Улаанбаатарын тухай гадныхан юу гэж ярьдаг вэ?

Улс орны нүүр царай гэдэг бидний тоомсорлоогүй орхисон зүйлсүүдээс харагддаг. Жишээ нь, Монголд анх удаа ирж байгаа будилсан жуулчныг зам асуухад нь эелдгээр хариулахаас, түүнчлэн идэх хоолоо сонгож мэдэхгүй, зөөгчөөс асуухад нь сайхан сэтгэлээр боломжтой хоолоо санал болгох гэх мэт... Харамсалтай нь бид бүхэн энэ мэт жаахан зүйлсээс болж, эх орныхоо нэр хүндийг унагах нь элбэг. Тэр бүхнээс бидний ард түмний соёл, харилцаа цаашлаад Монголын нүүр царай харагддаг ажээ. Ингээд гадны жуулчдын сэтгэгдлийг ямар нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэе.

Улаанбаатарын тухай гадныхан юу гэж ярьдаг вэ?
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

1 Улаанбаатар хотын тохижилт үнэхээр эмх замбараагүй /Жони/

Монгол гэдэг үгийг анх сонсоод үнэхээр их баярлаж, хөөрч байсныг нуухгүй ээ. Учир нь тэд чинь агуу түүхтэй орон шүү дээ. Өөр хэний ч байгуулаагүй том гавъяаг байгуулан өдгөө Монгол хэмээх улс оршин тогтнож байгаа болохоор тэр... Бид Монголын тал нутгаар олон хоног аялсны дараагаар эцэст нь хүсэж байсан Улаанбаатар хотод ирлээ. Гэвч биднийг юу угтсан гээч??? Та нар лав төсөөлөхгүй дээ. Зүгээр л шоконд орчихсон гэхэд болно. 

Учир нь тэнд хүмүүсийнх нь хөл толгой нь олдохгүй, аль<

Улаанбаатар хотын тохижилт үнэхээр эмх замбараагүй /Жони/

2 Газрын зургаар хөөгөөд ч, хайсан газраа амар олохгүй /Дэвид/

Хөдөө нутагт явж байхад ч, Улаанбаатар хотод ч тэр замын зүг чиг заагч, газрын зураг, байршил тогтоогч зэргүүд нь үнэхээр төвөгтэй. Өөрөөр хэлбэл, эдгээр тэмдэглэгээний дагуу зөв замаар явна гэдэг үнэхээр эргэлзээтэй.Тиймээс хамгийн найдвартай арга бол хүнээс асууж, зам заалгах. Гэхдээ энд төвөгтэй зүйл нь, хүмүүс нь төдлийлөн Англи хэлийг мэддэггүй юм шиг санагдсан. Эсвэл хариулах дургүй, миний яриаг ойлгохгүй болоод ч  тэр үү, хүндрэлтэй байсан. Тиймээс Ула

Газрын зургаар хөөгөөд ч, хайсан газраа амар олохгүй /Дэвид/

3 Хотын талыг гэр хороолол эзэлдэг / Томми/

Гэр хороолол гэдэг нь хүмүүс өөрийн эзэмшлийн газарт байшин барьж, түүнийгээ модоор тусгаарлан тэндээ амьдардаг бүхэл бүтэн хорооллыг хэлдэг. Би нэг найзындаа очихоор гэр хорооллын хэсэг рүү явсан. Гэхдээ хоёр ч удаа сайтар заалгасан хэрнээ л олж чадаагүй. Дээрээс нь харанхуйд айл олно гэдэг бараг боломжгүй. Гэрэлтүүлэг, гудамжны хаяг, хаалганы дугаар зэргүүд нь тодорхойгүй байсан. Дээр нь ноход ихтэй. Тэд ихэвчлэн сул явж байдаг учраас хазуулах эрсдэл өндөртэй юм

Хотын талыг гэр хороолол эзэлдэг / Томми/

4 Цөөн хүмүүс нь Англи хэл мэддэг / Виллиам/

Монгол оюутнууд Англи, Орос, Солонгос, Япон, Герман, Хятад хэлүүдийг түгээмэл суралцдаг юм билээ. Гэхдээ тэдний заримтай нь харьцах төвөгтэй. Миний яриаг ойлгоод байгаа юм шиг хэрнээ, асуултанд минь өөрөөр хариулаад эргэлзээг төрүүлсэн шүү. Ялангуяа гудманд тааралдсан жирийн нэгэн хүнээс Англиар ямар нэгэн зүйл асуухад тэдний ихэнх нь толгой сэгсрээд л яваад өгдөг. Магадгүй надтай ярихыг хүсээгүй байж болно л доо. 

Цөөн хүмүүс нь Англи хэл мэддэг  / Виллиам/

5 Буддын шашин дэлгэрсэн орнуудын нэг юм / Льюси/

Улаанбаатар хотод ирээд нэг анзаарсан зүйл бол шашин байсан. Гудмаар улаан дээл (Монголын үндэсний хувцас), шар нөмрөг өмссөн лам нар түгээмэл ажиглагдана. Тэрчлэн сүм хийдээр дүүрэн бурхандаа залбирч, өөрсдийгөө даатган, ном уншуулах хүмүүс оочир цуваа үүсгэдэг юм билээ. Энд ирсэн хугацаандаа би хэд хэдэн сүмээр орж үзсэн. Тэдний сүм хийд, бурхан шүтээн нь үнэхээр сүрдмээр, айхтар харагдсан. Өөрийн эрхгүй л түүнд сүсэглэх мөргөх хүсэл төрсөн шүү. 

Буддын шашин дэлгэрсэн орнуудын нэг юм / Льюси/

6 Улаанбаатар хотод оюун ухааны оньсон музей байдаг /Марк/

Энд ирээд үзсэн хамгийн сайхан зүйлсийн нэг бол музей байсан. Тэр дундаа Зандраа Түмэн-Өлзий хэмээх хүний бүтээсэн оюун ухааны музей юм. Тэр хүн  учир нь олдохгүй гайхамшигтай олон оньсуудыг хормын дотор угсарч, задалж байсныг хараад үнэндээ л биширсэн гэхэд болно. Тийм болохоороо л Монголчууд дэлхийн талыг эзэлсэн хүчирхэг гүрэн болж чадсан байх. Хэрвээ та Улаанбаатарт ирвэл энэхүү мүзейгээр заавалчгүй нэг дайраад гараарай гэж зөвлөмөөр байна.

Улаанбаатар хотод оюун ухааны оньсон музей байдаг /Марк/

7 Хятадаас өргөн хэрэглээний бараагаа татдаг /Стивен/

Улаанбаатарт ирсэн ямар ч хүн "Нарантуул худалдааны төв"-өөр ороод гардаг. Энд байхгүй зүйл гэж үгүй. Хэрвээ та мөнгөө хэмнэн, нэг дороос олон зүйлийг худалдаж авахыг хүсвэл шүү дээ. Гол нь тэд бараг бүхий л бараагаа Хятад улсаас татдаг юм билээ. Тиймээс зарим нь үнэхээр чанар муутай харагддаг нь нууц биш. Гэхдээ л эндхийн хүмүүс ахуй амьдралаа үүнээс л зогоож, гэр бүлээ тэжээдэг гэхэд болно. 

Хятадаас өргөн хэрэглээний бараагаа татдаг /Стивен/

8 Эзэн хааныхаа нэрээр нэрлэгдсэн сархадтай / Жули/

Та энд ирснээр Монголын эзэнт гүрнийг нэгтгэсэн их эзэн Чингис хааны хөрөг бүхий хөшөө, дурсгалууд тэр бүү хэл архи сархадыг хүртэл харах боломжтой. Дэлгүүр бүрийн лангуун дээр харагдах энэхүү архи ойролцоогоор 15 доллар (30 мянган) төргөгөөр худалдаалагддаг юм билээ. Хэрвээ та тэнд найзтай болохыг хүсвэл Чингис архийг авч, тамхийг нь татаж үзээрэй. Би ч бас яаж зүгээр байх вэ гээд гэрийнхэндээ идээний дээж Чингис архийг аваад буцсан шүү. 

Эзэн хааныхаа нэрээр нэрлэгдсэн сархадтай / Жули/

9 Боломжтой газраа байрлах олон зочид буудалтай /Сергей/

Дэлхийн өөр хаанаас ч Улаанбаатрынх шиг олон буудал, ломбардтай газрыг бид хараагүй. Учир нь хаа тааралдсан гудамны булан тохойд хүртэл тэдгээр газрууд байрлана. Харамсалтай нь тэд бүгд тохилог биш. Бид хөдөөний замаар өдөржин сэгсчүүлж арай гэж Улаанбаатарт ирээд нэг буудалд 30 доллар (30 мянган төгрөг)- хонохоор болов. Гэтэл тэнд халуун ус байсангүй. Мэдээж замын алжаалаа тайлахын тулд халуун шүршүүрт ороод унтахыг хүсэж байсан. Үйлчлэгчээс халуун ус гарахгүй ба

Боломжтой газраа байрлах олон зочид буудалтай /Сергей/

10 Өвлийн улирал нь үнэхээр хүйтэн /Макс/

Яг бидний жуулчлалын улирал өвөл таарчихсан. Энд бүр үнэхээр үнэхээр хүйтэн байсан шүү. Юу вэ гэвэл бид тэнд хирэндээ л зузаалсан хэрнээ даараад л байсан. Бүр эрүү зуурч , бие маань салганасан гээч. Эхэндээ дасаж өгөхгүй хэцүү л байлаа. Аажимдаа цаг уурт нь дасаж эхэлсэн. Гэхдээ л хэрвээ та Улаанбаатарт ирэхээр шийдсэн бол өвлийн улиралд хэзээ ч битгий ирээрэй.

Өвлийн улирал нь үнэхээр хүйтэн /Макс/

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()