Ресторанууд биднийг хэрхэн хуурдаг вэ?

Ресторанд зөөгчийн ажил хийнэ гэдэг том эзэнт гүрний нууцыг хадгалж явах үүрэгтэй цэрэг л гэсэн үг. Зоогийн газрын гал тогоо, үйлчлүүлэгчдийн нүднээс далд газар бол зөвхөн ажилчдын л мэдэх, нэг ёсны дайны талбар юм. Тэнд бүх л арга заль, нууц үйл ажиллагаа, зарим тохиолдолд бүх нэр хүндээ хугалахгүй авч үлдэхийн тулд үйлчлүүлэгчдийн “нүдийг хуурах” зүйлсийг ч гардан гүйцэтгэдэг. Тэгэхээр тэд биднийг яг яаж хуурдаг гэж?

Ресторанууд биднийг хэрхэн хуурдаг вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1

Ямар нэгэн рестораны зөөгч, бармен нар цэснээс ганц хоёр зууш, дессерт, эсвэл дарсыг санал болгож байгаа бол энгийн үнээс хэд дахин өндөр өртөгтэйгээр танд зарах гэж байна гэсэн үг. Түүнчлэн мэдээж бүх л зоог, зууш, уушаа сурталчилж, сайхнаар ярьдаг ч харамсалтай нь бодит байдал дээр зөөгчийн ярьсан шиг юу ч тийм гоё биш байдаг.

2

Зууш болон салатанд орж байгаа ногоонууд шинэхнээрээ байна гэдэг бараг л боломжгүй зүйл. Хөргөгчинд дор хаяж 2 хоносон материалуудыг тос болон амтлагчаар өнгөлөөд л асуудал шийдэгдчихнэ.

3

“Даваа гарагийн тусгай цэс”, “Шинэчлэгдсэн үдийн цайны багц”, “Шинэ нэрийн шөл” зэрэг содон үгнүүдэд хууртахгүй байхыг анхааруулж байна. Эдгээр нь ихэнхдээ цөөхөн материалаар, хялбархан аргаар хийсэн хэрнээ үнэтэй зарагддаг цэснүүд юм. Рестораны ашигаа нөхөх бас нэгэн зальжин арга нь энэ байдаг.

4

Ресторанууд архи, согтууруулах ундаагаар хэрхэн үйлчлүүлэгчдийн мөнгийг шавхахаа сайн мэддэг. Тэд үнэтэй архийг хямд архитай хольж, хатуу вискиний “дуслыг” мөсөөр дүүргэж, хуучин шар айргийг шинэ юм шиг болтол нь сайтар хольж, коктэйлний үлдэгдлээ шавхаж, өөр найрлагаар  нэмэгдүүлэн байж танд зардаг юм. Зарим ресторануудын барменууд нууц камер байсныг мэдэлгүй хүний ууж дуусгаагүй архины үлдэгдлийг шинэ захиалган дээр нэмж байгаад “баригдсан” тохиолдол ч бий.

5

Захиалгаа өгчихөөд өчнөөн удчихаад байхад л уух юм тань ч гарч ирэхгүй байгаа бол үйлчлэгч таны захиалгыг найдвартай “мартсан” гэсэн үг. Тиймээс ирэхгүй удаад байвал та захиалгаа сануулах, энэ талаар гомдол гаргах бүрэн эрхтэй.

6

Лимонтой цай, эсвэл лимонтой коктэйл болж өгвөл битгий захиал. Хэдэн хүн гараараа барьж байгааг ямар танд харуулах биш, мэдэхгүй шүү дээ.

7

Зөөгчийн сурталчилж, магтаж байгаа зүйлд ач холбогдол өгөх хэрэггүй. Зүгээр л энгийн нэгэн гал тогоонд, энгийн нэг тогоочийн хийсэн энгийн л нэгэн хоол шүү дээ. Арай илүү өндөр үнэтэй болохоор л таныг захиалах сэтгэгдэл төртөл чинь санал болгож байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

8

Танд л гэж хэлэхэд Турк, Хятад хоолнууд бусдыгаа бодоход илүү бохир аргаар хийгддэг байх өндөр магадлалтай.

9

Рестораны хана, хаалга бүхэн чихтэй байдаг. Мэдээж шууд утгаараа биш л дээ. Гэхдээ та хөл ихтэй газар суусан бол таны эргэн тойронд чинь дүүрэн үйлчлэгч, зөөгч, ажилчид байдаг. Тэд үйлчлүүлэгчдийн амьдралын сонин хачин, хувийн мэдээлэл зэргийг маш амархан сонсчихдог. Сүүлд танд төвөг болж ч мэднэ. Тиймээс аминчхан яриа өрнүүлэх гэж байгаа бол V.I.P өрөөнд орохыг санал болгоё.

10

Зөөгч хүн мэдээж тэнцвэр сайтай, хүч ихтэй байх ёстой л доо. Гэхдээ л зарим үед бүтэлгүйтэл тохиолдож, алдаа мадаг их гарна. Тэрхүү алдаа нь таны захиалсан амтат хоол шалан дээр унахад ч гарч болно. Яг ийм үед зөөгч нарын хамгийн түрүүнд хийдэг үйлдэл бол бушуухан газарт унасан махыг аваад гараараа шороог нь өнгөцхөн арчаад тавган дээр нь буцаагаад эвтэйхэн тавих... Аймшигтай байгаа биз?

18
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()