Дэлхийн хамгийн ой гутмаар ажлууд

Хүн ажлыг бус, ажил хүнийг голдог гэдэг. Тэр ч утгаараа хүмүүс цалин мөнгө нь сэтгэлд нийцсэн, боломжийн санагдсан ажлыг хийж амьдралаа залгуулдаг билээ. Хэдий тийм ч, өөр ажил олдохгүй, тогтсон мэргэжилгүй гэх шалтгаануудаас үүдэн хэн хүнийг хийхээргүй, хүнд хүчир, бүр ичмээр, ой гутмаар ажилд нухлагдах хүмүүс цөөнгүй байдаг аж. Дэлгэрэнгүйг доорх мэдээллээс авна уу.
Дэлхийн хамгийн ой гутмаар ажлууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


1. Порно театрын үйлчлэгч
Бусдад хэлэхээс ч ичмээр ажил бол порно театрын үйлчлэгч юм. Яагаад вэ гэж үү? Та бараг надаар хэлүүлэлтгүй энэ талаар мэдэж байгаа байх. Учир нь тус театраар ихэвчлэн эрчүүд үйлчлүүлдэг бөгөөд үзвэрийнхээ дундуур “нөгөө ажлаа” хийдэг аж. Тиймээс л үйлчлэгчид үзвэр бүрийн дараа, хүмүүсийн хаясан салфетка, үрийн шингэн тэр ч байтугай хэрэглэсэн бэлгэвчийг хүртэл цэвэрлэдэг ажээ. Ер нь тэгээд яаж ч бодсон  өдөржингөө бохир дуу чимээ, орчинд ажиллахад ямар л олиг байх вэ дээ.



2. Букингемын ордны харуул
Хамгийн тэвчээртэй хүмүүс л энэхүү хүндтэй, хэцүү ажлыг хийдэг бизээ. Тэд яг л баримал адил хөдөлгөөнгүй зогсох ёстой бөгөөд хүмүүсийн үйлдэлд ямар нэгэн хариу үйлдлийг үзүүлэх эрхгүй байдаг аж. Тиймдээ ч телевизийн шоу, хошин шог, инээдмийн кинонууд дээр тэдний тэсвэр тэвчээрийг шалгахуйц зүйлсийг хийж, шоглоод байдаг шүү дээ. Дуучин Ферги (Fergie)-ийн "London Bridge" дууны клип, "Mr.Bean" инээдмийн кинон дээр хүртэл хөөрхий харуулуудыг бүр зүдрээж орхидог.



3. Амьтны гар хангалга хийгч
Амьтан судлаачдын хувьд ховордож байгаа амьтад эсвэл тэдний генийг судлах зорилгоор амьтдад гар хангалгыг хийх хүндхэн ажилтай эрхгүй тулгардаг байна. Мэдээж тэд хүн шиг өөрсдийгөө зохицуулж чадахгүй болохоор үржлийн тал дээр гардан ажилладаг ажээ. Үүнд хэд хэдэн арга байдгаас, ажилчид ихэвчлэн цахилгаан арга, хиймэл эрхтний арга эсвэл бүр гараараа хийдэг гэнэ. Түүнчлэн тэд гар хангалгын үеэр дошгирч, тухайн ажилтныг бэртээх тохиолдлууд бишгүй олон болдог байна.



4. Бохирын хоолой цэвэрлэгч
Хамгийн заваан, огиудас хүргэм ажлуудын нэг бол яалтачгүй бохирын хоолой цэвэрлэгч юм. Хүмүүсийн ялгадас, тэрчлэн бүхий л бохир зүйлс дамжин гардаг энэхүү хоолойг цэвэрлэх хүн, үнэхээр л тэвчээртэй, амьдрахын төлөө зүтгэж байгаа хүмүүс юм. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд, тэдгээр хоолойнуудаа гар ажиллагаагүйгээр, тусгай машины тусламжтай цэвэрлэдэг бол, ядуу буурай орнуудын хувьд ямар ч аргагүй, зөвхөн гараараа л цэвэрлэдэг юм.



5. Бразилийн шумуул судлаач
Та санаж байгаа бол өмнө нь Бразилийн халдварт шумуулны талаар мэдээллийг хүргэж байсан шүү дээ. Тэрхүү шумууланд хазуулсан жирэмсэн эмэгтэйн хүүхэд төрөлхийн жижигхэн тархитай төрж, нийгэмд үнэхээр их хохирол учруулаад байгаа юм. Түүний нэгэн адилаар шумуулаар халдварлагддаг “малариа” өвчний эмчилгээг олохоор судлаачид шаргуу хөдөлмөрлөж байгаа юм. Харин тэдгээр халдвар тээгч шумуулнуудыг барьж авахын тулд судлаачид өөрийн биеэ золиос болгохоос өөр аргагүй байдаг гэнэ.



6. Нийтийн бие засах газрын үйлчлэгч
Бид бүхэн аль болох нийтийн бие засах газраар үйлчлүүлэхгүйг хичээдэг шүү дээ. Учир нь тэдгээр жорлонгууд ариун цэврийн шаардлага хангахааргүй бохир, муухай үнэртэй байдаг. Уг нь үйлчлэгчид тэдгээр жорлонгуудыг чадлынхаа хэрээр л цэвэрлэж харагддаг. Хэдий тийм ч хэн хүнээс гарах бохир зүйлсийг дор бүр нь цэвэрлэж амждаггүй байх. Амьдрахын эрхэнд иймэрхүү ажил хийж байгаа хүмүүсийн ажлыг хүндлээд, зарим хүмүүс дор бүрээ цэвэрхэн бие засаж байвал сайнсан даа.



7. Амны үнэр шалгагч
Шүдний оо, амны гаа, ам зайлагч уусмал зэргүүдийг хийхийн тулд хүмүүсийн амыг хэрхэн ариутгаж байгаа талаар судалгааг хийдэг. Тэгэхийн тулд судалгаанд оролцож байгаа хүмүүс төрөл бүрийн хоол хүнсийг өгсний дараагаар амны үнэрийг шалгаж, улмаар бүтээгдэхүүн хэрэглэсний дараах үнэрийг ч мөн харьцуулан шалгадаг ажээ. Тэгэхээр энэ бол дээд зэргийн бохир ажил мөнөөсөө мөн.



8. Муурны хоолны чанар шалгагч
Бидний хайртай гэрийн тэжээмэл амьтдын хоолыг зүгээр ч нэг хийгээд дэлгүүрүүдээр тараачихдаггүй байх нь. Тэдгээр бүтээгдэхүүнүүдийг шалгах тусгай хүн байх агаад, тэдгээр хүмүүс муурны хоолны амт үнэр шингэц гээд л бүхнийг тооцоолон шалгаж, шаардлагатай тохиолдолд өөрсдөө амсаж ч үздэг байна.



9. Ослын дараах замын цусыг арилгагч
Хотын гаднах хурдны зам дээр харамсалтайгаар дайруулсан амьтад, осолд орсон хүмүүсийн цусыг цэвэрлэхийн тулд хүмүүс өөрөөсөө асар их тэсвэр тэвчээрийг шавхан байж хийдэг. Хөөрхий амьтдын амьдралын сүүлийн мөрийг баллахдаа тэдгээр хүмүүс сэтгэл санааны хувьд ч тогтворгүй байдалд ордог нь лавтай.



10. Сармагчин үргээгч
Амьтны хүрээлэнгийн амьтдад тэр дундаа хөдөлгөөн нь дийлдэхгүй сармагчингуудыг хооллох, усанд оруулах гэх мэт зүйлүүдийг хийх гэхээр тэд мод, бургас гээд өндөрлөг газарт гарчихаад бууж ирдэггүй. Тийм үед тэднийг үргээх барих хүн хэрэг болдог ажээ. Сахилгагүй нь дэндсэн тэднийг үргэлж хөөж, үргээж, шаардлагатай тохиолдолд аргадана гэдэг бас л тэвчээр шалгасан ажил шүү. 



2
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()