Та үүнийг мэдэх үү?

Хорвоо ертөнцийн сонин хачин гэдэг хэзээ ч үл дуусах ундаршгүй зүйл билээ. Тиймдээ ч, зарим үед биед тэдгээрийг хараад нүдэндээ ч итгэхгүй, “Энэ ч худлаа байхдаа” хэмээн битүүхэндээ алмайрдаг шүү дээ. Тэгвэл та бүхэндээ тэдгээрийн нэгээхэн хэсгийг хүргэх гэж буйдаа таатай байна.

Та үүнийг мэдэх үү?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1

Эрдэмтэд хүний биед агуулагдах бүхий л химийн бодисыг үнэлэвэл ойролцоогоор 160 доллар (323 мянган төгрөг) орчим болно хэмээн тодорхойлжээ.

2

Хүмүүс чихнийхээ хулхийг байнга цэвэрлэдэг. Учир нь чих хулхитай байх нь сонсгол хийгээд чихний эрүүл ахуйд муугаар нөлөөлдөг хэмээн боддогоос үүдэлтэй. Гэхдээ чихний хулхи нь харин ч бидний сонсголын эрхтнийг элдэв нян бохирдол, мөөгөнцөр үүсэхээс хамгаалж байдаг ажээ.

3

Хэрэв бидний чих 20 Гц-ээс их давтамжийг сонсдог байсан бол, биеийнхээ булчингийн хөдөлгөөн бүрийг сонсох байсан.

4

Зарим түүхчид хүн төрөлхтөн  архи, согтууруулах ундааг үйлдвэрлэхийн тулд хөдөө аж ахуй үүссэн хэмээн үздэг байна.

5

Хүн төрөлхтөний төрөлт багассантай холбогдуулан дэлхийн хүн ам 10 тэрбум хүрээд зогсоно хэмээн судлаачид үзэж байгаа юм.

6

Ээж бүрийн хөхний сүү дахин давтагдашгүй найрлагатай, хүүхдэд шаардлагатай шим тэжээлийг агуулж байдаг бөгөөд найрлага нь үргэлж өөрчлөгдөж байдаг ажээ.

7

Холын зайд гүйх, тэсвэр тэвчээрээр хүнийг гүйцэх амьтан байдаггүй гэнэ. Эрдэмтэд ийнхүү үзэх болсон шалтгаан нь эрт үеэс эрчүүд ан хийхдээ ан хийх амьтныхаа араас эцэж цуцалгүй гүйж байсанттай холбоотой байна.

8

Кентакки мужид нэгэн цагт цэнхэр арьстай гэр бүл амьдарч байжээ. Энэ нь генийн маш ховор төрлийн гажиг үзэгдлээс үүдэлтэй гэнэ.

9

Хүн ядарсан үедээ л эвшээдэг хэмээн боддог бол та эндүүрчээ. Эвшээснээр тархины үйл ажиллагааг тэнцвэржүүлж, биеийн хүчийг сэргээн цусны эргэлтийг сайжруулдаг байна. Тиймээс дорнын эмч нар хүнийг эвшээж байхыг зөвлөдөг ажээ. Хүн гэлтгүй амьтад ч гэсэн эвшээдэг. Түүнчлэн эвшээх нь халдварладаг байна. Таны хажууд хэн нэгэн эвшээж байхыг харсан даруйдаа л шууд даган эвшээдэг нь ийм учиртай аж.

10

Хүний хурууны үзүүр 13 нанометр (1 нанометр нь 1 метрийг тэрбум хуваасантай тэнцүү) зузаантай эд зүйлийг мэдрэх чадвартай байдаг. Дурын жишээ дурьдвал таны хуруу дэлхийн бөмбөрцөг шиг хэмжээтэй байлаа гэж бодоход жирийн байшин, машин хоёрыг тэмтэрч үзээд ялгаж чадна гэсэн үг юм.

11

Хүний хөлийн тавхайд ойролцоогоор 52 яс байдаг гэнэ. Энэ нь бараг бидний биеийн бүхий л ястай тэнцэхүйц их гэсэн үг.

12

Хүний нүд 50 км-ийн зайнаас лааны гэрлийг ялган харах чадвартай байдаг.

13

Хүр бүрийн хэлний хээ, хурууны хээтэй адил дахин давтагдашгүй хээтэй байдаг.

14

Хүний тархины эсүүд  танин мэдэхүй, мэдээллийн дэлхийн хамгийн том сайт  болох Википедиагийн мэдээллийн сангаас тав дахин их мэдээлэл агуулах чадалтай байдаг.

15

Хүний биеэс ялгардаг дулаан 1.7 литр усыг 30 минутанд буцалгаж чадна. Түүнчлэн ходоодон дахь нийт хүчлийн хэмжээ нэг ширхэг сахлын хутгыг өлхөөн хайлуулчихаж дөнгөнө гээд боддоо?

72
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()