Хамгийн аймшигтай хараал шингэсэн зүйлс

Хараал гэдэг хэзээд үйлийн үртэй зүйл билээ. Түүнийг яаж ч зогсоож болохгүй гэдэг. Учир нь хэн нэгэн хүний гай зовлон, сэмэрсэн сэтгэл шингэсэн тэдгээр эд зүйлс хүрсэн эзэддээ аймшигтай их гай барцдыг авчирч, улмаар амь насыг нь аван оддог байжээ. Ингээд түүхнээ цусаар бичигдэн үлдсэн тайлбарлахын аргагүй хараал шингэсэн эд зүйлсийг танилцуулъя.

Хамгийн аймшигтай хараал шингэсэн зүйлс
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа


1. Мөсөн хүн
1991 онд Альпийн нурууны орчмоос ойролцоогоор 5000 гаруй жилийн настай занданшсан хүний цогцсыг судлаачид олсон байна. Гэвч түүнийг олсон 7 судлаач бүгд харамсалтайгаар амь насаа алджээ. Тэдний нэг нь ч жамаараа бус бүгд цаг бусаар дараалан нас барсан гэдэг. Тэд авто машины ослоор, хаднаас унаж, нурангид дарагдан, цусны эмгэгээс гэх мэт бүгд өөр өөр шалтгаанаар нас барцгаасан байна. Яагаад тэдэнд ийм зүйл тохиолдсонд бүгд гайхшаа баран, үхлийн шалтгааныг нь тэрхүү жигтэй цогцосны хараал хэмээн тайлбарлажээ.



2. Уйлж буй хүүгийн зураг
Энэхүү зургийг 1980-аад оны үед алдаршаад байсан Испанийн зураач Бруно Амадио (Bruna Amadio) хэмээх зураач зуржээ. Таныг харахад энгийн нэгэн өхөөрдөм хүү ихэд гомдоллон уйлах тус зургийг зураач нэгэн хүүгийн бодит төрхөөр хуулбарлан зурсан гэдэг. Зурган дээрх хүү Мадридад эцэг эхийнхээ хамтаар амьдардаг байсан ч, тэдний гэр түймэрт автахад хачирхалтай тохиолоор  хүү ганцаараа амьд үлджээ. Улмаар зураач залуу хүүг өрөвдөн өргөж авсан байна.  Хүүг ирсний дараахан зураачийн гэрт түймэр гарч, түүний урлан үнс нурам болтлоо шатжээ.

Үүнд бухимдсан зураач залуу хүүг буруутган зэмлэхэд, түүнд нь ихэд гомдон уйлсан аж. Ийнхүү зураач залуу хүүгийн уйлж буй төрхийг зуржээ. Тэр явдлаас хойш удалгүй хүү ор сураггүй алга болсон бөгөөд түүнийг дахиж хэн ч хараагүй юм. Хүмүүс түүнийг авто машины осолд орсон хэмээн жиг жуг ярилцаж байсан боловч энэ нь өнөөг хүртэл нууц хэвээр үлдсэн юм. Хачирхалтай нь түүнээс хойш хүүгийн зургийг гэртээ өлгөсөн айл бүрт гал гарч, үнс нурам болтлоо шатдаг байхад зөвхөн хүүгийн зураг л шаталгүй хэвээр үлддэг байна.



3. Итгэлийн алмаз
Энэхүү алмаз нь дэлхий даяар хараалтай гэдгээрээ алдартай юм. Учир нь тус чулуу нь 1600-аад оны үед сүмийн шүтээн дээр гэрэлтэж  байсан бөгөөд 17-р зуунд түүнийг хэсэг хүмүүс хулгайлжээ. Улмаар сүмийн тахилчид тэрхүү чулууг хараасан хэмээн хүмүүс боддог байна. Тус алмааз нь очсон эзэн бүртээ аймшигтай их гай барцдыг дуудаж, амь насыг нь аван оддог байжээ. Энэ мэтээр маш олон хүний гар дамжсан энэхүү эрдэнийг хүнд өмчлүүлэхгүйн тулд маш өндрөөр үнэлсан гэдэг. Одоогийн байдлаар тус алмаз АНУ-д хадгалагдаж байгаа юм.



4. "Кох и Нор" алмааз
Энэхүү алмааз нь итгэлийн алмаазтай төстэй боловч, зөвхөн эрчүүдэд аюул занал учруулдаг байна. Эсрэгээрээ бүсгүйчүүдийг амжилт, хөрөнгө чинээнд хүргэдэг энэ алмазны учрыг хүмүүс өдгөө ч гайхсаар байгаа юм. Магадгүй энэхүү алмазын анхны эзэн, хэн нэгэнд хорсохдоо ийнхүү түүнд хараал шингээсэн ч юм бил үү?



5. Супермений хараал
Та гайхаж байж магадгүй. Таны үзэх дуртай “Super man” киног анхлан зохиогчид өөрсдийн баатрыг хараасан хэмээн хүмүүс ярилцдаг. Учир нь түүний дүрийг бүтээсэн жүжигчид ямар нэгэн байдлаар бэртэх, амиа хорлох, саажилттай болох гэх мэт хэлэхийн аргагүй аймшигтай зүйлүүдтэй учирдаг ажээ. Супермэны анхны дүрийг бүтээсэн Жерри Сигел, Жо Шустер нар ажлын хөлсөндөө ямар ч мөнгө авалгүй, "Dc Comics" компанид залилуулсан уурандаа энэ дүрийг хараасан гэж ярьцгаадаг. 



6. Бамбиногийн хараал
Бамбино (Bambino)-ийн хараал нь дэлхийд хамгийн алдартай спортын хараал юм. “The Boston Red Sox” хэмээх мэргэжлийн бейсбол багийн тамирчин Babe Ruth “New York Yankees” багт орсноос хойш ийнхүү азгүйдэлд унасан ажээ. Түүнээс хойш "Yankees" багийнхан дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд ялалт байгуулж, харин “Red Sox” ялагдсаар байжээ. Гэвч 2004 онд сар хиртэх үеэр Red Sox-ийнхонд ялалт эргэн иржээ. Тэд үүнээс хойш тэмцээн бүртээ ялалт байгуулж, “Yankees”-ийг бут ниргэсэн юм.



7. “Клуб 27” хараал
"Клуб 27"-ийн хараал гэдэг нь алдар нэртэй бүлэг хөгжимчдөд хамаарах хараал юм. Тэдний алдрын оргил үедээ буюу 27 насандаа харамсалтайгаар таалал төгсөөд байсанд хүмүүс ихэд гайхаж байсан юм. 27 насандаа харамсалтайгаар таалал төгссөн оддыг дурдвал алдарт Нирвана хамтлагийн дуучин Курт Кобейн (Kurt Cobain) 1994 онд амиа хорлосон. Хөгжимчин Жими Хендрикс (Jimi Hendrix) 1970 онд бөөлжсөндөө хахаж үхсэн байдаг. Дуучин Жим Моррисон (Jim Morrison) 1971 онд зүрхний шигдээс өвчнөөр нас барсан гээд тэдний үхлийн хэн ч тайлбарлаж чаддаггүй. Тэд бүгд 25 насандаа нэрд гарч, 27 насандаа харамсалтайгаар таалал төгссөн юм.



8. Хараалтай утасны дугаар
0888-888-888 хэмээх утасны дугаар нь яг л аймшгийн кинон дээр гардгийн адилаар хараал шингэсэн ажээ. Учир нь 2000 оноос өмнө энэхүү дугаарыг ашиглаж байсан хүмүүс бүгд нас барцгаасан юм. Тэдгээр хүмүүс ихэвчлэн хорт хавдар, хар тамхи, бусдад хорлогдсон гэх шалтгаануудаар хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Энэхүү дугаар нь Болгар улсын харьяалалд байдаг бөгөөд түүнээс хойш дугаарыг устгалд оруулсан гэнэ.  Үүний цаана ямар нэгэн аймшигтай зүйл нуугдаж байгаа ч юм бил үү?



9. Ирландын хараалтай цайз
Ирландын Бларнигийн цайзын чулуунаас хэсгийг авч хулгайлсан хүмүүс хэзээд азгүй зүйлстэй учирч, түүнийгээ буцаан авчирахаас нааш тэрхүү хараал зогсдоггүй ажээ. Энэ нь тэрхүү цайзыг бусдын нөлөөнд автуулахгүй гэсэндээ юм. Харин эсрэгээрээ тэрхүү цайзын чулууг үнсэж, хүслээ шивнэх юм бол тухайн хүнд их аз ирж, хүсэл нь биелдэг байна. Үнэхээр хачирхалтай байгаа биз.



10. Текумсегийн хараал
Энэхүү хараалыг хүмүүс янз бүрээр л тайлбарладаг. 1840-1960 оныг хүртэлх 0-ээр төгссөн онуудад ерөнхийлөгчөөр сонгогдсон хүмүүс учир битүүлгээр нас бараад байсанд энэхүү хараалыг “Ерөнхийлөгчдийн хараал”, “0 цифрээр төгссөн оны хараал” гэх мэтчилэн янз бүрээр нэрлэдэг.  Тус хараалыг ерөнхийлөгч Уильям Харрисон (William Harrison)-оос эхэлсэн хэмээн үздэг. Учир нь тэрээр Америкийн уугуул иргэдийг залилж, тэдний газар нутгийг булааснаас “омгийн ахлагч” түүнийг харааж, Харрисоноос хойш 7 үеийн ерөнхийлөгчдийг түүнтэй ижил нас барна хэмээн хараасан байдаг ажээ.


 

NULL

NULL

36
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()