Камерт үлдсэн хамгийн аймшигтай бичлэгүүд

2016-01-31, 04:18
48,423
1990-ээд оныг хүртэл зурагт гэдэг айл бүрийн хойморт байж л байх ёстой, жирийн нэг тавилга мэт үзэгддэг байлаа. Харин шинэ зуун гарсаар хүмүүс зурагт, шууд эфирийн тусламжтайгаар гадаад ертөнцийн сонин хачныг ойлгож эхлэн, хүсэн хүлээж, өөрсдийн сэтгэхүйн цар хүрээг чадлынхаа хэрээр нэмэгдүүлсэн. Гэрэл зураг, видео камер гэдэг заримдаа няцаахын аргагүй гэрч, таахын аргагүй нууц байдаг бөгөөд энэ л зүйлсэд хадгалагдан үлдсэн түүхэн хачирхалтай, аймшигтай явдлуудыг хүргэж байна.
Камерт үлдсэн хамгийн аймшигтай бичлэгүүд


1. Барьцаалагдсан автобус

Филиппиний цагдаагийн албаны ажилтан Роланд Мендоза 2010 оны 8-р сарын 23-ны өдөр албан тушаалаасаа халагдсан бөгөөд энэхүү явдалд уурсахдаа 25 хүнтэй, аяллын автобус барьцаалжээ. Тусгай албаны бусад ажилчид түүнийг барин, барьцаалагдсан иргэдийг суллахаар бүхэл бүтэн 10 цагийн турш үзсэн бөгөөд энэ бүх явдал камерт бичигдэн үлдсэн юм. Харамсалтай нь хэрэг явдал 8 хүн амиа алдаж, 7 хүн шархдсанаар дууссан билээ.


Видео




2. Берлиний хананы нураасан нь
Германыг бүү хэл, дэлхийг тэр чигт нь хоёр хэсэгт хуваасан Берлиний хана 1961 онд анх баригдсан юм. Уг хана нь 5 метр өндөр, дээгүүрээ төмөр өргөстэй тортой, дохиоллын системтэй байжээ. Үүнийг барихын гол зорилго нь социалист дэглэмтэй Зүүн Германаас баруун Герман луу зүглэж байсан дүрвэгсдийг зогсооход оршиж байжээ. Гэтэл энэ нь байдлыг намжаасангүй, харин ч хурцатгаж орхисон билээ. Ингэсээр ард түмний эсэргүүцэл туйлдаа хүрч, коммунист дэглэм ч нуран унаж, үүнтэй зэрэгцэн 1990 онд Берлиний ханыг нурааж эхэлсэн аж.


Видео




3. Лос Анжелесийн бослого
Лос Анжелес хотод болсон энэхүү аймшигт эмх замбараагүй явдал нийтдээ 6 өдөр үргэлжилсэн бөгөөд хэдэн мянган хүн нэгдсэн байсан юм. Уг явдлыг орон даяар шууд эфирээр цацаж, онц байдал зарлан, олон хүн түгшүүрт автан, зурагтаараа үзэж байжээ.


Видео




4. Японд болсон цунами
2011 онд Японд болсон аймшигт цунами CNN-ийн камерт бичигдэн үлджээ. Эрчилсэн их давалгаа гудманд байсан машин тэрэг, хүн зон бүгдийг хуу хаман, асар их хохирол учруулсан байна. Байгалийн энэхүү гамшигт үзэгдлийн үеэр 13 мянга гаруй хүн амиа алдаж, 235 тэрбум долларын хохирол учирчээ.


Видео




5. АНУ-ын тамхи, согтууруулах ундааны худалдааны татварыг зохицуулах товчоо
Уг газрыг шашины нэгэн бүлэглэл галдсан гэдэг нь нотлогдсон юм. Холбооны мөрдөх товчооноос үйл ажиллагааг шалгасан хойно ч гэсэн гал гарсан нарийн шалтгааныг тогтоож чадаагүй аж. Энэ явдлын үеэр 76 хүн амь үрэгдэж, тэр бүхнийг шууд эфирээр цацаж байжээ.


Видео




6. “Challenger” хөлгийн сүйрэл
1986 оны 6-р сарын 8-ны өдөр АНУ-ын Шаттл “Challenger” болон хөлгийн бүх гишүүд нислэгийнхаа 73 дахь секундэд осолдож, амиа алдсан юм. Хөлгийн баруун хатуу түлшний хурдасгуурт хий алдагджээ. Үүний улмаас гадаад түлшний саванд бэхлэгдэх хурдасгуурт гэмтэл гарч устөрөгч, хүчилтөрөгч холилдсноос осол болсон байна. Дэлбэрэлт “Челленжер”-ийг хэдэн хэсэг болгосон нь хөлгийн багийнханд амьд гарах боломжийг олгоогүй ажээ.


Видео




7. Освалдын аллага
АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кенниди (John F.Kennedy) буудан хороосон гэх мэргэн бууч Лий Харви Освалд бол Америк бүү хэл дэлхий даяар зартай юм. Түүнийг Кеннидигийн аллагад сэжиглэн, цагдаагийн газраас тойргийн шорон руу шилжүүлэхээр авч явах үед шөнийн клубын эзэн Жак Руби  телевизийн камеруудын шууд нэвтрүүлгийн үеэр буудан хороожээ.


Видео




8. Дэлхийн худалдааны цамхаг халдлагад өртөв
АНУ-ын Нью-Йорк хотод байрлах Дэлхийн худалдааны ихэр цамхагийг амиа золиослогч террористууд  одоогоос 15 жилийн өмнө буюу 2001 оны 9-р сарын 11-ний өдөр онгоцоор мөргөн дэлбэлсэн билээ. Уг үйл явдлын үеэр 3000 гаруй хүн амиа алдаж, дэлхийн түүхэнд хар толбо тогтсон юм.


Видео



2
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()