Селфи хийхэд зориулсан өвөрмөц бүтээлүүд

Өнөө үед техник технологи хурдацтай үсрэнгүй хөгжиж, болохгүй бүтэхгүй зүйлсүүд ард үлджээ. Бүхий л зүйлсийг хялбарчилж, цаг зав бүхнийг хөнгөвчилдөг болсон болохоор хүмүүст зургаа авах нь төдийлөн хэцүү зүйлсийн нэг байхаа больчихож. Ингээд та бүхэндээ хамгийн сонирхолтой этгээд сэлфиний төхөөрөмжүүдийг танилцуулж байна.

Селфи хийхэд зориулсан өвөрмөц бүтээлүүд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Сэлфитэй талх шарагч

Өглөөний цайгаа уухдаа талх шарагч руугаа хараад инээмсэглээрэй. Учир нь таны төрхийг шинэхэн талхан дээр шараад л гаргаад ирнэ гээд бод доо. Өөрийнхөө царай бүхий талхыг иднэ гээд бодохоор муухай ч юм уу. Тус бүтээл худалдаанд гарсан даруйдаа үнэхээр их ашиг орлоготой, борлуулалт ихтэй бүтээлээр шалгараад байгаа ажээ. Энэхүү талх шарагчийг 75 доллар буюу 151 мянган төгрөгөөр худалдаалдаг байна.

Сэлфитэй талх шарагч

2 Нярай хүүхдийн сэлфи авах программ

Бяцхан үрийнхээ сэлфиг дарах гэхээр нэг л болохгүй, эсвэл нүдээ аниж, бүрсийчихээд байвал танд доорх апплекэшнийг танилцуулж байна. Ухаалаг үйлдлийн системтэй бүхий л утсанд суулгаж болдог учир хэрэглэхэд үнэхээр дөхөм юм. Хэрвээ та туршиж үзэхийг хүсвэл “Baby selfie” хэмээх аплекэшнийг утсандаа суулгаарай. Энэхүү бүтээлийг Мэтью Пeгулa (Matthew Pegula) хэмээх програмист өөрийн 6 сартай бяцхан охиндоо зориулан бүтээсэн гэдэг.

Нярай хүүхдийн сэлфи авах программ

3 Өгзөгний сэлфи

Сайхан өгзгөө гайхуулмаар, гэхдээ хэрхэн хаанаас, хэнээр авахуулахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл анхаарлаа түр нааш нь хандуулна уу. Тус төхөөрөмжийн тусламжтай та ухаалаг утастайгаа холбон, өөрийн өгзгөө хялбархаан авах боломжтой. Учир нь төхөөрөмжийн гар нь уян учраас хүссэн байрлалдаа шилжүүлэн зургаа авах боломжтой юм. Ингээд сайхан өгзгөөрөө гайхуулаад л байж дээ.

Өгзөгний сэлфи

4 Сэлфиний төхөөрөмж

Ухаалаг гар утас, видио камертай холбогдон энэхүү төхөөрөмж нь заавалчгүй гар утасныхаа товчин дээр дараад байх шаардлагагүйгээр бүхнийг нэг дороос бугуйнаасаа удирдах боломжтой болох нь ээ. Ууланд авирах, дугуй унах гэх мэт таны амьдралыг улам бүр сонирхолтой болгох сэлфи зургуудыг хялбархаан авна гээд бод доо. Үнэхээр сайхан биш гэж үү?

Сэлфиний төхөөрөмж

5 Сэлфи хийх малгай

2014 оны Лондонгийн загварын шоун дээр энэхүү сонирхолтой сэлфи авах зориулалт бүхий малгайг танилцуулсан. Харахад л үнэхээр чамин дэгжин тус малгайны тусламжтай хүмүүс өөрийн хөргийг өөр хэний ч тусламжгүйгээр хялбархан басхүү үзэсгэлэнтэйгээр авахад малгайны утга учир оршино. Харсан үзсэн хүнд яг л дуучин “Lady Gaga”-г санагдуулж байгаа биз.

Сэлфи хийх малгай

6 "3D" хэмжээст майонезэн сэлфи

Хөгжилтэй гэмээр энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар та өөрийн төрхөө идэж буй хачиртай талхан дээрх майонезнаасаа харна гээд бод доо. Юм хөгжинө гэдэг ийм л байгаа юм даа. Үүгээр дамжуулан хайртдаа гэнэтийн бэлгийг баривал үнэхээр хөгжилтэй байх болно.

"3D" хэмжээст майонезэн сэлфи

7 Самтай сэлфи

Самтай сэлфитэй танилцацгаая. “Iphone” утсанд зориулагдсан энэхүү самны гэр нь давхар давхар олон үйлдлийг зэрэг амжуулах давуу талтай юм. Үсээ ч самнаад зургаа ч дараад үнэхээр ухаалаг байгаа биз. Магадгүй энэхүү гэр манайд худалдаанд гарвал, хэсэгтээ л шуугиан тарих байхдаа.

Самтай сэлфи

8 Сэлфи авах зориулалт бүхий толь

Өөрийгөө тольдож байгаад, яг "хөөрхөн дээрээ тавьчихаад" сэлфигээ авбал ямар вэ дээ? Түүгээр ч зогсохгүй авсан зургаа, өөрийн Твиттер, Инстаграм, Фэйсбүүкт шууд оруулах боломжтой. Ийм тольтой бол ч охид үүнээс хэсэгтээ л холдож чадахгүй байх даа. Дан ганц охид ч гэлтгүй залуус хүртэл сэлфиддэг болсон шүү дээ.

Сэлфи авах зориулалт бүхий толь

9 Юбкан сэлфи

Юбкатай сэлфиг хийхэд тохиромжтой энэхүү апплекэшний тусламжтайгаар та бүхэн ямар өнцөг байрлалаас, хэрхэн зураг авах вэ хэмээн толгойгоо гашилгалгүй төхөөрөмжин дээрх зааварчилгааны дагуу хялбархаан зургаа дарах боломжтой болох юм. Сонирхолтой байгаа биз?

Юбкан сэлфи

10 Селфиний гар

Хэрвээ та хэн нэгний давтагдашгүй мөчийг гар утсандаа зурагжуулан үлдээхийг хүсвэл энэхүү төхөөрөмжийг сонгоорой. Утсаныхаа камерт багахаан тохиргоог хийгээд л төхөөрөмжөө холбочиход дахин давтагдашгүй мөчийг хялбархаан зурагжуулах боломжтой болох юм. Бүх зүйл дээр тогтоох боломжтойгоос гадна, хүссэн хэлбэртээ оруулж болдгоороо онцлогтой.

Селфиний гар

14
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()