Хосууд мөнгөтэй болохын тулд юу хийх ёстой вэ?

Хүн бүр сайхан хань ижилтэй болж, үр хүүхэдтэй болоод дутагдаж гачигдах зүйлгүй сайхан амьдрахыг хүсдэг. Мэдээж та хүссэн амьдралаа бүтээхийн тулд амьдралдаа зөв алхмуудыг хийж, алсын хараатай амьдрах хэрэгтэй юм. Ингээд сайхан амьдралыг цогцлооход хэрэг болохуйц 10 зөвлөгөөг хүргэе.

Хосууд мөнгөтэй болохын тулд юу хийх ёстой вэ?


1. Мөнгө
Мөнгө бол амьдралыг хөдөлгөх гол хүчүүдийн нэг юм. Мэдээж мөнгөөр үнэлж, мөнгөөр худалдаж авч болохгүй зүйлүүд байдаг ч хэрвээ та сайхан амьдрахыг хүсвэл өөрийн гэсэн хуримтлалтай байх хэрэгтэй. Үүний тулд бүхнийг төлөвлөж, аль болох хэрэгцээгүй зардалд мөнгөө дэмий үрэхгүй байхыг зөвлөж байна. Ингэснээр та гэр бүлтэй болсон ч, урьдаас таамаглахын аргагүй санхүүгийн хямралд өртөлгүй, сайхан амьдрах боломжтой болох юм.



2. Ажил амралтаа зохицуулах
Амжилтанд хүрдэг хосуудын нэг чухал чанар бол ажил амралтаа зохицуулан амьдралынхаа хором мөч бүрийг аз жаргалтай өнгөрөөж чаддагт нууц нь оршино. Мөнгөтэй болно гээд амьдралаа цалгардуулалгүй гэр бүлтэйгээ цагийг халуун дулаанаар өнөрүүлснээр таны маргаашийн ажлын бүтээмж хэд дахин нэмэгдсэн байдгийг анхаараарай.



3. Төлөвлөгөө гаргах
Бизнес эрхлэгч хүн бүрт төлөвлөгөө хэрэгтэй. Сайн төлөвлөсөн ажлын төлөвлөгөө нь танд санаанд оромгүй амжилтыг авчрах болно. Тиймээс та ямарваа ажлыг эхлүүлэхдээ юун түрүүнд сайн төлөвлөх хэрэгтэй хэмээн зөвлөмөөр байна. Ингэх нь таныг аливаа эрсдлээс хамгаалах бамбай болох учиртай.



4. Муу зуршлаа хаях
Та арай муу зуршилтай юм биш биз? Таны сарын цалингаас урсан гарч байгаа тамхи, хэдэн шил пивоны мөнгө хуримтлагдсаар таны халааснаас овоо хэдэн төгрөгийг үргэлж урсгаж байдаг юм. Тиймээс аль болох муу зуршлаа халж, ирээдүйдээ зөв худалдан авалтыг хийгээрэй. Эдгээр муу зуршлууд нь таны санхүү болоод эрүүл мэндэд үргэлж заналхийлдэг юм.



5. Ирээдүйдээ хөрөнгө оруулах
Ухаалаг хүн бүр өнөө маргаашдаа бус ирээдүйдээ зөв хөрөнгө оруулалт хийж чадах гүйлгээ ухаантай байдаг. Тиймээс та өнөө маргаашийн зугаа цэнгэл, ая тухтай байдлаа бус нийгмээ судалж, тохирсон цагт нь хөрөнгө оруулалтийг хийж хайртай дотны хүмүүстээ бэлэг бариарай. 



6. Эрсдлийг тооцоолж сурах
Сайхан амьдралын нэгээхэн том нууц бол эрсдлийг тооцоолох явдал юм. Мэдээж ямарваа нэгэн ажлыг эхлүүлэхдээ урьдчилан таамаглахын аргагүй эрсдлүүдийг ч мөн тооцоолон ажиллах хэрэгтэй. Бүхий л зүйлсээ төлөвлөчихсөн, бүх юм нь бүтээд ирэхийн цагт нэг жижигхэн асуудлаас болж эхлүүлсэн бизнесээ нураахыг хүсээгүй л бол бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй юм.



7. Хүсэж мөрөөдөх
Хүний хүсэл мөрөөдөл гэдэг хэзээ ч үл дуусах хязгааргүй зүйлийн нэг юм. Амжилтанд хүрэхэд хэрэгтэй хамгийн чухал алхамын нэг бол чадах чинээгээрээ хүсэх. Харин дараа нь тэрхүү хүслээ биелүүлэхийн төлөө тууштай тэмцэх явдал юм. Мэдээж хэн ч таныг юу ч хийгээгүй зүгээр мөрөөдөөд сууж байхад аманд тань хоол хийж өгөхгүй шүү дээ.



8. Улсад мөнгө тушаах
Манайхаар бол энэ нь сар болгон улсад тушаах ёстой нэг ёсны нийгмийн даатгал гэсэн үг юм. Та улсад ажилласан, хувиараа төлсөн гээд бүхий л нөхцөлд тогтмол улсад мөнгө тушааснаар эргээд танд амжилтанд хүрэх асар их боломжууд нээгдэнэ. Тиймээс одооноос эхэлж зорилготой, зорилттойгоор амжилтын төлөө урагшаа залуусаа



9. Зээлээ төлөх чадвартай байх
Хэрвээ та ямарваа нэгэн мөнгөний эх үүсвэргүй орлогогүй бол хэзээ ч битгий хүнээс мөнгө зээлээрэй. Учир нь энэ нь танд нэмэр болохоосоо илүүтэй нэрмээс болох нь элбэг. Ядаж  л зээлсэн мөнгөнийхөө хүүд сар болгон маш их мөнгийг хэрэгцээгүй зарлагaдах болно шүү дээ. Тиймээс аль болох зээл тавихаас татгалзах хэрэгтэй.



10. Хүүхдээ зөв хүмүүжүүлэх
Ирээдүйн хамгийн том хөрөнгө оруулалт бол үр хүүхэддээ зөв хүмүүжил олгох явдал юм. Энэ нь магадгүй дээрх зүйлүүдээс хамгийн чухал зүйл нь байх. Үр хүүхдээ эхнээс нь зөв төлөвшүүлж, эрдэм боловсрол олгоход нь анхаарч ажиллаарай. Ингэснээр ирээдүйд таны үр хүүхэд эцэг эхийнхээ ач тусыг хэзээд мартахгүйгээр барахгүй, та ч сайн сайхан амьдрана.


 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()