Шүүгээнээсээ гаргаж хаях ёстой 7 төрлийн хувцас

Бүсгүй та хэзээ хамгийн сүүлд хувцасны шүүгээндээ өөрчлөлт оруулсан бэ? Ихэнх эмэгтэйчүүдэд шүүгээгээр нь дүүрэн өмсдөггүй хэрнээ хадгалсаар байдаг шинэ, хуучин хувцаснууд байдаг. Мэдээж тэдгээр хувцсыг хаяхад хайран ч гэлээ өмсөхөд зохимжгүй байдаг бол тэдгээр зүйлсээсээ зориглоод нэг ангижраад үзээрэй. Тэгсэн цагт шүүгээ тань илүү эмх цэгцтэй, загварын чиг хандлага тань ч гэсэн илүү дээр болох болно.

Шүүгээнээсээ гаргаж хаях ёстой 7 төрлийн хувцас
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Ижилхэн хувцаснууд

Ихэнх хүмүүст л дэлгээд харахаар бүгд л ижилхэн загвартай, өмсдөггүй хэрнээ хадгалаад байдаг хувцаснууд байдаг шүү дээ. Учир нь задгай энгэртэй цамц, өндөр өсгийтөд дуртай бол дэлгүүр хэсэх бүртээ л таалагдсан, дараа хэзээ нэг өдөр өмсөнө дөө гэсээр хэтэвчээ хоосолдог. Харамсалтай нь тэдгээр хувцсаа бүгдийг нь өмсөнө гэж юу л бол? Тоотой хэдхэнээ л ээлжлээд, заримыг нь бараг мартчихдаг гэхэд болно. Тиймээс та энэхүү мэдээллийг уншаад шүүгээндээ жаахан ч болов өөрч

Ижилхэн хувцаснууд

2 Таван жилийн өмнө хүнээс бэлгэнд авсан "цоо шинэ" хувцас

Эмэгтэйчүүд хэзээд шүүгээ нь дүүрэн хувцастай байхад л тэр дундаас олигтой өмсчих хувцас олдохгүй байна хэмээн толгойгоо гашилгадаг. Хэрвээ таны найз бүсгүй, эхнэр тань ингэдэг бол битгий тэгэж их гайхаарай. Угаас бүсгүй хүнийг ойлгохгүй зүгээр л хайрлахад болно гэдэг. Энэ ч үнэн. Тэдний хувцасны шүүгээг уудлаад үзвэл шошгийг нь ч аваагүй хэрнээ өмсөөгүй хэдэн жил болчихсон хувцас ч гарна. Ихэнх эмэгтэйчүүд хувцаслахдаа гарт тааралдсанаа бус, сайтар бодож сонгож ө

Таван жилийн өмнө хүнээс бэлгэнд авсан "цоо шинэ" хувцас

3 Хэзээ ч "засал авахааргүй" гэрийн хувцас

Гэрийн хувцас гэхээрээ л яагаад хөө тортог болчихсон, уранхай ноорхой, өвдөг гарчихсан, аль эсвэл загвар нь хоцрогдсон эрээн мяраан этгээд загвартай байх ёстой гэж? Хамгийн гол нь өнгө зүсээс илүүтэй биед эвтэйхэн байх нь чухал. Хэдий тийм байлаа гэхэд энэ нь муухай байх ёстой гэсэн үг биш шүү дээ. Хэрвээ таны шүүгээнд "За гэртээ өмсөх юм чинь..." хэмээн хадгалсан үнэхээр онцгүй хувцаснууд байвал түүнээсээ салахыг зөвлөе.

Хэзээ ч "засал авахааргүй" гэрийн хувцас

4 Загвар нь хоцрогдсон онцгүй хувцаснууд

Моод эргэдэг хэмээн хүмүүс ярьдаг. Тиймдээ ч хуучны хувцаснуудыг эргэн моодонд орохыг хүлээж хадгалдаг хүмүүс цөөнгүй. Хуучны зарим хувцаснууд үнэхээр л дэгжин загвартай, материал сайтай чанартай хийгдсэн байдаг шүү дээ. Хэдий тийм боловч энэ нь бүгд тийм гэсэн үг биш. Моод эргээд эргээд дахин өмсөгдөхөөргүй хувцаснуудаа эртхэн цэгцэлж байсан нь шүүгээг тань илүү тухтай болгох болно.

Загвар нь хоцрогдсон онцгүй хувцаснууд

5 Турахаараа өмсөнө гэж хадгалсан хувцас

Загвар хийц нь үнэхээр таалагдаад байдаг, даанч таарахгүй гэх зовлон бидэнд байдаггүй гэж үү? Тэр үед "За яахав дээ, юутай ч худалдаад авчихъя. Тэгсэн цагт турсныхаа дараа заавал өмсөнө дөө" хэмээн бодсоор авдаг. Гэвч бидний бие тийм ч дуулгавартай биш шүү дээ. Хүсээд хүсээд хүссэн жиндээ хүрэхэд тэвчээр, хөлс хүчийг зориулах хэрэгтэй болдог. Тэгсэн цагт ёстой л нөгөө турсныхаа дараа өмсөнө гэдэг биеллээ олдог байх даа.

Турахаараа өмсөнө гэж хадгалсан хувцас

6 Урагдаж хуучирсан муу хувцас

Таны өмсөх дуртай хувцас тань урагдаж муудаад өнгөө алдсан хэдий ч, хаяхад хайран санагдах үе бишгүй олон. Тэглээ гээд тэрхүү хувцсыг өмсөх ч хэцүү, бүр байх ч хэцүү байдаг шүү дээ. Иймэрхүү зүйлд толгойгоо гашилгаад байлгүй, зоригтой алхам хийгээрэй. Бүр болохгүй бол загвар хэмжээг нь багасгаад хайртай амьтан, тоглоомдоо хувцас хийж өгч болох юм.

Урагдаж хуучирсан муу хувцас

7 Юун дээр ч зохицдоггүй атлаа шүүгээ дүүргэх хувцаснууд

Шинэ хэрнээ үнэхээр л өмсдөггүй, ямар нэгэн хувцсан дээр зохицдоггүй хувцас байвал түүнийхээ загварыг өөрчлөх, аль эсвэл таарах, зохицох нэгэнд нь өгөөрэй. Хэзээ нэгэн өдөр өмсөнө хэмээн хадгалсаар байтал тэгээд л байгаад л байна. Сүүлдээ бүр хаяхаас өөр арагүйд хүрнэ. Тиймэрхүү зүйлсээ эртнээс зохицуулалт хийчихвэл, дараа нь үнэхээр амар байх болно.

Юун дээр ч зохицдоггүй атлаа шүүгээ дүүргэх хувцаснууд

16
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()