Солонгост эмэгтэйчүүдэд зориулсан “секс шоп” нээгджээ

Өмнөд Солонгост байдаг секс шопууд бүгд л эрчүүдэд зориулагдсан байдаг. Ер нь зөвхөн Солонгос ч гэлтгүй дэлхийн улс орнууд ч гэсэн иймэрхүү л хэв маягтай байдаг шүү дээ. Тэгвэл саяхан Солонгосын иргэн Чой Квак хэсэг найз бүсгүйчүүдийн хамтаар эмэгтэйчүүдэд зориулсан секс шоп нээжээ. Энэ нь эмэгтэйчүүдийн сексийн амьдралыг боогдуулсан, эрх тэгш бус уламжлалыг халсан явдал болсон хэмээн тэд онцолжээ.
Солонгост эмэгтэйчүүдэд зориулсан “секс шоп” нээгджээ
Хаах
Сурталчилгаа


Энд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан секс тоглоомууд, тусгай хувцас хэрэглэлүүд, бусад зүйлсийг худалдаалах юм.



Ази эмэгтэйчүүдийн бүрэг даруу, ичимтгий байдлаас болоод өмнө нь иймэрхүү газрууд төдийлөн нээгддэггүй байв. Харин Чой Квак болон түүний найзуудын хийсэн энэхүү зоригтой алхам нь түүхэндээ бараг анх удаа хэмээн тэмдэглэгдэхүйц зүйл болжээ.



Уг секс шоп нь байрлалын хувьд ч маш зоригтой шийдэлтэй буюу Сөүл хотын хоёр томоохон Христийн сүмийн хажууханд байрлах ажээ.



Нээгдсэнээсээ хойш ганцхан сарын дараа л гэхэд 20 сая воны ашиг олсон нь хэр эрэлттэй нүдээ олсон нээлт болохыг нь гэрчилнэ. Тус газраар үйлчлүүлж буй эмэгтэйчүүдийн ихэнх нь 20-30 насны хүмүүс ажээ.



Өмнөд Солонгос бол хүйсийн эрх тэгш байдлаараа дэлхийн 145 орноос 115-р байранд ордог. Угаас нийгэмд нь күнзийн сурталт хандлага давамгайлдаг учраас эмэгтэйчүүдийн бэлгийн амьдралын үүрэг тийм ч ил тод биш, түүнчлэн энэ тухай ярих л юм бол биеэ үнэлэгчийн тоонд албан бусаар ордог байна.











Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()