Хятадууд онгоцны үйлчлэгчээ хэрхэн бэлддэг вэ?

БНХАУ-ын нисэх хүчинд ажилд орно гэдэг хэн хүний хүсээд л бүтчихдэг зүйл биш бололтой. Нисэх онгоцны үйлчлүүлэгчээр шалгуулж байгаа охидын зүс царай, өндөр, биеийн галбир, хэлний мэдлэг зэргийг нарийн шалгаад зогсохгүй  шалгаруулалтанд тэнцсэнийг нь тусгай хөтөлбөрийн дагуу бэлтгэдэг ажээ. Ингээд та бүхэндээ Хятадын онгоцны үйлчлэгч охидыг бэлтгэлээ хэрхэн базаадаг талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
Хятадууд онгоцны үйлчлэгчээ хэрхэн бэлддэг вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа


1. Сычуань мужын "Иргэний нисэхийн коллежи"-д суралцдаг оюутнууд маш хүнд бэлтгэл сургуулилтыг давснаар ийнхүү ирээдүйд онгоцны үйлчлэгч болон бэлтгэгддэг байна. Тэднийг ямар ч нөхцөлд онгоцны зорчигчдод инээмсэглэн үйлчилж сургах үүднээс бэлтгэлийнхээ туршид аманд нь модон савааг зуулгадаг ажээ. Түүнчлэн зөв цэх алхаж сурахын тулд толгой дээрээ сэтгүүл тавин унагахгүйгээр бэлтгэлээ хийдэг гэнэ. 



2. Энэхүү зурган дээр оюутнууд толгой дээрээ савтай ундааг тогтоож сурч байна. Ердийн ч нэг цэх биш, бүр тэв тэгшхэн, шугам шиг цэх зогсож сурах хүртлээ шилтэй ундааг  толгой дээрээ тавин сургуулилт хийнэ.



3. Дараагийн нэг сургалт бол өвдгөн завсраа A4-ийн хэмжээтэй нэг ширхэг бичгийн цаасыг хавчуулж унагалгүй зогсох хэрэгтэй. Үүнээс харахад Хятадад майга хөлтэй онгоцны үйлчлэгч ажиллах нөхцөлгүй бололтой шүү.



4. Түүнчлэн тэд ангидаа хичээллэхдээ ч гэсэн дүрэмт хувцсаа зөв өмсөх тал дээр ихээхэн анхаардаг байна. Эрчүүд бүсгүйчүүдээс илүү онгоцны үйлчлэгч болох сонирхолтой ажээ.



5. Тэд нислэгийн турш ийнхүү хөлөө сольбон, цэгцтэй суух шаардлагатай.



6. Гоо үзэсгэлэн, цэмцгэр байдлаас гадна тэдний хамгийн чухал сурах зүйлүүдийн нэг бол бие хамгаалах урлаг юм.



7. Учир нь онгоцонд ямарваа террорист халдлага гарах, ёс зүйгүй зорчигчоос биеэ хамгаалах, бусад зорчигчийн аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд тэд “Кунгфу” болон “Таэквондо”- ийн тодорхой арга техникт бэлтгэгдсэн байх ёстой.



8. Түүгээр ч зогсохгүй цэргийн анхан шатны бэлтгэлийг ч мөн хийдэг. Учир нь тэднийг учирч болзошгүй аюулд сэтгэлийн тэнхээтэй байж, түүнийгээ даван туулахад энэхүү бэлтгэл маш чухал үүрэгтэй.



9. Цэргийн бэлтгэлийг бусдын л адил гадаа агаарт хийдэг. Учир нь ингэх нь тухайн хүнээс илүү их хүч хөдөлмөр гаргуулж, бэлтгэлийн чанарыг сайжруулдаг хэмээн үздэг ажээ.



10. Таны харж байгаачлан, биендээ багтамгүй хүч чадалтай эдгээр охид шаазан тавгийг гараараа төвөггүйхэн цохин хагалж байгаа биз? Онгоцны үйлчлэгч гэдэг зүгээр ч нэг сайхан царайтай, инээмсэглэсэн бүсгүйчүүд байдаггүйг энэ бэлтгэлээс харж болно. 



11. Эдгээр сургуулилт, бие халаалтаа хийсний дараа үндсэн бэлтгэл болох гардан тулааны хөтөлбөр рүү шилжинэ.



12. Тэдний ийнхүү хичээнгүйгээр бэлтгэлээ базааж байгаа нь цаанаа учиртай. 2013 оноос хойш онгоцны үйлчлэгчид танхай этгээдүүдийн халдлагад олноор өртөх болсон юм. Үүний нэгэн жишээг дурдвал 2013 оны 7-р сарын 18 ны өдөр 30 орчим зорчигчтой нисэх онгоцонд нэгэн гэмт этгээд халдаж, олон хүнийг бэртээжээ. 



13. Тэдний ажлыг амар хялбар аргаар мөнгө олох арга хэмээн боддог хүмүүс энэхүү мэдээллийг уншаад бодол нь өөрчлөгдсөн гэдэгт итгэлтэй байна.



14. Үүргээ гүйцэтгэж байхдаа тэднийг асаалттай танк адил бүхий л зүйлд бэлэн байхыг сургадаг байна. Бэлтгэл сургуулилтын үр өгөөж тэдний бодит ажил дээрээс л шууд харагдана. Хэрвээ ажил олгогчдын санаанд нийцэхгүй бол чадвар муутай охидыг шууд л халж орхидог. Учир нь цаана нь мянга мянган охид хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр хүлээн сууж байгаа шүү дээ. 



15.



16.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()