2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (8-р хэсэг)

2000 оноос хойш “Guinness World Records” гэж нэрлэгдэх болсон (үүнээс ємнє зөвхөн АНУ-д “Guinness Book of Records” нэрээр гардаг байсан) ном нь хүмүүсийн хийж чадсан гайхам амжилтууд болон байгаль эхийн ахин давтагдашгvй, жинхэнэ гойд бvтээлүүдийг түүвэрлэн тэмдэглэдэг, жил тутам шинэчлэгдэн хэвлэгддэг билээ. Бид энэ удаад та бүхэндээ 2015 оны "Гиннес"-ийн шинэ амжилтуудын ээлжит цувралыг хүргэж байна.

2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (8-р хэсэг)
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 “Араараа хамгийн холоос шидэж гоол оруулсан сагсан бөмбөгч”

2014 оны 11-р сарын 3-нд АНУ-ын Аризона мужийн Финикс хотын "US Airway"s ордонд "Harlem Globetrotters" багийн тамирчин Кори Лау самбараас 25 метрийн зайнаас араараа шидэж гол оруулсан юм. Тэрээр тус ордонд өмнөх жил нь мөн л хамгийн холоос гоол оруулсан тоглогчоор тодорч байсан аж. Итгэмээргүй нь 33.45 метрээс урдаасаа шидэж оруулжээ.

“Араараа хамгийн холоос шидэж гоол оруулсан сагсан бөмбөгч”

Видео

2 Боулингийн бөмбөгөөр жонглёрдсон хүн

2011 оны 11-р сарын 19-нд Прага хотод болсон БНЧУ-ын Жонглёртой Марафонд, 350 мэргэжлийн жонглёрчдын өмнө Милан Роскофт (Словак) тус бүр нь 4.5 кг жинтэй 3 боулингийн бөмбөгөөр 28.69 секунд жонглёрджээ. Хүнд жингийн “хүчний жонглёр” түүний хувьд анхных биш бөгөөд Милан мөн бөөрөнцгөөр хамгийн удаан хугацаанд жонглёрдож дээд амжилтыг 52.05 секундэд тогтоожээ

Боулингийн бөмбөгөөр жонглёрдсон хүн

3 Хамгийн том цагаан эрвээхий

Зүүн өмнөд Азиас олдсон Атлас эрвээхий /Attacus atlas/-нь хэмжээний хувьд хамгийн том цагаан эрвээхий юм. Түүний хоёр далавчны урт 30 см /12 инч/ учраас шувуутай андуурагдах нь олонтаа бөгөөд ойролцоогоор 4 хоног л насалдаг. Уг эрвээхий амьдралынхаа эхний хэдэн мөчлөгт биедээ нөөцөлсөн өөхөөрөө амь зуудаг байна.

Хамгийн том цагаан эрвээхий

Халуун бүсийн Австрали болон Шинэ Гвинейн геркулес цагаан эрвээхийн /Coscinocera hercules/ хоёр далавчны урт 28 см /11 инч/ байдаг. 

4 Хамгийн өнгөлөг далайн гахай

Бие гүйцсэн Хятад ягаан далайн гахай (Sousa chinensis chinensis) ягаан өнгийн арьстай бөгөөд биеийн дулааныхаа хэмийг буулгах гэж цусны судаснууд нь арьсныхаа өнгөн давхаргад байрладгаас тийм өнгөтэй болжээ. Уг далайн гахайн арьсны өнгө, төрөхдөө хар байж байгаад саарал болж нас биед хүрмэгцээ ягаан болж хувирдаг байна.

Хамгийн өнгөлөг далайн гахай

5 Хуурай газрын хамгийн том сүүн тэжээлтэн

Африкийн нас бие гүйцсэн эрэгчин заан (Loxodonta africana) сэрвээ нь л гэхэд 3-3.7 метрийн урттай, 4-7 тонн жинтэй байдаг. Нийт биеийн жин нь 12.24 тонн бөгөөд 146 насанд хүрсэн эрэгтэй хүнтэй тэнцэх аж. 5,4 кг хүрэх зааны тархи нь хуурай газрын ямар ч амьтны тархинаас хүнд жинтэй бол сүүн тэжээлтэн амьтдаас хамгийн том нь халимны тархи байдаг байна.

Хуурай газрын хамгийн том сүүн тэжээлтэн

6 Автомашины дугуйг өргөсөн дээд амжилт

“Автомашины дугуйг өргөсөн дээд амжилт 2014 оны 3-р сарын 1-нд АНУ-ын Охайо мужийн Колумбус хотод болсон "Arnold Strongman Classic" тэмцээний үеэр Жидрунас Савицкас хэмээх эр "Hummer" автомашины 8 дугуй буюу 524.22 кг жинтэй ачааг өргөж, өмнө жил тогтоосон дээд амжилтыг 12.2 кг-аар ахиулжээ. 2014 онд ”Дэлхийн хамгийн хүчирхэг эрэгтэй” цолыг 4 дэх удаагаа хүртсэн Жидрунас хүндийн өргөлтийн олон дээд амжилтыг эзэмшдэг тамирчин ю

Автомашины дугуйг өргөсөн дээд амжилт

Видео

7 Хамгийн их Ментос гаа болон хийжүүлсэн ундаа

Энэхүү алдартай шинжлэх ухааны туршилтыг 2014 оны 11-р сарын 15-нд Мексик улсын Леон агаарын бөмбөлгийн наадмын үеэр 4334 хийжүүлсэн ундааны дэлбэрэлтийг нэгэн зэрэг хийсэн байна. Арга хэмжээг Мексикийн "Чупа Чупс" үйлдвэр болон "Перфетти Ван Мелл" нар хамтран зохиосон бөгөөд энэ амжилтад өмнөхөө 2 дахин их бүтээгдэхүүн ашиглаж, тогтоожээ.

Хамгийн их Ментос гаа болон хийжүүлсэн ундаа

Видео

8 Бөмбөлгөөр хийсэн хамгийн том тоглоомны баримал

2014 оны 11-р сарын 30-нд Их Британийн Лондон хотод зохиогдсон "Brick LEGO"® үйл ажиллагаан дээр Лего тоглоомыг 1985 бөмбөлөг ашиглаж бодит хэмжээнээс нь 150 дахин томоор бүтээжээ. Ларри Моссын удирдсан баг түүнийг 3 өдөр барьсан байна.

Бөмбөлгөөр хийсэн хамгийн том тоглоомны баримал

БАРИМТ

Аварга хэмжээтэй энэхүү тоглоом нь дотроо хөндий байсан бөгөөд таазанд бэхэлж тогтоосон байна. Томруулсан Лего хэсгүүдийг оролцуулаад нийт 4174 ширхэг бөмбөлгөөр бүтээжээ.

БАРИМТ

Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорхи линкээр орж эхний хэсгүүдийг үзээрэй
2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (1-р хэсэг) ~
2015 оны “Гиннесс”-ийн амжилтууд (2-р хэсэг) ~

Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл дараах хаягаар ороорой: 
https://www.facebook.com/GuinnessWorldRecordsMongolia/

Холбогдох утас: 77118894 
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Ерөнхий сайд Амарын гудамж-2 Өнгөт хэвлэлийн байр  2-давхар 205 тоот “Номын Хишиг ХХК хэвлэлийн газар”

Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()