Хамгийн аймшигтай шинжлэх ухааны туршилтууд

20-р үед хүмүүс “шинжлэх ухаан” хэмээх нэрийдлийн дор ямар аймшигтай, сэтгэл зүсэм туршилтуудыг явуулж байсныг хараад та лав итгэхгүй дээ. Хэдэн сая хүмүүсийн цус хөлсөөр бүтсэн бидний амьдрал анхандаа тийм ч сайхан байгаагүй юм. Тэдний туршилт хэмээх зүйлс нь өдгөө улам хөгжингүй болсон ч, энэ хүртлээ хичнээн хүмүүс тэдний “туршилтын туулайнууд” болснийг таашгүй. Ингээд харгис, хэрцгийллийн жишээ болсон түүхэн дэх хамгийн аймшигтай туршилтуудыг хамтдаа тольдоё.

Хамгийн аймшигтай шинжлэх ухааны туршилтууд
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа
 
 
1. Оюун санааг өөрчлөх туршилт
Энэхүү туршилтыг 1950 оноос 1960 оны сүүл үеийг хүртэл хийсэн бөгөөд тэд туршилтанд орж байгаа гадны цэргийн оюун бодлыг өөрчлөх, тэрчлэн мэдээлэл авах зорилготой тагнуулын туршилт юм. Үүний тулд тухайн хүнд сэтгэцэд нөлөөлөхүйц маш хүчтэй мансууруулах бодисыг өндөр тунгаар тарьж, тархины үйл ажиллагааг өөрчлөх бүхий л аргуудыг хууль бусаар хийдэг байсан аж. Туршилтанд цэргийн ажилтан, засгийн газрын нөлөө бүхий хүмүүс, бизнесмэнүүд хүртэл хамрагддаг байжээ.

Тэдэнд LSD хэмээх мансууруулах бодисыг өгч, гаргах хариу үйлдлийг нь хянаж ажилладаг байж. Хожим тэдгээр хүмүүс сэтгэц мэдрэлийн өвчтэй болон үлдэх нь түгээмэл байсан төдийгүй, хүнд хүчтэй мансууруулах, өвчин намдаах эм тариа зэргийг өндөр тунгаар хийхийг хорьсон юм. Туршилтыг явуулсан хүмүүс, өөрсдөдтэй нь холбоотой бичиг баримт, судалгааны ажлыг устгаснаар энэхүү аймшигт туршилт нь өнөөг хүртэл нууц байсаар ирсэн гэдэг.
 


2. Цацраг идэвхит төмрийн туршилт
1945 онд Вандербильт их сургуулийн эмч нар жирэмсэн эмэгтэйчүүдийн ургийн хөгжилд хэрэгтэй нэгэн төрлийн цацраг идэвхит бодистой шахмал эмийг зохион бүтээсэн байна. Мэдээж нэгэнт хийсэн бүтээлээ туршиж үзэх нь ойлгомжтой шүү дээ. Тэд 829 орчим жирэмсэн эмэгтэйчүүдэд энэхүү шахмал эмээ өгч туршсан гэдэг. Уг нь энэхүү эмийг уусан давхар биетэй эхийн цус төлжих учиртай юм. Гэсэн хэдий ч энэ нь ердөө л тэдний зохиосон үлгэр байжээ. Үнэндээ тэдгээр жирэмсэн эмэгтэйчүүдэд цацраг идэвхит бодисыг уулгаж, тэдний урагт энэхүү бодис хэрхэн нөлөөлөхийг турших гэж байсан аж. Үүний нөлөөгөөр тэдний хүүхдүүд нь хорт хавдартай болсон бөгөөд, амь насаа ч алдацгаасан гэдэг. Эмч нар тэдний нас барсан хүүхдүүдэд 10.3 сая долларыг өгөөд амыг нь тагласан байна.  
 

 
3. БЗХӨ-ий туршилт
1932 онд АНУ-ын Алабама мужын Таскежи хотод засгийн газраас бэлгийн замын халдварт өвчин, тэр дундаа тэмбүү өвчнийг хэрхэн эмчлэх, үзүүлэх нөлөөг судлахаар зориудаар Африк Америкийн өнгөт арьстнуудын бэлэг эрхтэнд тэмбүү өмчний нянг түрхэж зориудаар өвчлүүлсэн байна. Үүний үр дүнд тэдгээр хүмүүс хэлэхийн аргагүй зовлонд унасан гэхэд болно.

Учир нь туршилтанд орсон тэдгээр хүмүүст ямар ч баталгаагүй, зөвшөөрөөгүй эм тариануудын өндөр тунгаар хийж байсан бөгөөд туршилтанд оролцсон 400 өвчтөний ердөө 74 нь л амьд гарсан ажээ. Түүгээр зогсохгүй тэдгээр хүмүүсийн 40 нь эхнэрүүддээ өвчнөө халдаагаад зогсохгүй, тэднээс төрсөн 20 хүүхэд төрөлхийн тэмбүү өвчтэй төрсөн гэдэг. Хожим 1947 онд тэмбүү өвчний вирусыг дарах Пенциллин тариа үүссэн юм.
 

 
4. Мангас судалгаа
1939 онд Америкийн Айова (Iowa) их сургуулийн судлаач Вендол Жонсон (Wendell Johnson) амь үрэгдсэн цэргүүдийн  хүүхдүүдийг асрах байгууллагаас хэлний бэрхшээлтэй 22 хүүхдийг сонгон авч өөрийн шавь Мэри Тудор (Mary Tudor)ийн хамт ийнхүү туршилтаа эхлүүлсэн байна. Туршилтын гол зорилго нь хэлний бэрхшээлтэй хүүхдүүдийн хэлийг засах ирээдүйд зөв төлөвшүүлэх учиртай байжээ.

Тэд хүүхдүүдийг хоёр хэсэг болгон хувааж, эхний хэсэг хүүхдүүдтэй аядуу зөөлөн нам дуугаар ярилцаж, намуухан дуу сонсгон хооронд чөлөөтэй тоглуулж, харилцуулж байжээ. Харин нөгөө хэсэгтэй нь үргэлж чанга дуугаар зандран ярьж, дарамтлан сүрдүүлж, хүүхдүүдийг хооронд нь тэмцэлдүүлж байсан гэнэ. Туршилтын дүнд намуухан хэсэг нь өөртэй итгэлтэй, яриа, нөхөрсөг хүүхдүүд болсон бол, харин нөгөө хэсэг нь дуугүй, ярьж чаддаггүй өөртөө итгэлгүй, хурц авиртай, ууртай болсон аж. Хожим  2001 онд Айова их сургуулийнхан энэхүү туршилтынхаа төлөө олон нийтээс уучлал гуйсан гэдэг.
 

5.  Castle Bravo,  төсөл 4.1
1954 оны 3-р сарын 26-ны өдөр Бикинийн шүрэн арлын орчимд 15 мегатонны хүчтэй устөрөгчийн бөмбөгийг “туршилт” хийж дэлбэлсэн юм. Хэдийгээр тэд энэхүү туршилтаа нууц маягаар чимээгүй өнгөрөөхөөр төлөвлөсөн боловч, дэлбэрэлт тэдний тооцооллоос 3 дахин хүчтэй болсон байна. Түүнчлэн тухайн бөмбөгөөс ялгарсан цацраг идэвхит бодис, салхины нөлөөгөөр ойр орчмын оршин суугчдад гэрлийн хурдаар тархжээ.
 
АНУ-ын засгийн газраас нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлсэн боловч, хэдийн оройтсон байжээ. Хүмүүсийн арьс нь өвчилж, улмаар үс нь туг тугаараа халцарч унасан гэдэг. Зөвхөн арьсны өвчлөл гэлтгүй цацраг идэвхит бодисын нөлөөлөл дараа дараагийн жилүүдэд улам л хүчтэй нөлөөлж, ширүүсч байлаа. Маш олон бүсгүйчүүд хэвлий дэх ургаа эрт зулбаж, арай хийж төрүүлсэн хүүхдүүд нь шил шилээ даган амьгүй төрсөөр байжээ. Түүнчлэн ард иргэд, хүүхэд багачууд нь бамбай булчирхайн хорт хавдраар түгээмэл өвчилсөөр байсан ажээ.
 
6.  Өлсгөлөн туршилт
Дэлхийн 2-р дайны сүүлээр Америкийн цэргүүд хоол тэжээлийн хомсдолтой учиран, өөрт хэрэгтэй амин дэмийг өөр юугаар орлуулж болох талаар туршилтыг хийжээ.  Тэд дайнд явж чадаагүй эрчүүдэд эхний хоёр сарын турш талх, үр буудай, шиш, гэх мэт зүйлүүдийг  өгчээ. Түүнчлэн тэднийг ууланд авирах, гүйх гэх мэт эрч хүч шаардсан дасгалуудыг хийлгэж байв. Үүний дүнд тэд биеийнхээ жингийн 30 хувийг алдаад зогсохгүй, сэтгэл гутрал, стрессд орцгоож, өвчилсөн гэнэ. Иймээс тэд хүн өдөрт 4000 илчлэг бүхий шим тэжээлийг хоол хүнснээсээ авах ёстой хэмээн дүгнэлтийг гаргажээ. 
 
7. Вирусаар турших
1950 оны 9-р сарын сард АНУ-ын цэргийн зориулалт бүхий хөлөг онгоцоор далдалсан хэсэг террорист эрдэмтэд “серратиа” хэмээх вирусийг Сан Франциско хотын орчимд 6 хоногийн туршид цацсан байна. Улмаар энэхүү ажиллагаанд оролцсон хүмүүсийг баривчилжээ. Учир нь энэ нь хатгаа өвчинг үүсгэдэг вирус аж. Тэдгээр хүмүүс шууд бусаар хүмүүсийг нь өвчлүүлж, АНУ-ыг буулган авах зорилготой байжээ. Тэдний зорилго ч биеллээ олсон юм. Учир нь зөвхөн цэргүүд ч бус энгийн иргэд хүртэл үй олноороо өвчилж эхэлжээ. Үүний улмаар 150 мянган хүн нас барсан гэдэг. Хожим эдгээр эрдэмтэд Стэнфорд их сургуулийн эрдэмтэд болох нь тогтоогджээ.
 
 
8. Үнэртэн турших
1950-аад оны үед биологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид тэдний өөрийн шинэ бүтээгдэхүүнүүдээ хоригдлууд дээр туршдаг байжээ. Тэд шинээр үйлдвэрлэсэн химийн найрлага бүхий шампунь, үнэртэн, хөлийн пудер зэргүүдийг хоригдлуудын арьсан дээр түрхэж, гарах үр дүнг нь хянадаг байсан гэнэ. Тэдний арьсны онцлог, тэрчлэн бүтээгдэхүүнд хэрэглэсэн химийн хүчтэй найрлага нь тэдгээр хүмүүсийн арьсанд харшил өгч, загатнуулан, түүнчлэн арьсны маш хүнд  өвчлөлийг бий болгож байжээ. Хожим 1970 оны үед тэдгээр хүмүүс өөрсдийнхөө туршилтыг буруу хэмээн, уучлалт гуйсан гэдэг.
 
 
9. Цахилгаан эмчилгээний туршилт
1930-1956 онуудад Белливие эмнэлгийн эмч Лауретта Бендер (Lauretta Bender) шизофренийн эмгэгтэй хүүхдүүдийг цахилгаан тогоор эмчлэх аргыг туршилт хийж байжээ.  Тэрээр өөрийн гаргасан онолын дагуу тэдгээр хүүхдүүдэд 20 өдрийн турш аймшигтай туршилтыг явуулсан гэдэг. Эмчилгээ хийлгэж байсан хүүхдүүд цөм 12 орчим насны 100 орчим хүүхдүүд байсан аж.  Түүний энэхүү туршилтын улмаар хүүхдүүдийн зан авир өөрчлөгдөж, ширүүн зантай, омог ихтэй болцгоож байсан гэнэ. Хожим түүний энэхүү туршилтанд орсон хүүхдүүд гэмт хэрэгтнүүд болцгоосон талаар мэдээлэл байдаг ажээ.
 
 
10. Хүйс солих туршилт
1966 онд Жанет Реймeр (Janet Reimer), ихэр хөвгүүдийг төрүүлжээ. Гэвч хүйг таслах агшинд эмчийн хариуцлагагүй үйлдлээс Брюс хүүгийн бэлэг эрхтнийг хамтад нь тасалчихсан гэнэ. Энэ нь түүний эцэг эхэд үнэлж болшгүй их гарз болсон нь ойлгомжтой. Бяцхан нярай их хэмжээгээр цус алдаж, түүнд цус тогтоох эмчилгээг даруй хийсэн ажээ. Хэдийгээр цус нь бүрэн тогтсон ч хүүд маш хүнд хүнд байна шүү дээ.

 Яах учраа олохоо байсан Брюсын эцэг эх, бэлгийн бойжилт, хүйсийн талаар мэргэшсэн  сэтгэл зүйчид хандахад, тэрээр хүүгийн хүйсэнд өсөж хүмүүжих явц хамгаас чухал болохыг хэлсэнд, тэд Брюс хүүгийн нэрийг Брэнда болгон өөрчилсөн гэдэг. Нас бие томорч хүүг 14 нас хүрэхэд эцэг эх нь түүнд бүх учрыг хэлжээ. Эцэг эхийнх нь энэхүү шийдвэр хүүд таалагдаагүй учраас тэдэнтэй ам зөрж, өөрийн нэрээ Дэвид болгосон гэдэг. Тэрээр дахин хагалгаанд орж, улмаар гэрлэсэн боловч хүүхэд насны сэтгэл гутрал, бие физиологийн байдлаас болоод гэрлэлт нь бүтэлгүйтсэн аж. Ах Брюс нас барахад, тэр ч мөн адил 38 насандаа харамсалтайгаар амиа хорлосон гэдэг.
 

 

NULL

NULL

0
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()