Хуучин найз залуутайгаа яагаад эргэн нийлж болохгүй вэ?

Ихэнх хүмүүсийн толгойны өвчин болсон сэдвийн талаар хамтдаа ярилцъя. Та хуучин найз залуутайгаа/бүсгүйтэйгээ нийлэх тал дээр ямар байр суурьтай байдаг вэ? Та бүхэндээ сонирхуулах үүднээс сэтгэл судлаачдын гаргасан зөвлөгөө мэдээллийг орчуулан хүргэж байна

Хуучин найз залуутайгаа яагаад эргэн нийлж болохгүй вэ?
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Та хуучин найз залуугаасаа шалтгаантай болоод л салсан.

Хуучин найз залуутайгаа эргээд нийлье гэж үү? Үгүй дээ хонгор минь, юун түрүүнд чи яагаад түүнээс салах болсон шалтгаанаа эргэн нэг санаарай. Үйл явдал мартагдана. Гэхдээ дурсамж хэзээч мартагдахгүй. Та хоёрыг салгахад хүргэсэн шалтгаан, эргээд муудалцах шалтгаан байж болохгүй. Магадгүй тэрээр хичнээн “эргээд нийлье”, “би дахин тэгэхгүй”, гэх ч хүн бүр л уучлалт гуйхдаа тэдгээр үгсийг хэлдэг гэдгийг саначихвал зүйтэй.

Та хуучин найз залуугаасаа шалтгаантай болоод л салсан.

2 Эргээд нийлвэл дахиад л шаналах болно

Энэ бол мэдээж хамгийн түрүүнд бичигдэх зүйлсийн нэг юм. Магадгүй галав юүлж, эсвэл тэрээр үхээд сэхсэн ч хуучны зангаа тавихгүй л болов уу. Баас хатсан ч өмхийгөө тавихгүй гэдэг үгийг санаарай. Дахин өөрийгөө зовоож, нус нулимастайгаа холилдохыг хүсээгүй л бол энэхүү бодлоо толгойноосоо арчиж хая.

Эргээд нийлвэл дахиад л шаналах болно

3 Түүнээс илүү хүн байж л таараа

Мэдээж шүү дээ. Амьдрал гэдэг таны санаж байгаагаас ч илүү баялаг. Та арай энэ хорвоо дээр түүнээс өөр эр хүн байдаггүй гэж санаагүй биз. Тэгэхээр яг одоо зүүднээсээ сэр. Нүүрээн буд, сайхан хувцаслаад найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрөө. Түүнийг марттал цэнгэ. Өөрийгөө хайрла, эрх чөлөөг олго. Учир нь та уйтгарлахад дэндүү залуу байна шүү дээ

Түүнээс илүү хүн байж л таараа

4 Таны найзууд, гэр бүлд тань таалагдахгүй л болов уу

Яг зөв. Учир нь хүн хэзээ ч хаясан бохио эргээд зажилдаггүй шүү дээ. Түүнтэй ижлээр нэгэнт л бүтэхгүй гээд салсан бол, түүнийг явуул. Нэг хаалга хаагдахад, дахин шинэ хаалга хүлээж байдаг. Нэг оргилыг давахад, дахин нэг оргил байдаг. Тиймээс бүтэхгүй гэдгээ мэдсээр байж, хуучин залуутайгаа нийлэх нь үхнэ гэдгээ мэдсээр байж, өндрөөс үсрэхтэй ижил эрсдэлтэй зүйлийн нэг юм. Тиймээс бүсгүй минь одооноос өөр зүйлийн талаар бодвол ямар вэ?

Таны найзууд, гэр бүлд тань таалагдахгүй л болов уу

5 Тэр өөрчлөгдсөн гэж үү?

Хмм... Үнэхээр тийм хурдан өөрчлөгдчихлөө гэж үү? Дахин нэг тунгаагаад үзээрэй. Арай дахин нийлчихээд, түүндээ хууртан орондоо шигдээд уйлж суух гээгүй биз? Уйлж унжихад хөөрхөн царай чинь дэндүү хайран биш гэж үү? Түүний оронд өөрийг тань уйлуулдаг бус, инээлгэдэг, хичнээн уурлаад очсон ч таныг тэврээд тайтгаруулдаг тийм л өмөг түшигтэй жинхэнэ эр хүнийг сонгоорой.

Тэр өөрчлөгдсөн гэж үү?

6 Нэг удаа итгэл эвдсэн хүн хоёр дахиа таниас урвахад бэлэн

Хамгийн үнэн бөгөөд гашуун үг бол энэ юм. Нэг удаа хийгээд болсон юм чинь хоёр дахь удаагаа таниас нүүр буруулах нь тийм ч хэцүү биш. Тиймээс яг одооноос өөртөө хатуу байр суурийг тавь. Эргэж битгий хар. Хамгийн хүчирхэг эмэгтэй бол өөрийг нь үл тоосон залууг инээгээд үдэх зоригтой тийм л бүсгүйг хэлдэг. Харин та ямар эмэгтэй вэ?

Нэг удаа итгэл эвдсэн хүн хоёр дахиа таниас урвахад бэлэн

7 Дахин дахин гуйж гувших болно

Бодохоос л дотор арзайж, бөөлжис цутгаж  байгаа биз. Худлаа үгсийг дахин дахин хэлж, уйлж унжиж гувшлаа гээд үнэндээ л хэрэггүй. Түүний оронд өөрийгөө мэдрээд чимээгүй холдоод өгвөл тэр харин жинхэнэ эр хүний чанар. Үнэхээр хайртай байсан юм бол найз бүсгүйгээ гомдоох үгсийг яах гэж жишим ч үгүй хэлсэн юм бэ? Эмзэг турьхан биеийг яах гэж зовоосон юм бэ?

Дахин дахин гуйж гувших болно

8 Магадгүй таны мэдрэмж өөрчлөгдсөн байх

Бүр дөжирнө гэгчээр нөгөө л нэг яршигтай үйлдлүүдийг нь тэвчсээр байгаад бүр тоохоо больчихсон уу? Магадгүй бүх зүйлд өөрийгөө буруутгаад түүнийг дахин ойлгох гэж хичээсээр байна уу? Бүсгүй минь, та залуу халуун байна. Өөрийг тань хүндэлдэггүй, үл тоомсорлодог залуутай цаашид жаргалтай амьдарч чадахгүй шүү дээ. Сайхан сэтгэл хэтэрвэл "тэнэглэл" болдог. Тиймээс бодлоготой байхыг хүсье.

Магадгүй таны мэдрэмж өөрчлөгдсөн байх

9 Итгэл гэдгийг мартахдаа бэлэн үү?

Хэрвээ та дахин дахин хуурьсан хэрнээ түүнд итгэн, эргэн нийлэх талаар бодож байгаа бол цаашид итгэл хэмээгчийг мартах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Угаас хэлээд нэмэргүй хүнд хэлж яриад ч нэмэргүй шүү дээ

Итгэл гэдгийг мартахдаа бэлэн үү?

10 Хуримын бал сар дахин ирэхгүй

Магадгүй та түүнтэй эргэн нийлж, өөрийгөө аз жаргалтай амьдарч буйгаар төсөөлж болох юм. Гэхдээ юу гээч, хуримаа хийхээсээ өмнө таныг гомдоож, зовоож байгаа хүн гэрлэснийхээ дараа яах юм бэ? Өөрийн гэсэн бодолтой л байгаарай

Хуримын бал сар дахин ирэхгүй

23
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()