Хамгийн аймшигтай тархины өвчнүүд

Хүний хамгийн чухал хайрлан хамгаалах ёстой эрхтнүүдийн нэг бол яалтачгүй тархи юм. Биеийн бүхий л хэсэг, сэтгэл хөдлөл зэргийг тархи хянадаг бөгөөд энэ нь нэг ёсондоо хянах төхөөрөмж гэсэн үг. Харимсалтай нь осол эмгэгээс болоод хүмүүс санаанд оромгүй тархины өвчнөөр өвчлөн, насан туршдаа бие сэтгэлийн зовлонтой амьдрах нь элбэг билээ. Ингээд дэлхий дээр одоогийн байдлаар мэдэгдээд буй хүнд хамгийн хохиролтой, аймшигтай тархины өвчлөлүүд болон тэдгээрийн хор уршигийг хүргэе.

Хамгийн аймшигтай тархины өвчнүүд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа


1. Котард синдром
Иймэрхүү синдромтой хүмүүс өөрийгөө үхсэн, өөрийнх нь эд эрхтэн алга болж байгаа мэтээр төсөөлж, түүнээсээ үүдэн ургуулан боддог ажээ. Энэ нь ихэвчлэн өсвөр насны хүүхдүүдэд түгээмэл ажиглагддаг бөгөөд мөн л тархины хэвийн үйл ажиллагаа алдагдсан үед маш ховор тохиолддог байна. Хүний биеийн ихэнх өвчлөл сэтгэл санааны байдлаас шууд хамаардаг тул, сүүлдээ энэ нь жинхэнэ өвчлөлийн үндэс суурь болдог.



2. Фреголи синдром
Энэ нь сэтгэц мэдрэлийн шизофрени өвчний нэг төрөл юм. Тархины ямар нэгэн осол гэмтлээс үүдэлтэйгээр бодит байдлыг төсөөлөн ургуулсан зүйлтэй холих, ялгахаа байхыг хэлдэг. Түүнчлэн тэд өөрсдийгөө өөрөөсөө гадна олон янзын хүний дүрд хувирч чадна хэмээн итгэдэг ажээ. Ийм тохиолдолд урт удаан хугацааны туршид мэдрэлийн, сэтгэл зүйн эмчилгээг хийлгэх шаардлагатай.
 


3. Прозопагнози синдром
Ихэвчлэн тархины цус харвалт, тархиний бэртлийн үеэр түгээмэл тохиолддог өвчин юм. Тус өвчнөөр өвчлөгсөд бусад хүмүүсийн царайг таньдаггүй ажээ. Хэдий царай нүүр, царайны хувирал зэргүүдийг нь харж, мэдрээд байгаа боловч хоромхон агшинд тухайн хүнийхээ ямар царайтай болохыг нь мартчихдаг байна. Гэр бүлийнхээ хүмүүсийг өдөр бүр хардаг ч гэлээ, тэдгээр хүмүүсийн хувьд үргэлж танихгүй хүн шиг санагддаг гэнэ.



4. Соматопарафрени синдром
Таны бие яг л өөр хүнийх юм шиг, тэднийгээ мэдрэхгүй, удирдаж чадахгүй байхыг шинжлэх ухааны нэрээр соматорафрени гэдэг ажээ. Мөн л тархины гэмтэл, мэдрэлийн хурц ядаргаа, цус харвалтын үед илэрдэг. Эдгэрэх хугацааны хувьд харилцан адилгүй. Зарин хүмүүс хэдэн сарын дараа байхад зарим нь бүр эсрэгээрээ хэдэн жил ч үргэлжилж болдог.



5. Үе мөчөө мэдрэхгүй байх
Энэхүү синдром нь котард синдромтой төстэй боловч, арай өөр. Тэдгээр хүмүүс өөрийн гар, хөл үе мөч зэргээ алга болсон мэтээр төсөөлөн өөртөө итгүүлдэг ажээ. Мөн л тархины гэмтэлтэй холбоотой. 
 
6. Агнози синдром
Энэхүү өвчлөлийн үед тухайн өвчтөн хүмүүстэй харилцах тал дээр ихээхэн асуудалтай болдог. Нийгмээс тусгаарлагдаж, хүнтэй харилцаж, ярихаа больдог аж. Түүнчлэн хэрвээ бага насны хүүхэд тус синдромоор өвчилвөл хэлний бэрхшээлтэй болох нь элбэг юм. Түүнчлэн сэтгэл заслын эмчилгээтэй хавсарч байж эмчлэгддэг байна. 
 

 
7. Эпилепси синдром
Бусад синдромыг бодвол хамгийн хэцүү нь гэж болно. Учир нь тус синдромоор өвчилсөн хүн булчингаа хянаж чадахгүй, унах ойчих, хөл дээрээ ч зогсож чадахгүй байх тохиолдлууд их байдаг аж. Сэтгэл санаа өөрчлөгдөх хямрахад хүчтэй таталт өгдөг тул тухайн хүнийг маш тайван байлгах хэрэгтэй. Хүнээс асар их тэвчээр, хөдөлмөр шаардаж байж эдгэрэх боломжтой. Хүндэрсэн нөхцөлд үүрд хөгжлийн бэрхшээлтэй үлдэх тохиолдол ч цөөнгүй ажээ.
 

 
8. Атакси синдром
Тус синдром нь ослын дараах сэтгэл зүйн хямралаас үүддэг. Түүнчлэн тархины гэмтлийн үед ч түгээмэл ажиглагдана. Үүгээр өвчилсөн хүмүүс гарт тааралдсан жижиг зүйлийг түүж амандаа өөрийн мэдэлгүй хийх, бүр залгидаг аж. Түүнээсээ болж мухар олгойн хагалгаанд орох нь элбэг юм. Бүх насны хүмүүст түгээмэл тохиолддог байна.
 

 
9. Мебиус синдром
Энэхүү өвчлөл нь булчингийн хөдөлгөөнийг саажуулдаг генетикийн тархины өвчлөл юм. Түүнчлэн ихэвчлэн бага насны хүүхдүүд, шинээр төрсөн хүүхдүүдэд түгээмэл ажиглагддаг байна. Илрэх шинж тэмдгүүд нь нүд солийх, хөмсөг ам, нүүрэнд таталт өгөх зэргүүд ордог ажээ. Тус синдромыг эрт оношилж, эмчилгээг хийх нь хамгаас чухал, эс бөгөөс энэ чигээрээ үлдэх аюултай.
 

 
10. Зөнөх өвчин
Энэ бол ярих хэлэх бүх зүйл нь хэвийн боловч, есөн шидийн зүйлсийг хаман хольж ярих, түүнчлэн өөрийгөө юу ярьсныг санадаггүй өвчин юм. Түүнчлэн сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрдэг гэвэл таарна. Амархан баярлаж, гомдож, түүнчлэн тэр чинээгээр тайвшрах нь хурдан. Өндөр настай буурлууд өвчлөх нь элбэг.
 
 
11. Нойргүйдэх өвчин
Энэхүү синдром нь хүмүүсийг чимээгүйгээр устгадаг гэвэл таарна. Учир нь нойргүйдэх синдромоор өвчилсөн хүмүүст унтаж амрах үед чихэнд нь тоо томшгүй олон бодол эргэлдэж, толгой нь эргэн, чихэнд нь чанга дуу хадаж эхэлдэг байна. Ингэснээс тухайн хүн амарч чадаагүйгээс болоод, маргаашийнхаа хамаг ажлын бүтээмжийг алдах өндөр эрсдэлтэй юм. Энэхүү өвчлөл үүсэх шалтгаан нь ослын дараах хүндрэл, эс бөгөөс тайвшруулах, нойрсуулах төрлийн эмийг хэтрүүлэн хэрэглэхээс ч мөн үүсдэг байна.
 
12. Мартах синдром
Мөн л тархины гэмтэл, цус харвалт зэргээс үүдэлтэй зүг чигээ алдах синдром нь тухайн хүн явсан газраа санахгүй байх, тэрчлэн гэрээ олохгүй төөрдөг байна. Энэ нь тархинд мэдээлэл хангалттай очихгүй, тархинд саатал учирсныг харуулж байгаагийн илрэл юм. Дэлхий дээр энэ синдромоор өвчлөн шаналж буй хүмүүс цөөнгүй юм. Эмчилгээг сэтгэл засалтай хослуулан хийх нь чухал. Учир нь тус синдром нь сэтгэл зүйтэй нягт холбоотой ажээ.


 
13. Синестезия синдром
Хүнд харах, үнэрлэх, амтлах, хүрэлцэх, сонсох 5 мэдрэмж байдаг. Тэд бүгд өөрсдийн үүргээ ч мөн сайн гүйцэтгэдэг билээ. Харин дээрх синдромоор өвчилсөн хүмүүс эдгээр 5 мэдрэмжийнхээ үүргүүдийг хооронд нь сольчихдог аж. Жишээ нь бид номыг уншдаг. Тэгвэл синестезия синдромтой хүмүүс номыг үнэрлэж, амталдаг байна. Чухам яаж ингээд байгааг эмч нар баттай тодорхойлоогүй ажээ. Түүнчлэн тус синдромоор өвчилсөн хүмүүс тун цөөхөн байдаг гэнэ.


 

NULL

NULL

3
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()