Барменууд биднийг хэрхэн хуурдаг вэ?

Энд тэндхийн паб, лoунж зэргүүдэд барменууд өөрсдийн гараар амтат коктейлийг тусгай жороор найруулан бэлдэж өгдөг шүү дээ. Тэдгээр барменуудын ур чадвар, өөр хаанаас ч үл амтагдах тэрхүү амтыг дахин мэдрэхийн тулд зарим үйлчлүүлэгчид тэрхүү газраар байн байн зорин үйлчлүүлдэг. Тэгвэл та эдгээр газрын нууц жор гээд байгаа зүйл рүү нь жаахан ч болов өнгийгөөд харвал үнэхээр л онцгүй зүйлүүд байдгийг мэдэх болно.

Барменууд биднийг хэрхэн хуурдаг вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


1. Хөөс
Хөөсөөр хуурах нь маш түгээмэл аргуудын нэг юм. Учир нь ингэснээр хундаганы тал хувь нь хөөс, үлдсэн нь коктейль байх болно. Хүмүүс үүнийг төдийлөн анзаардаггүй бөгөөд ингэснээр харин ч илүү амттай, угаасаа байх ёстой мэтээр хүлээж авдаг. Зөөгчид өөрсдийн коктейлийг хөөсрүүлэх аргаа хэзээд сайн мэддэг, тэр ч бүү хэл хэрхэн хөөсрүүлэх тал дээр ч мэргэжлийн хүмүүс юм. Хэрвээ таны захиалсан коктейль санасныг бодвол хамаагүй их хөөстэй байвал гомдол гаргаж, дахин хийлгүүлэх бүрэн эрхтэй.



2. Архины шавхруу
Зарим барменууд хүмүүсийн үлдээсэн архины шавхруугаар танд шинэхэн мэтээр коктейлийг хийж өгдөг гээд боддоо. Үнэхээр ингэж байгаа эсэхийг нь мэдэх төвөгтэй юм. Учир нь тэд үйлчлүүлэгчийн үлдээсэн архины шавхрууг нь хооронд нь холиод шил рүү нь үнэхээр зальжин аргаар хэрхэн эргүүлэн хийхээ сайн мэднэ. Мэдээж тэдгээр архийг эргүүлэн хийхэд маш ажиллагаатай байж магадгүй ч, барменуудын хувьд ингэх нь бараг л ажил нь шүү дээ. Гарт нь орчихсон гэхэд болно.



3. Шингэрүүлсэн архи
Зарим барменууд архиа хэмнэх үүднээс коктейльд ашиглах архиндаа бага зэргийн ус хольдог. Энэ нь ч тэдний хувьд бичигдээгүй хууль гэхэд болно. Учир нь ингэх нь архийг хэмнээд зогсохгүй, бараг л ус холих хэрэгтэй мэтээр үйлчлүүлэгчид сэтгэгдэл үлдээдэг байна.



4. Нүд хуурах
Таны нүдэнд хэдий үнэтэй дарсаар найруулж буй мэтээр харагдаж байгаа ч, зарим газрууд ердөө тэдгээр үнэ бүхий дарснуудын шилэнд хямдхан дарсыг хийж, үйлчлүүлэгчийн нүдийг хуурдаг байна. Мэдээж бүх газрууд биш ч гэлээ, санаж явахад буруудахгүй болов уу. Тиймээс та аль болох найдвартай газраад үйлчлүүлэх хэрэгтэй.



5. Бага орц
Жоронд заагдсан хэмжээнээс хамаагүй бага орц найрлагаар таныг хуурдаг гэвэл та итгэх үү? Харамсалтай нь ихэнх газрууд нарийн хэмжээгээр бус, нүдэн баримжаагаар зарим үед бүр түүнээс ч бага хэмжээгээр коктейль найруулан танд өгдөг. Хүмүүс ч гэсэн тэр бүр анзаараад байхгүй шүү дээ. Юутай ч анхаараад авчихад гэмгүй юм.



6. Мөс
Коктейльд мөс хийх нь олон талын ашиг тустай. Мэдээж сэрүүхэн мэдрэмжийг төрүүлж, илүү амтлаг болгох ач тустай. Нөгөөтэйгүүр коктейлийг шингэлж, орох орцыг нь багасгадаг байна. Энэхүү арга нь үнэхээр зальжин, дээр нь сонгодог аргуудын нэг ажээ.



7. Хүйтэн мэдрэмж
Паб, лоунж зэргүүдэд архи, согтууруулах ундаануудаа хөргөгчинд хадгалдаг. Ингэснээр архины чанарыг хадгалах, түүнчлэн хүйтэн архиар коктейль бэлдэхэд илүү тохиромжтой байдаг байна. 



8. Хийжүүлэх
Хийжүүлсэн ундаанд дуртай л биз дээ. Түүнтэй яг ижлээр бидний уух дуртай зарим коктейлийг ийнхүү тусгай төхөөрөмжийн тусламжтай хийжүүлдэг байна. Ингэснээр илүү амтлаг дээр нь хүмүүст сэргээш болдог байна.



9. Төлбөрөөр хуурах
Үнэ дагаад чанар гэж хүмүүс ярьдаг. Тэр ч үнэн. Гэхдээ зарим үйлчилгээний газрууд хүмүүсийн энэхүү сэтгэлгээн дээр дөрөөлж, түүгээр нь бизнес хийдэг байна. Ямар учиртай вэ гэхээр тэд үнэтэй, чанартай гэх нэрийдлээр хүмүүст хямд архиар ийнхүү коктейль бэлдэж өгдөг. Аль эсвэл хоёр гурван төрлийн архийг хольж нийлүүлээд хүмүүст үйлчилдэг ажээ.



10. Хачираар хуурах
Үйлчлүүлэгчийн нүдийг хуурах, татах аргуудын нэг бол хачираар хуурах явдал юм. Тэд хүмүүс төдийлөн таашаадаггүй коктейль, согтууруулах ундаандаа самар, чипс, шарсан төмс гэх мэт хачируудыг санал болгодог. Ингэснээр хүмүүсийн худалдан авалт эрс нэмэгддэг байна.


 

7
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()