тасдаад найз бүсгүйдээ илгээмжээр илгээсэн хэмээн ярьдаг боловч энэ нь үнэндээ бодит байдлаас өөр худлаа зүйл юм. Түүхчид үзэхдээ түүнийг Францын зураач, уран барималч Паул Гоген (Paul Gauguin)-тай ам муруйж ууж байсан вискиныхээ шилийг түүн рүү шидсэнд, Паул уурлан сэлмээрээ түүний өрөөсөн чихийг тас цавчсан байдаг аж.  



2. Бенжамин Франклин ба түүний цаасан шувуу
АНУ-ыг үндэслэгч эцгүүдийн нэг Бенжамин Франклин (Benjamin Franklin) зохиолч, улс төрч, шинжлэх ухаан, уран зохиолын хэмээх дөрвөн өөр салбарт хосгүй амжилтад хүрсэн суут хүн байсан юм. Хүмүүс түүнийг аянгатай өдөр тэнгэрт түлхүүртэй цаасан шувууг хөөргөж, улмаар хүн төрөлхтөнд цахилгаан гэрлийг авчирсан хэмээн боддог. Энэ нь сонсоход үнэхээр сайхан түүх боловч, хэрвээ үнэхээр тэгсэн бол тэрээр гэрлийг нээхээсээ өмнө хэдийн амьсгал хураачихсан байх байсан. 



3. Алмаазыг нүүрснээс гаргаж авдаг
Ихэнх хүмүүс алмаазыг нягтруулсан нүүрсээс гаргаж авдаг хэмээн эндүүрдэг. Үнэндээ тэгэх нь ч аргагүй юм. Учир нь нягтруулсан нүүрсийг өндөр хэмээр халааж алмазыг хиймлээр гаргаж авч болдог ажээ. Нүүрс, байгалийн алмаз хоёрыг галт уулын чулуулгаас гарган авдаг. Галт уул дэлбэрснээр, чулууг дэлхийн царцдас рүү шиддэг байна. Үүнээс алмазыг гаргадаг юм. Тиймээс нүүрс, алмаз хоёрыг нэг газраас олох боломжгүй. Түүнчлэн нүүрс нь амархан шатдаг нүүрстөрөгч, хүчилтөрөгч, хүхэр азотын нэгдмэл тунамал чулуулаг бол алмааз нь дэлхий дээрх хамгийн хатуу, хүчил шүлтэнд уусдаггүй эрдэс юм.



4. Хиростофер Колумбус дэлхий бөөрөнхий гэдгийг нээсэн
Колумбус (Christophorus Columbus) Италийн Генуя хотоос гаралтай аялагч, худалдаачин бөгөөд Америк тивийг нээж, колоничлолын эринийг эхлүүлсэн түүхэн хүн юм. Хүмүүс түүнийг дэлхий бөөрөнхий болохыг олж мэдсэн хэмээн боддог боловч, үнэндээ энэ нь тийм ч үнэн зүйл биш юм. Эртний Грекийн суут математикч Пифагор (Pythagoras), Аристотель (Aristotle), Эратосфен (Eratosthenes) нар түүнээс ч өмнө дэлхийг хавтгай биш болохыг мэддэг байсан. Колумбус үнэндээ дэлхийн хэмжээг одоо байгаагаасаа жижигхэн хэмээн тооцоолсон юм.



5. Жорж Вашингтон ба интоорын мод
АНУ-ын анхны ерөнхийлөгч, улс төрч Жорж Вашингтоны (George Washington) интоорын модны түүхийг мэдэхгүй хүн цөөхөн юм. Энэхүү түүхт өгүүлснээр бяцхан Жоржд аав нь бяцхан сүх хийж өгдөг. Учир нь тухайн үед эрчүүдийн хамгийн гол ажил нь мод бэлтгэж хагалах явдал байсан юм. Тиймээс ч хүүд аавынх нь бэлэг үнэхээр их таалагдаж, замдаа тааралдсан мод бүрийг сүхээрээ цавчихыг хүссэн гэдэг. Тэрээр нэгэн өдөр ээжтэйгээ хамт цэцэрлэгээр зугаалж явахдаа аавынхаа хайрладаг интоорын модыг сүхээрээ цавчин унагажээ. Үүнийг мэдсэн аав нь хүүгээсээ маш ууртайгаар түүний модыг хэн цавчсан болохыг асуухад хүү айж байсан ч аавдаа бүх үнэнээ хэлжээ. Тэгсэнд Жоржийн аав нь уурлах бус харин ч хүүдээ баярлаж, хүүгээ үнэнээ хэлсэн нь 1000 интоорын модноос ч илүү үнэтэй хэмээн шударга байдлыг нь үнэлсэн талаар өгүүлдэг. Энэ нь үнэндээ ердөө хүүхдүүдийг үнэнч шударга байгаасай хэмээн зохиосон үлгэр ажээ.



6. 20-р зууны үед хүмүүсийг шулмын нөлөөнд автсан хэмээн шатаадаг байжээ
Бид бүхэн урьд өмнө, шулмын хар шидэнд автсан хэмээн хүмүүсийг олноор нь шатаадаг талаар сонсож байсан. Энэ нь үнэндээ үнэн боловч тэднийг эхлээд дүүжлэн, нас барсных нь дараа тосгоноо шулмын хараалаас хамгаалах үүднээс шатаадаг байжээ. Учир нь тэдгээр хүмүүсийн биеийг шатаах нь эргэн төрөх, сүнс шүгэлэхээс хамгаалдаг хэмээн үздаг байсан гэнэ.



7. Бид тархиныхаа 10 хувийг л ашигладаг
Энэхүү онолыг Германы физикч Альберт Эйнштэйн (Albert Einstein), гаргасан бөгөөд түүнийг нь мэдрэлийн эмч, эрдэмтэн Барри Гордон (Barry Gordon) үгүйсгэж, бид тархиныхаа ихэнх хэсгийг бүхий л хугацаанд идэвхитэй ашигладаг хэмээн хэлжээ. Чухам хэн нь үнэн хэлсэн болохыг цаг хугацаа харуулах биз ээ.



8. Хүчилтөрөгч ихээр агуулсан судас цэнхэр өнгөтэй байдаг
Энэхүү ойлголт хэзээд үндэслэлгүй худал зүйл ажээ. Учир нь судас арьстай ойрхон байдаг тул арьсны цаанаас харагдах боломжтой юм. Түүнчлэн хүний судас цэнхэр өнгөтэй харагддаг нь хар хүрэн өнгийн цус судсаар дамжиж хурдтай урсаж байдаг учир ийнхүү харагддаг ажээ. Ялангуяа энэ нь цусны эргэлт хөдөлгөөнөөс шалтгаалдаг байна. Зарим тохиолдолд судас хөх ягаан өнгөтэй болсон байдаг нь цусны биеэнд тархах хурдаас хамаардаг бөгөөд цусны эргэлт хурдан явагдаж байгаа үед цэнхэр харин удаан давтамжтай явагдаж байгаа үед нил ягаан өнгөтэй болдог гэнэ.



9. Исак Ньютон ба алим
Алдарт эрдэмтэн Исаак Ньютоныг (Isaac Newton) дэлхийн таталцлын тухай хуулиа нээхэд хүргэсэн алимны тухай домгийг бараг хүн бүр л мэднэ. Үнэндээ энэхүү домогт түүнийг энэхүү онолоо ганцаараа нээсэн хэмээн бичсэн байдаг. Тэгвэл үнэндээ тэрээр ганцаараа байгаагүй найзынхаа хамтаар байсан төдийгүй, таталцлын хуулийг ч мөн түүний тусламжтай нээжээ. 



10. Авраам Линкольн боолчлолын эсрэг хатуу байр суурьтай байсан
АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч, Хойд Америкийн Холбоог удирдан Өмнөдийн эсрэг тулалдан ялж, боолчлолыг устгахад үнэтэй хувь нэмэр оруулсан улс төрч бол Авраам Линкольн (Abraham Lincoln) юм. Үнэндээ тэрээр анхнаасаа боолчлолыг устгахыг зориогүй ажээ. Зөвхөн боолуудын тусламжтайгаар улс орноо нэгтгэх, бат бөх болгохыг зорьж байсан гэдэг. 



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()