Сурталчилгаа (15)
Хаах

Та үүнийг мэдэх үү?

Хүний бие дахин давтагдашгүй урлагийн бүтээл гэлтэй. Судлах тусам багасах бус, бидний мэдэхгүй маш олон гайхалтай зүйлсүүд ундарсаар байдаг нь хачирхалтай. Эрхтэн бүрийн үүрэг, оршин буй учир нь маш нарийн тооцоологдсоны дээр хүнийг насан туршид нь хувьсан өөрчилж байдаг нь сонин. Ингээд та бүхэндээ бидний биеийн талаар хачин жигтэй баримтуудыг хүргэж байна.

Та үүнийг мэдэх үү?


1. Насанд хүрсэн хүмүүс нялх хүүхдээс бага ястай
Нялх хүүхэд, том хүнийг бодвол хамаагүй жижигхэн биетэй шүү дээ. Гэсэн хэдий ч бие бага, бэлчээр том гэдгийн адилаар тэдний биед ойролцоогоор 305 жижиг яс байдаг ажээ. Харин нас биед хүрсэн дундаж хүмүүсд 245 яс байдаг байна. Яаж ийм зүйл болдог байна аа гэж үү? Учир нь хүний биеийн бүтэц үнэхээр гайхамшигтай. Дөнгөж төрсөн хүүхдийн яс нь бэхжээгүй мөгөөрсөөрөө байдаг бол томрох тусмаа тэдгээр нь улам бэхжиж хатууран яс болдог байна. Энэ үйл ажиллагааг яс бэхжих хэмээн нэрлэдэг. Ингэхдээ тэдгээр ясууд нь мөгөөрсөө бүрхэж, хоорондоо нийлснээр, жижиг мөгөөрс ясуудыг өөртөө нэгтгэдэг.  Ингээд л тэд хоорондоо нийлж, бүхэллэг бат бөх ясыг бий болгодог ажээ. 



2. Бид амьдралынхаа хугацаанд 24,000 литр шүлсийг ялгаруулдаг
Та арай нохдыг л зөвхөн маш ихээр шүлс ялгаруулдаг хэмээн боддог байсан юм биш биз? Тэгвэл хүн ч гэсэн тэднээс дутахгүй, амьдралынхаа хугацаанд ойролцоогоор 24,000 литр шүлсийг ялгаруулдаг байна. Энэ нь хоёр усан санг дүүргэх хэмжээний их гэсэн үг юм. Хүмүүс хацар, ам, хэлний доод тал гэсэн 3 өөр газраас шүлсийг ялгаруулдаг. (Бид нялх хүүхдийн хацрыг үнсэж, чимхэж болохгүй, шүлсний гэр хагарна хэмээн ярьдаг шүү дээ.) Шүлсэнд ус, электролит, фермент, зунгаг зэргүүд байдаг байна. Шүлсний үүрэг нь бидний идэж байгаа хоол тэжээлийг дэвтээж, шингээхэд туслан задалж өгдөг. 



3. Эрүүл хүний биед ойролцоогоор 4-5 грамм төмөр агуулагддаг
Насанд хүрсэн эрүүл биетэй хүний биед дунджаар 4-5 грамм төмөр агуулагддаг байна. Энэхүү төмөр нь хүний цусны улаан эсд орших бөгөөд түүнчлэн ясны чөмөг, элэг, дэлүү зэргүүдэд тарж үрждэг байна. Эдгээр төмрүүдийг нэгтгэвэл 7 см урт хадаастай тэнцэнэ. Төмөр бидний үс, арьс, хумсыг гэрэлтсэн өнгөлөг байлгахад тусладаг юм.



4. Бидний сормуусанд 1000 орчим жижиг хачиг амьдардаг
Сормуус гэдэг хүний нүдийг сайхан харагдуулах, тэрчлэн нүд рүү орох жижиг тоосонцор зэргүүдийг шүүх давхар үйлчилгээтэй байдаг. Тиймдээ ч хүний сормуусыг ойртуулаад томруулаад харвал таны санаанд ч оромгүй ихээр бохирдсон байдаг ажээ. Энэ нь жижиг биет хачиг зэргүүдийн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлдэг. Тэдгээр амьтад сормуусанд дээр жижиг тэмтрүүлээрээ наалдан, тоосонцроор хооллож амьдардаг ажээ.



5. Биеийн хөлс үнэндээ ямар ч үнэргүй
Биеийн хүчний ажил хийх, халууцах, сандрах үед бидний биеэс маш их хөлс ялгардаг. Тиймдээ ч хүмүүс зориулалтын үнэр дарагч бүтээгдэхүүнийг хөлөрсөн газрууддаа түрхэж, эвгүй үнэртэхээс сэргийлдэг шүү дээ. Хүмүүс "Хөлсний үнэр үнэртээд байна" гэлцдэг. Тэгвэл үнэндээ хүний биеэс ялгардаг хөлс нь ямар нэгэн үнэргүй байдаг бөгөөд харин энэ нь хүний биед хуримтлагддаг бактерийн үнэр гэнэ. Тэдгээр бактерууд нь хүмүүсийг жаахан л бохирдох, залхуурах мөчид үржиж, хөлсөөр дамжин онцгүй үнэрийг гаргадаг байна.



6. Үсэрхэг хүн бусдаас илүү ухаалаг байдаг
Зарим хүмүүс илүүдэл үснээсээ ихэд санаа зовж лазер эмчилгээг хийлгэдэг шүү дээ. Хамгийн хачирхалтай нь судлаачдын үзэж буйгаар сэтгэн бодох чадвар сайтай, тархиа ихээр ажиллуулдаг хүмүүс бусдыг бодвол үсэрхэг байх магадлалтай хэмээн үзжээ. Ихэвчлэн, нягтлан, нарийн мэргэжлийн эмч, шүдний эмч зэрэг мэргэжилтэй хүмүүс бусдаас илүү үсэрхэг байдаг гэнэ. Түүнчлэн нуруу, цээжээрээ үсэрхэг эрчүүд IQ сайтай байдаг ажээ.



7. Бидний чих, хамар хоёр насан туршид ургадаг
Хүний чих, хамар хоёр насан туршид нь ургаж байдаг гэвэл та итгэх үү? Учир нь энэ нь яг л нялх хүүхдийн биетэй ижилхэн мөгөөрсөөс бүтдэг болоод тэр шүү дээ. Чих, хамрын мөгөөрс нь хүнийг нас ахих тусам хуваагдаж, томорсоор байдаг. Та бүхэн анзаарч байсан бол настан буурлуудын чих хамар нь их том харагддаг. Гэхдээ мэдээж тэдгээр эрхтнүүд огцом томроод ургаад байвал утгаа алдах нь ойлгомжтой. Тодорхой хугацаанд аажим аажмаар томордог тул хүмүүс түүнийг төдийлөн анзаардаггүй байна.



8. Та дахин давтагдашгүй хэлний хээтэй
Хэл бол хүний биеийн хамгийн хүчирхэг булчин юм. Түүнчлэн хүн бүрийн хурууны хээ дахин давтагдашгүй өөр хээтэй байдгийн адилаар хэл ч гэсэн өөр өөр хээтэй байдаг ажээ. Үнэхээр сонин байгаа биз. Судлаачид ирээдүйд хүний хэлний хээгээр хүмүүсийг тодорхойлж болох юм хэмээжээ.



9. Бидний биед ойролцоогоор 1 кг бактер амьдардаг
Хүний биед ойролцоогоор 1 кг бактер амьдардаг гэвэл та итгэх үү? Тэдгээр бактерийн эсүүд нь бидний бүхий л биеэр тархан амьдардаг. Түүнчлэн хүний биед ойролцоогоор 1400 төрлийн бактерүүд амьдардаг болохыг эрдэмтэд тодорхойлсон юм. Микробиологи, эрүүл мэндийн төслийн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд хүний биед оршин буй бактерүүдийг нэг бүрчлэн судлан үзжээ.  Тэдгээр нь үржих, амьдрах чадвар сайтай бөгөөд хүний биед ашигтай ч бактерүүд байдаг байна.


 

NULL

NULL

3
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()