Дэлхийн хамгийн харгис шоронгууд

Нийгэмд эрх чөлөөг тунхаглан зарлах тусам зарим этгээдүүд түүнийг нь урвуулан ашиглаж, дураараа авирлах нь ихэсдэг. Улмаар тэдгээр хүмүүс хүний эд хөрөнгө, амь насанд халдан, хууль ёсныхоо хүрээнд тохирсон ялыг эдэлдэг билээ. Улс орон бүрийн шоронгийн дэглэм, дүрэм журам нь харилцан адилгүй байдаг. Ингээд манай гарагийн хамгийн аймшигтай хүнд дэглэмтэй шоронгуудыг танилцуулъя.

Дэлхийн хамгийн харгис шоронгууд
11.11 ОНЦГОЙ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа


1. “Владимирын төв хорих газар”, ОХУ
ОХУ-ын хамгийн том хорих газруудын нэг бол “Владимирын төв хорих” газар юм. Энэхүү газар нь Москва хотоос 160 орчим км-ийн зайд байрладаг. Тус шорон анх 1783 онд байгуулагдсан бөгөөд ОХУ-ын улс төрч Иосеф Сталин (Joseph Stalin)-ы хүү, хамгийн аюултай этгээд гэгдэх улс төрийн гэмт хэрэгтэн Василий Зугашвилли (Vasily Dzhugashvili) хоригдож байсан юм. Энэхүү шоронд ял эдэлж байгаа ялтнууд доод тал нь 10 жил, цаашлаад бүх насаараа хоригдох ялтай хүмүүс байдаг ажээ. Түүнчлэн ялтнууд нь өдөр бүр тоймгүй олон зодуур, хүнд яргаллуудыг туулдаг бөгөөд бүр сүүлдээ амьд байхаасаа шантарч, үхэхийг илүүд үздэг гэжээ. Ямар сайндаа л тэд хүний санаанд оромгүй зүйлсээр амиа хорлохыг оролдож, эс бөгөөс өөрийг нь үхтэл зодохыг шоронгийн харгалзагч нараасаа гуйдаг байна. Тус шоронд ял эдэлж байсан нэгэн хоригдол өөрийн цусаар тусламж хүссэн захидлыг бичсэн боловч харамсалтай нь тэр захидал зорьсон хүндээ хүрч чадалгүй замхарчээ. 



2. “Аттикагийн засан хүмүүжүүлэх хорих газар", АНУ 
АНУ-ын Нью-Йорк хотод байрлах Аттика засан хүмүүжүүлэх хорих газар нь хэзээд хамгийн харгис, дарамт шахалт ихтэй, хүний эрхийг дээд зэргээр зөрчсөн шоронгуудын нэг байсаар ирсэн. Тиймээс ч хоригдлууд тэдгээр хүчирхийлэл, яргаллыг эсэргүүцэж, удаа дараа бослого хөдөлгөөнийг гаргаж байсан боловч тэр нь төдийлөн амжилт олоогүй юм. Нэгэнтээ л тогтчихсон бичигдээгүй дүрмийг өөрчилнө гэдэг юу л бол...


 
Тус шоронд болсон хамгийн хурц бослогыг дурдвал, 1971 онд 43 хүн харамсалтайгаар нас барсны 33 нь тус шоронд хоригдож байсан хоригдлууд, 10 нь харуулууд байжээ. Аттикагийн засан хүмүүжүүлэх хорих газар нь үргэлж сахилгын асуудлуудаараа тэргүүлдэг байна. Энд хоригдож байсан хоригдлуудыг дурдвал, алдарт Битлз хамтлагийн дуучин, Жон Ленноныг хөнөөсөн хэмээн буруутгагдаж байсан Марк Дэвид Чапман (Mark David Chapman), цуврал алуурчин Дэвид Берковиц (David Berkowitz) нар багтана. 



3. “Гуантанамогийн хорих газар", Израиль, 
Израилийн Гуантанамогийн хорих газар нь хамгийн аймшигтай хатуу дэглэмтэйгээс гадна, хоригдлуудтай зүй бусаар харьцаж, тамлан зовоодгоороо алдартай юм. Тус шоронд хоригдлууд нь хоорондоо нэгнийгээ дарамтлан зовоож, бэлгийн хүчирхийлэл үзүүлж тарчлан зовоодог байна. Энэхүү байдал нь хурцдаж олон хоригдол бие сэтгэлийн хүнд дарамтанд орж амьтай голтой төдийхөн болж үлддэг ажээ. Хэдий харамсалтай байгаа ч энэ тал дээр Израилийн албаныхан төдийлөн ойшоодоггүй бөгөөд хаалттай сэдэв болон үлддэг гэнэ. Тиймээс ч тус шоронд орсон хүн эхнээсээ л өөрсдийн бие сэтгэлийн бэлтгэлтэй байдаг гэвэл хилсдэхгүй. 



4. “Камитигийн хүнд дэглэмтэй хорих газар", Кени
Кени улсын хатуу дэглэмтэй энэ шорон нь анх 1400 хоригдлын хүчин чадалтай байгуулагдаж байсан боловч, улмаар энэ тоо нь хэрээс хэтэрч өдгөө 3600 орчим хоригдлууд ял эдэлж байгаа ажээ. Тус шоронд улс төрийн гэмт хэрэгтэн, босогчдын удирдагч, харгис алуурчид гэх мэт дандаа "хүнд гаруудыг" хорьдог бөгөөд тиймдээ ч  тэд нэгнээ хүчиндэх, зодох, тамлан тарчлаах гэх мэт санаанд багтамгүй харгис зүйлсийг үйлддэг байна. Энэхүү шоронгоос засраад гарна гэдэг юу л бол, ердөө л тэдгээр хүмүүсийг нийгмээс хэсэг хугацаанд ч болтугай тусгаарлаж буй хэрэг юм.



5. “Бан Квангийн төв хорих газар", Тайланд
Бан Квангийн төв хорих газар нь  Бангкок хотоос 11 км-ийн алсад оршдог. Энэхүү шоронд маш олон хоригдлууд, хоригдож байх хугацаандаа учир битүүлгээр нас барсан байдаг. Түүнчлэн тус шоронд орсон хоригдлууд ялын эхний 3 сарын турш хөлнөөсөө дөнгө зүүх шаардлагатай байдаг ажээ. Түүнчлэн цаазаар авахуулах ялтай хүний хөл хоорондын дөнгөний гинжийг багасгасаар улмаар нийлэх мөчид цаазаар авдаг байна. Тэдгээр хүмүүс өдөрт ногооны шөл, будааг иддэг. Хэрвээ хоолоо нэмүүлэхийг хүсвэл ажиллах шаардлагатай гэнэ.  



6. “Петак арлын хорих газар", ОХУ
Тус хорих газар ОХУ-ын хойд хэсэгт оршдог бөгөөд хамгийн аюултай, харгис хэрцгий гэмт хэрэгтнүүдийг хорьдог байна. Мэдээж тэдгээр хүнд гэмт хэрэгтнүүдийг хөнгөн ялтай хэрэгтнүүдээс ялгах хэрэгтэй. Хоригдлууд өдөрт 11 цагийн турш албадан ажил хийдэг бөгөөд тэдгээр хоригдлууд нь ихэвчлэн ялын хугацаанаасаа өмнө хүнд өвчин тусаж, зарим нь амиа алддаг гэнэ. Тэрхүү шоронд орсон ямар ч ааштай хүн байсан гэсэн 3 сарын дараа гэхэд л засаршгүй авиртай, харгис ширүүн этгээд болон хувирдаг. Тиймээс тэд энэхүү шоронд нэг л орсон бол гарахад үнэхээр хэцүү. Гарлаа гэж бодоход эргэн орох магадлал маш өндөр байдаг гэнэ. Нэг ёсондоо тухайн гэмт этгээд анх орохоосоо бүр дор аймшигтай этгээд болон хувирдаг ажээ.



7. "Тадморын хорих газар", Сири 
Сирийн цөлд орших энэхүү шорон нь хоригдлуудын эрхийг дээд зэргээр зөрчиж, тамлан зовоож байсан гэх үндэслэлээр 2001 онд хаалгаа барьсан боловч, түүнээс хойш гэмт хэрэг эрс нэмэгдэн газар авч дийлдэхээ больсон тул 2011 онд дахин үүд хаалгаа нээсэн байдаг.  Хорих газрын харгалзагчид хоригдлуудаа гарт тааралдсан сүх, олс саваа гэхчилэн гарт тааралдсан зүйлээрээ хайр найргүй тамлан зовоодгоороо алдартай юм.



8. "22-р хорих газар", Хойд Солонгос
Хойд Солонгосын 22-р хорих газар нь хүний эрхийг дээд зэргээр зөрчидгөөрөө алдартай юм. Тус шоронд  улс төрийн гэмт хэрэгтнүүдийг хорьдог бөгөөд  хоригдлууд нь ихэвчлэн насаараа хоригдох хүнд ялтай байдаг гэнэ. Шоронгийн хоригдлуудын 30% нь бие махбодоороо эрэмдэг болдог. Түүнчлэн ихэнх нь хоол тэжээлийн дутагдлаас болоод нас бардаг ажээ. Хүнд өвчтэй хоригдлуудыг тусгаарлан, улмаар тэдэнд ямар ч эмчилгээг хийдэггүй тул ихэнхдээ нас бардаг байна.





9. “Пеликаны хорих газар”, АНУ
Тус хорих газарт хоригдож байгаа ялтнуудын ихэнх нь дор хаяж 10 жилийн турш хоригддог байна. Тэдгээр хугацаандаа хоригдлууд байж боломгүй олон жигшүүрт үйлдлийг бие сэтгэлээрээ мэдэрч улмаар сэтгэцийн өвчтэй болоод гардаг гэнэ. Тэдгээр хоригдлууд бараг ихэнх нь хий юм харах болон айдас дарамтанд орохоороо амиа хорлохыг оролддог байна. 



10. “Рикерс арлын хорих газар", АНУ 
АНУ-ын Нью-Йорк хотын Рикерс шорон нь хоригдлуудын арьс өнгө, шашин шүтлэг, угсаа гарал зэргүүдээр нь ялгаварлан хүчирхийлж, аймшигтай харгислалыг үзүүлдэг. Улмаар хоригдлууд нь бослого үймээн дэгдээж, түүнээсээ болон ялаа нэмүүлсээр эцэст нь хэзээ ч гарч чадахгүйгээр үүрд тэндээ ясаа тавдаг ажээ.


 

NULL

NULL

11
таалагдаж байна

21
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()