Их сургуулийн хамгийн солиотой мэргэжлүүд

Улс орон бүрт “Хөөх үнэхээр ийм мэргэжил байдаг гэж үү?” гэмээр хачирхалтай мэргэжлүүд байх юм. Бидний танилцуулах эдгээр мэргэжлүүд нь тийм түгээмэл биш ч гэлээ, зорилго чиглэлийг нь анхаараад харвал бидний амьдралд үнэхээр л хэрэгтэй ажил мэргэжлүүд байдаг ажээ. Ингээд та бүхэндээ хамгийн хачирхалтай, итгэмээргүй мэргэжлүүдийг танилцуулж байна. 

Их сургуулийн хамгийн солиотой мэргэжлүүд


1. Битлз судлаач
Английн “Liverpool Hope” их сургуулийн сурагчид 60, 70-аад оны хөгжмийн урсгал чиглэлийг суралцаж төгсдөг. Манайхаар бол нэг ёсондоо урлаг судлаачид гэсэн үг л дээ. Тэдний дунд 30 жил суралцаж байгаа оюутнууд ч бий. Учир нь тэд Лондонгийн их сургуулийн жишигт нийцэхүйц мэдлэгийг хуримтлуулахын тулд тэр шүү дээ. Сурахад хэзээ ч оройтохгүй гэдэг. Ажиллангаа сураад л байж дээ. 



2. Тахиа судлаач
Тахиа бол бидний хоол хүнсний чухал хэсэг юм. Тиймээс ч тэднийг үржүүлж, эрүүл саруул өсгөхөд тахиа судлаач хэрэгтэй байдаг ажээ. АНУ-ын Техас мужийн их сургуульд тахиа шувууны аж ахуй, нөөц, хоол тэжээл, физиологи, генетик болон хөдөө аж ахуйн менежментийн чиглэлээр оюутнуудад мэргэжил олгодог ажээ.



3. Хүүхэлдэй тоглуулагч
Хүүхэлдэйн театруудад, утсан хүүхэлдэйн жүжгийг үнэхээр чадварлагаар тоглуулдаг шүү дээ. Харахад үнэхээр энгийн мэт боловч, хүүхэлдэйнээс дүүжлээтэй уяа бүр нь өөрсдийн гэсэн үүрэгтэй. Энгийн хүний толгой эргэм тэдгээр утсуудыг зөв хөдөлгөж, хүүхэлдэйгээ яг л амьд мэт харагдуулахын тулд мэдээж тусгай мэргэжилтэн хэрэгтэй шүү дээ.



4. Хүүхэд асрагч
Өнөө үед хүүхэд асрагч гэдэг цэцэрлэгийн багшаас дутахгүй эрэлт хэрэгцээтэй, ур чадвар, эв дүй шаардсан ажил юм. Хөндлөнгөөс харахад үнэхээр амархан мэт санагдах ч үнэндээ хүүхэд асрагчийн ажил хамгаас чухал байдаг ажээ. Учир нь хүмүүс ихэвчлэн бага насны хүүхдээ гадны хүнээр харуулдаг. Хүүхдийн тархи бага наснаас нь эхлэн эрчимтэй хөгжиж эхэлдэг учраас тэр үеэс хүүхэдтэй зөв харьцах, ухааныг нь хөгжүүлэх, аливаа зүйлсийг зааж өгөх хэрэгтэй байдаг. Тиймээс та мэдээж дурын нэг хүнээр хүүхдээ харуулахыг хүсэхгүй шүү дээ. Хүүхэд асрагчийн чиглэлээр хичээл заадаг их сургуулиуд оюутнуудаа аль болох ухаалаг, хүүхдийн арга эвийг олчихдог, хүүхдэд сонирхолтой байдлаар хичээл зааж өгөх гэх мэт бүхий л зүйлсийг зааж өгдөг байна.



5. Шийдвэр гаргагч
Энэтхэгийн их сургуульд аливаа хүнийг зөв шийдвэр гаргахад туслах зорилготой хачирхалтай мэргэжил байдаг ажээ. Тэдгээр хүмүүс өөрөөс нь тусламж хүссэн хүмүүстэй холбогдон, тэдний учир явдлыг сонсож, улмаар дүгнэлтийг хийн, зөв шийдвэр гаргахад нь тусалдаг байна. Мэдээж тэгэхийн тулд тал бүрийн мэдлэг хэрэгтэй. Тиймээс энэхүү мэргэжил нь үнэхээр нарийн агаад эрэлттэй мэргэжлүүдийн тоонд ордог гэнэ.



6. Сүнс судлаач
Эдинбургийн их сургуульд сүнс судлаачийн анги байдаг ажээ. Тэд сүнстэй холбогдох хийгээд, тэдэнтэй холбоотой бүхий л зүйлсийг судалдаг. Түүнчлэн энд тэндхийн сүнстэй гэх айлуудад очиж, тэдэнтэй холбогдон ямар нэгэн аргаар тэднийг зайлуулах, буцаах гэх мэт зүйлсийг шинжлэх ухааны тусламжтайгаар хийж гүйцэтгэдэг байна. Та анзаарч байсан бол Америкийн алдартай аймшгийн кинонууд дээр сүнсийг тусгай төхөөрөмжийн тусламжтай илрүүлэн, тэдэнтэй харилцдаг шүү дээ. 



7. Мансууруулах төрлийн ургамал тариалах
АНУ-ын Калифорни мужын Оакстердамын их сургуульд, Каннибис хэмээх нэг төрлийн мансууруулах ургамлыг тариалах арга, менежмент зэргийг нэг бүрчлэн заадаг ажээ. Үнэхээр хачирхалтай байгаа ч энэхүү бодис зөвхөн мансууруулах бус, зарим эмийн найрлагад ч мөн ордог тул ийнхүү тариалах тал дээр нь ихээхэн анхаардаг байна.



8. Алиалагч
Бусдыг хөгжөөхийг сурч болохгүй гэж хэн хэлсэн билээ? Мэдээж бидэнд наргиан хөгжөөн, зугаа цэнгэл хэрэгтэй шүү дээ. Үнэхээр чадварлаг алиалагчид хүмүүсийн ажлын стрессийг багасгаж, эрч хүчтэй ажиллах ураг зоригийг өгдөг. Мэдээж хүн хөгжөөхөд ч гэсэн авьяас, хичээл зүтгэл, арга техник хэрэгтэй.



9. Нарийн боовны технологич
Бид бүхэн нарийн боов, амттай сайн жигнэмэг бялуу зэргүүдийг идэх дуртай шүү дээ. Тэдгээрийг бидний хүсэл сонирхолд нийцүүлэхийн тулд тусгай технологич хэрэгтэй байдаг. Гурилын зөөлөн хатуу, хөөлт, амт, орц найрлага, түүнчлэн идсэн хүнийхээ эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг гээд л бүх зүйл дээр нарийн анхаарч ажилладаг юм.



10. Хиймэл зүлэг судлаач
Хиймэл зүлэг нь сүүлийн үед хот тохижуулалт, талбай зэргүүдэд өргөнөөр ашиглагдах болсон. Мэдээж түүнийг илүү бодит, амьд зүлэгтэй ижилхэн байлгахын тулд бүхнийг анхааран ажилладаг юм. Ядаж л хиймэл зүлгэн дээр унахад хүн бэртэхгүй, хатгахгүй зөөлөн байлгах, тэрчлэн эдэлгээг урт байлгахын төлөө АНУ-ын Пенсилвани мужийн их сургуулиуд зорилт тавин тусгай мэргэжилтнүүдийг бэлтгэдэг ажээ.


 

NULL

NULL

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()