Нас барсан хүүгийнхээ зүрхийг дахин сонссон ээж

Америкийн Аризона мужийн иргэн Хэтер Кларк (Heather Clark)-ийн 7 сартай хүү нэгэн залуу эмчийн буруутай үйл ажиллагаанаас болоод харамсалтайгаар амьсгал хураажээ. Тухайн үедээ энэ явдал АНУ төдийгүй дэлхий нийтийн нулимсыг барж байлаа.

Нас барсан хүүгийнхээ зүрхийг дахин сонссон ээж
 
Харин сайхан сэтгэлт Хэтер бүсгүй бяцхан хүүгийнхээ зүрхийг өөр нэгэн зүрхний дутагдалтай охинд шилжүүлэн суулгуулахаар болсон байна. Та ч гэсэн төсөөлөөд үздээ, энэ бол хүүгийн ээжийн хувьд амар шийдвэр байгаагүй. Зөвхөн бяцхан зүрхийг ч биш, өөр бусад эрхтнүүдийг нь үхэл амьдралын зааг дээр тарчлан хэвтэж буй 3 өвчтэй хүүхдэд хандивласан байна.









 
Хүүгийн зүрхийг авсан Йордан (Jordan) охин тухайн үед нэг ой 6 сартай байжээ. Хагалгаанаас хойш 3 жил хагасын дараа хоёр хүүхдийн ээжүүд уулзахаар болсон нь энэхүү нулимс дуслуулам явдлын гол зангилаа юм. 4 нас хүрсэн Йордан охины зүрхийг, хүүгийн ээж Хэтер бүсгүй чагнуураар сонсон, тэсэлгүй уйлж байлаа. “Чагнуураар чагнах мөчид Йордан охины ээж "Энэ бол таны хүүгийн зүрх шүү дээ” хэмээн хэлсэн нь маш олон хүний нулимсыг асгаруулсан юм.



Бяцхан хүү Лукас 2013 онд хариуцлагагүй эмчийн буруутай үйл ажиллагаанаас болж нас барсан юм. Хүүгийн аминд хүрсэн эмчийн хэрэг одоо хүртэл илрээгүй, мөрдлөгийн явцдаа байгаа аж.
Видео
 
 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()