Дэлхийн хамгийн “архичин” улс орнууд

Ямар орон архидалтаараа тэргүүлдэг болоо хэмээн та боддог байсан уу? Бид бараг бүгд л хойд хөрш болох ОХУ-ыг танхай балмад этгээдүүдээр дүүрэн улс хэмээн битүүхэндээ л бодож явдаг нь нууц биш. Ингээд та бүхэндээ согтууруулах ундааны хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг улс орнуудыг тоймлон хүргэе.

Дэлхийн хамгийн “архичин” улс орнууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

15 Португал - Нэг хүнд оногдох архины хэмжээ 10.84 литр

Португал улс согтууруулах ундааны хэрэглээгээр ийнхүү удаах байранд жагсаж байна. Тэдний 55% нь дарс, 31% нь шар айраг, 11% цагаан архи, 3% бусад согтууруулах ундааг хэрэглэдэг ажээ. Түүнлэн тэдний 60 орчим хувь нь эрчүүд байдаг бол үлдсэн хувийг бүсгүйчүүд эзэлдэг байна. 

Португал - Нэг хүнд оногдох архины хэмжээ 10.84 литр

14 Словак - Нэг хүнд оногдох архины хэмжээ 10.96 литр

Словак улсын иргэд согтууруулах ундааны төрлүүдээс цагаан архийг илүүд үздэг ажээ. Тэдний 46% цагаан архи эзэлдэг бол, 30% шар айраг, 18% дарс, 6%-ийг бусад төрлүүд эзэлдэг байна. Нийт хэрэглээгээрээ 70 орчим хувийг эрчүүд, үлдсэн хувьд бүсгүйчүүд байдаг ажээ. 

Словак - Нэг хүнд оногдох архины хэмжээ 10.96 литр

13 Орос - Нэг хүнд оногдох архины хэмжээ 10.12 литр

Хэзээд согтууруулах ундаагаар олны анхааралд багтдаг Орос улс ийнхүү 13-т жагсаж байна. Нийт хэрэглээний 51%-ийг хатуухан цагаан архи, 38% шар айраг, 11% дарс эзэлдэг гэнэ. Тэдний 55 орчим хувь нь эрчүүд байхад, бүсгүйчүүд нь ч гэсэн дутахааргүй дээгүүр хэрэглээтэй гэнэ. 

Орос - Нэг хүнд оногдох архины хэмжээ 10.12 литр

12 Герман - 11.21 литр

Герман улс согтууруулах ундааны хэрэглээгээр 12-т оржээ. Тэдний 54% нь шар айраг, 28% нь улаан дарс, 18% цагаан архи, хэрэглэдэг ажээ. Мөн тэдний 57 орчим хувь нь эрчүүд байдаг бол үлдсэн хувийг бүсгүйчүүд эзэлдэг байна.  

Герман - 11.21 литр

11 Люксембург - 11.36 литр

Энэхүү улсын хувьд тэд дарсыг илүүтэй таашаан хэрэглэдэг. Тиймээс ч нийт хүн амын 43% дарс, 36% шар айраг, 21% цагаан архи тус тус хэрэглэдэг байна. Хүйсийн хувьд, мөн адил 57 орчим хувь нь эрчүүд, үлдсэн хувьд нь эмэгтэйчүүд орох ажээ. 

Люксембург - 11.36 литр

10 Эстони - 11.36 литр

Эстони улс нь шар айргын хэрэглээгээрээ 41%-ийг эзэлдэг. Тус улсад шар айраг харьцангүй хямд байдаг бөгөөд энэ нь хүмүүст дам нөлөөдөг байх.  11%-ийг дарс, үлдсэн хувийг бусад төрлийн ундаанууд эзэлдэг ажээ. Тэдний 60 хувьд нь эрчүүд, үлдсэн хувь нь бүсгүйчүүд эзэлдэг байна. 

Эстони - 11.36 литр

9 Сент-Люс - 11.6 литр

Сент-Люс-ийн иргэд согтууруулах ундааны төрлүүдээс цагаан архийг илүүд үздэг ажээ. Тэдний 56% цагаан архи эзэлдэг бол, 30% шар айраг, 13% дарс, 1%- ийг бусад төрлүүд эзэлдэг байна. Нийт хэрэглээгээрээ 53 орчим хувийг эрчүүд, үлдсэн хувьд бүсгүйчүүд байдаг ажээ. 

Сент-Люс - 11.6 литр

8 Франц - 11.7 литр

Франц улс согтууруулах ундааны хэрэглээгээр 8-т оржээ. Тэдний 56% нь дарс, 23% нь архи, 19% шар айраг, 2% -ийг бусад бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг ажээ. Мөн тэдний 57 орчим хувь нь эрчүүд байдаг бол үлдсэн хувийг бүсгүйчүүд эзэлдэг байна.  

Франц - 11.7 литр

7 Ирланд - 11.92 литр

Ирланд улсын иргэд согтууруулах ундааны төрлүүдээс цагаан архийг илүүд үздэг ажээ. Тэдний 48% цагаан архи эзэлдэг бол, 18% дарс, 18% архи, 8%- ийг бусад төрлүүд эзэлдэг байна. Нийт хэрэглээгээрээ 60 орчим хувийг эрчүүд, үлдсэн хувьд бүсгүйчүүд байдаг ажээ. 

Ирланд - 11.92 литр

6 Австри - 12.1 литр

Австри улсад архи маш үнэтэй байдаг тул хүмүүс ихэвчлэн шар айргийг өргөнөөр хэрэглэдэг. Тэдний 50% шар айраг, 36% дарс, 14% архи батдаг байна. Хүйсийн хувьд 55 хувь нь эрчүүд, үлдсэн хувь нь бүсгүйчүүд байдаг гэнэ. 

Австри - 12.1 литр

5 Гренада - 12.4 литр

Гренада улс согтууруулах ундааны хэрэглээгээр эхний 5-т багтжээ. Тэдний талаас илүү буюу 66% нь цагаан архи, 30% нь шар айраг, 4% дарсыг таашаан хэрэглэдэг байна. Мөн тэдний 57 орчим хувь нь эрчүүд байдаг бол үлдсэн хувийг бүсгүйчүүд эзэлдэг аж.  

Гренада - 12.4 литр

4 Чех - 12.69 литр

Чех улс согтууруулах ундааны хэрэглээгээр ийнхүү 4-т  жагсаж байна. Тэдний 54% нь шар айраг, 20% нь дарс, 26% цагаан архийг тус тус хэрэглэдэг ажээ. Хүйсийн хувьд 58 орчим хувь нь эрчүүд байдаг бол үлдсэн хувийг бүсгүйчүүд эзэлдэг байна. 

Чех - 12.69 литр

3 Литва - 12.9 литр

Литва улсын иргэд согтууруулах ундааны төрлүүдээс шар айргийг илүүд үздэг ажээ. Тэдний 46% шар айраг эзэлдэг бол, 34% архи, 12% бусад, 1%- ийг дарс эзэлдэг байна. Нийт хэрэглээгээрээ 46 орчим хувийг эрчүүд, үлдсэн хувьд бүсгүйчүүд байдаг. 

Литва - 12.9 литр

2 Андорра - 13.31 литр

Андорра улсын иргэд согтууруулах ундааны төрлүүдээс дарсыг илүүд үздэг ажээ. Тэдний 45% дарс,  35% шар айраг, 20% архи ордог байна. Хүн амын нийт хэрэглээгээрээ 60 орчим хувийг эрчүүд, үлдсэн хувьд бүсгүйчүүд байдаг ажээ. 

Андорра - 13.31 литр

1 Беларус - 14.37 литр

Жагсаалтыг тэгүүлж буй сүүлийн улс бол Беларус юм. Жилийн хэрэглээ 14.37 литр бөгөөд архины хэрэглээгээрээ бусад орноо эрхгүй тэргүүлдэг ажээ. Түүнчлэн тухайн улсад архитай холбоотой гэмт хэрэг, өвчлөлийн асуудлууд үргэлж байсаар ирсэн. Тэдний 47% нь архи, 31% нь шар айраг, 17% дарс, 5%-ийн бусад зүйлс эзэлдэг байна. Дашрамд дурьдахад манай улсын жилд нэг хүнд ноогдох архины хэмжээ нь 8-9 литр байдаг гэсэн тооцоо бий. Ямар азаар энэ жагсаалтанд орчихсонгүй вэ? ...

Беларус - 14.37 литр

21
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()