Одууд гэрийн үйлчлэгчээ хэрхэн дарамталдаг вэ?

Олны танил алдартай хүмүүсийн хувийн амьдралын талаар бид та бүхэндээ хүргэж байсан. Тэгвэл энэ удаа тэдгээр хүмүүсийн гэрийн үйлчлэгчид чухам юу хийдэг тухай үнэхээр санаанд багтамгүй зүйлсийг танилцуулах гэж байна. Бидний шүтдэг одууд маань гэрийн үйлчлэгчдээ ингэж ханддаг гэж бодохоор "Гаднаа гяланцаг, дотроо паланцаг" хэмээх үг өөрийн эрхгүй санаанд орж ирж байгааг нуугаад яахав...

Одууд гэрийн үйлчлэгчээ хэрхэн дарамталдаг вэ?
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа


1. Кристина Агилера (Christina Aguilera)
Дуучин Кристина Агилера үргэлж л олны нүдэнд ил байдаг. Хээнцэр дэгжин хувцаслалт, ихэмсэг дүр төрхөөрөө залуусын зүрх сэтгэлийг нууцхан эзэмдэж, охидын атаархлыг битүүхэндээ л төрүүлдэг шүү дээ. Харин бодит амьдрал дээр тэрээр гадаад үзэмжээсээ тэс өөр бололтой шүү. Түүний гэрийн үйлчлэгчид дуучин бүсгүйн шалаар нэг шидэлсэн хувцсыг түүсээр хуваарьт цаг нь хүрэлцдэггүй гэнэ. Тэрээр хувцсаа өмсөөд шүүгээндээ хийх тал дээр үнэхээр асуудалтай болох нь харагдаж байна.



2. Райан Гослинг (Ryan Gosling)
"Тэмдэглэлийн дэвтэр" киноны од, жүжигчин Райан Гослинг кино гарсан цагаас эхлээд л охидын мөрөөдлийн залуу болсон. Харахад энгийн, даруухан царайлаг залуу маань харин жаахан сонин зуршилтайдаг шүү. Тэрээр унтлагынхаа өрөөнд хооллох дуртайгаас гадна, суугаагаараа "морь хардаг" ажээ. Түүнчлэн тэрээр гэрийн үйлчлэгч нараа яг л шивэгчин боол мэт харьцдаг гэнэ. Магадгүй тэдэнд их хэмжээний мөнгө өгдөг болохоороо түүндээ эрддэг юм болов уу?



3. Бейонсе (Beyoncé)
Хөдөлмөрч, шаргуу үзэсгэлэнтэй гээд л түүнийг тодорхойлох сайхан үг мундахгүй. Харин "хатантан" гэгдэх гуншин л түүнд байхгүй юм. Тийм болоод л тэр үү дуучин бүсгүй маань гэрийн үйлчлэгч нараасаа өөрийг нь "Хатантан" хэмээн дуудахыг шаарддаг байна. Магадгүй ингэснээс өөртөө итгэх итгэл нь улам ч нэмэгддэг байж болох юм. Тэрчлэн үйлчлэгчидээ өөрт нь хоол өгөхдөө түүнийг аван автал гар дээрээ өргөж зогсохыг ч мөн шаарддаг байна. Хэзээд тэсвэр тэвчээрийн туйл хэмээн үнэлэгддэг дуучин бүсгүй маань бүжигчидээ ч мөн адил өндөр өсгийт дээр бэлтгэлээ хийж байхыг шаарддаг гэсэн шүү.



4. Жорж Клуни (George Clooney)
Нууцлаг харц, үл ялиг тодрох инээмсэглэлээрээ охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг нэг бус удаа хайлуулж явсан жүжигчин Жорж Клуни, үйлчлэгч нараа өөрийг нь хүссэн үед түүнтэй хамт хатуухан зүйл уухыг хүсдэг гэнэ. Түүнчлэн гэрийн үйлчлэгчид нь түүний гэрээс олон төрлийн секс тоглоом, хэрэгслүүдийг олж байсан ажээ.



5. Сандра Баллок (Sandra Bullock)
Жүжигчин Сандра Баллокийн хувьд тэрээр сүсэг бишрэлийн супер од гэнэ. Тэрээр ямар нэгэн муу ёрын сүнс, далдын хүч зэрэгт итгэдэг ба унтахдаа бүх өрөөнийхөө толийг бүтээж, сарны гэрэл гэрт орж ирнэ хэмээн хөшигнүүдээ хааж байхыг үргэлж шаарддаг аж. Түүний гэрийн үйлчлэгчид, жүжигчин бүсгүйг адаар ааштай болохыг нэг бус удаа хэлсэн байдаг. Бусдыг захирах түрэмгийлэх дуртай жүжигчин бүсгүй маань цагдаагийн дүрийг ч гаргууд сайн гаргадаг шүү.



6. Мэрайя Кэри (Mariah Carey)
Үзэсгэлэнтэй дуучин бүсгүй маань гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч болох хүнээ шаггүй сайн архи даадаг байгаасай хэмээн хүсдэг аж. Ямартай ч түүний гэрийн үйлчлэгч архинаас гадна ажлын ачаалал сайн даадаг, хүүхэд асрахдаа гарамгай байх ёстой гэнэ. Тэрээр гэрийн үйлчлэгчээ энэ бүхнийг бие даан хийснийх нь төлөө хангалттай сайн цалинжуулдаг л байж таарна.



7. Кристин Стьюарт (Kristen Stewart)
"Бүрэнхий" киноны од жүжигчин Кристен Стьюартын гэрийн үйлчлэгчид түүний талаар үнэхээр ам муутай байдаг. Учир нь тэрээр тамхийг хайрцаг хайрцгаар нь жишим ч үгүй татчихдаг, бас болоогүй ээ гэрийнхээ хаа нэгтээ ил гал асаагаад суучихдаг үнэхээр ядаргаатай хүн гэнэ. Мэдээж түүний хувцасны үнэр танар гэж авах юмгүй л байж таарна шүү дээ.



8. Тайлор Свифт (Taylor Swift)
Загвар өмсөгч охидоос дутахааргүй бие хаатай, авьяаслаг дуучин бүсгүйг мууранд үнэхээр хайртай гэдгийг хүмүүс андахгүй бизээ. Тэр ч утгаараа тэрээр амьтдаа өөрийн хүүхэд хэмээн энхрийлэн, дээд зэргээр арчилж тойлдог. Мэдээж тэр бүхнийг өөрөө хийнэ гэдэг юу л бол. Түүний үйлчлэгчид гэрийн ажлаас гадна, тэдгээр амьтдын ялгадсыг цэвэрлэж, хооллох, ундлах, усанд оруулах, үсийг нь засуулах, хувцаслах гээд л бүхий л зүйлсийг нь 100% гардан хийдэг ажээ.



9. Жим Керри (Jim Carrey)
Инээдмийн жүжигчин Жим Керри үнэхээр хачирхалтай шаардлагаар үйлчлэгчээ сонгож авдаг гэнэ. Юу вэ гэхээр тэд өөрт нь үйлчлэх хүнийг сайн зодолдож чаддаг, биеэ хамгаалах чадвартай байхыг шаардан, ажилд авдаг байна. Магадгүй гэнэтийн халдлага тохиоход өөрийг нь аварна хэмээн итгэдэг юм болов уу. Ер нь ч тэгээд бодоод байхад гэр цэвэрлэхэд тэр, зодолдох чадвар ямар хэрэг байна аа. Сонин юм шүү.



10. Женнифер Энистон (Jennifer Aniston)
Жүжигчин Женнифер Энистоны хувьд тэрээр унтахдаа, усанд орохдоо ч тэр хувцастайгаа байх дуртай гэнэ. Ихэнх хүмүүс унтаж амрахдаа аль болох чөлөөтэй байхаар хувцасладаг, эсвэл бүр нүцгэн унтдаг бол тэрээр гэртээ байхдаа ч хээнцэр байдлаа алдах дургүй ажээ. Түүнчлэн гэрийн үйлчлэгчидээ загварын мэдрэмжтэй байгаасай хэмээн хүсдэг байна.



11. Линдсей Лохан (Lindsay Lohan)
Сахилгагүйтэх тал дээр үнэхээр туршлагатай жүжигчин бүсгүй маань нойроо дийлж чаддаггүй, унтамхай гэнэ. Үд өнгөрөөд бараг нар хэвийх үеэр арай ядан босож, үс зүсээ янзалсаар оройны арга хэмжээндээ явдаг гэж үйлчлэгчид нь нэгэнтээ ам алджээ. Мэдээж түүний гэрийн үйлчлэгчдийг ямар гэр угтах нь ойлгомжтой. Шөнөжин гэрийн үдэшлэг хийдэг түүнд үнэхээр тэвчээртэй, ажилсаг үйлчлэгч хэрэгтэй дээ.



12. Синди Кроуфорд (Cindy Crawford)
90-ээд оны залуусын сэтгэл зүрхийг эзэмдсэн загвар өмсөгч, модель Синди Кроуфорд өөрийн гэрийн үйлчлэгчдийг машины мэдлэгтэй түүнчлэн машиныг дээд зэргээр арчилж чаддаг байгаасай хэмээн хүсдэг байна. Гэр цэвэрлэхийн хажуугаар түүний машинуудыг арчилж тордоно гэдэг бас л амаргүй даваа байхдаа.



13. Женнифер Лопез (Jennifer Lopez)
Бусад олны танил хүмүүсийн гэрийн үйлчлэгчид магадгүй хүнд хэцүү ажил хийдэг байх ч цалин мөнгөн дээрээ сэтгэл дүүрэн байдаг биз ээ. Харин дуучин Желогийн хувьд түүнийг үйлчлэгчид нь харамч хэмээн хочилдог аж. Амралтын урамшуулал, баярын нэмэгдэл, илүү цагийн мөнгийг бодохдоо үнэхээр ч нарийн, бараг өгдөггүй гэнэ шүү.



14. Жессика Симпсон (Jessica Simpson)
Дуучин, жүжигчин Жессика Симпсоны хувьд тэрээр үнэхээр байж боломгүй залхуу хүн гэнэ шүү. Гэрийн үйлчлэгчид нь түүний өрөөсөн оймс, наадаг сормуус, хиртэй хувцас зэргүүдийг гэрийнх нь өнцөг булан бүрээс олдог байна. Тэрчлэн түүний хүүхдүүдийг асарна гэдэг үнэхээр том даваа гэнэ.



15. Кейт Госселин (Kate Gosselin)
Реалити шоуны од Кейт Госселин үзэсгэлэнтэй төрхөндөө баймгүй ааштай гэнэ. Гэрийн үйлчлэгчид нь Кейтийг үнэхээр дээрэнгүй ааштай хэмээн үгээ хэлдэг ажээ. Тийм ч учраас өдгөө олон үйлчлэгчийн нүүрийг үзсэн ажээ.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()