Биднийг алж ч мэдэх ахуйн 10 зүйл

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зарим зүйлсүүд санаанд ч оромгүй байдлаар бидний эрүүл мэндэд аюул заналыг учруулдаг ажээ. Наанадаж л бяцхан үрсийнхээ аюулгүй байдлыг бодож, цаанадаж тав тух эрүүл ахуйгаа бодож гэр орноо тохижуулвал зүйтэй. Ингээд та бүхэндээ сэрэмжлүүлэх үүднээс хүний амь нас, эрүүл мэндэд хортой гэр ахуйн хэрэгслүүдийг танилцуулж байна.

Биднийг алж ч мэдэх ахуйн 10 зүйл

1 Химийн бодисууд

Химийн өндөр найрлага бүхий угаалгын бодис тэр ч бүү хэл бидний өдөр тутамдаа хэрэглэдэг шампунь, аяга таваг угаах шингэн зэргүүд нь цагаа тулвал хүнийг хөнөөж мэдэх аюултай хэрэгслүүд ажээ. Ялангуяа угаагч шингэнээр угаасан аяга тавгаа сайтар зайлаагүйгээс тэр нь хүний биед орсноор маш хортой ажээ. Түүнчлэн тэдгээр зүйлсүүд нь арьсаар дамжин таныг аажмаар хөнөөдөг учраас заавал бээлий өмсөж байгаарай. Мэдээж тэдгээр зүйлсийг хүүхдийн гар хүрэх газраас хол тавих нь зүйтэй.

Химийн бодисууд

2 Ширээний тавцан

Ер нь гэр ахуйдаа хэрэглэх ширээ сандлын тухайд зөөлхөн, цэвэр модон материалаар хийгдсэн, түүнчлэн ирмэгүүд нь хурц үзүүртэй биш байх нь илүү аюулгүй байдаг ажээ. Та анзаарч байсан бол кинон дээр хүмүүс ширээн дээрээ унаж, түүндээ зүсэгдэн бэртэх тохиолдлууд цөөнгүй байдаг. Ялангуяа хурц ирмэгтэй, шилэн тавцантай ширээнээс зайлсхийгээрэй.

Ширээний тавцан

3 Суултуур

Угаалгын өрөөний суултуурыг буруу холбосноос үүдэн, түүнээс метаны хий ялгардаг байна. Энэ нь байгаль экологи, хүний биед асар хор хөнөөлтэй хий ажээ. Энэхүү хий нь бидний амьсгалж буй агаартай холилдон, улмаар эвгүй үнэртүүлэн, биед муу байдаг гэнэ. Тиймээс угаалгын өрөөний сантехникийн холболтыг сайн мэддэг, мэргэжлийн хүнээр хийлгэвэл зохилтой.

Суултуур

4 Угаалгын машин

Угаалгын машинд хувцсаа угаахад тэдгээрт наалдсан үс, хог хаягдал нь нийлээд угаалгын машины шүүгчид бөөгнөрөн үлддэг. Улмаар тэдгээр нь удаж, хатсаныхаа дараа маш шатамхай болдог байна. Тиймээс таны угаалгын машин цахилгаантай ойр байх, спиртийн төрлийн шатамхай бодис ойртсон үед түүнд гал гарах нөхцөл бүрддэг ажээ. Тиймээс угаалгын машиныхаа шүүгчийг цэвэрлэж байх хэрэгтэй.

Угаалгын машин

5 Ил зуух

Ил зуух нь гал алдах нь маш эрсдэлтэй зуух юм. Хэдий тавьсан айлдаа өнгө үзэмж, романтик халуун дулаан уур амьсгалыг авчирдаг ч, аюулгүй байдлыг эрхэмлэх нь зүйтэй. Ялангуяа галын цог үнс зэргийг болгоомжтой цэвэрлэн, бага насны хүүхдүүдээ анхаарч байх хэрэгтэй юм.

Ил зуух

6 Халуун ус

Крантны халуун ус нь таны бодож байгаагаас ч аюултай юм. Учир нь маш олон хүмүүс халуун усанд ноцтой түлэгдэж бэртсэн тохиолдлууд байдаг. Зарим үед крантны ус нь тохируулсан температураас халуун болж, биеийг түлэх тохиолдол цөөнгүй байдаг. Ялангуяа эмзэг мэдрэмтгий арьстай нялх хүүхдүүдийн хувьд үнэхээр аюултай юм.

Халуун ус

7 Шахмал шал

1970-оод оны үед айлууд гэрээ цэвэр модон шалаар тохижуулдаг байсан. Харин өнөө үед цэвэр модон шал нь цөөн хэдэн айлд л харагдана. Гэртээ модон шалыг хийнэ гэхээр үнэ өртөг нь үнэтэй тул хүмүүс ихэвчлэн шахмал  паркетан шалыг хэрэглэдэг. Үүнийг хийхэд тусгай цавууг ашигладаг бөгөөд энэ нь аажимдаа хүнийг хорт хавдраар өвчлүүлэх өндөр магадлалтай болохыг судлаачид гаргажээ

Шахмал шал

8 Ванн

Маш олон тохиолдолд хүмүүс ваннтай усандаа тогонд цохиулан харамсалтайгаар амь эрсдсэн түүхүүд байдаг. Учир нь ус тогийг маш хүчтэй дамжуулдаг. Хэрвээ тухайн хүн усанд орж байхдаа гар утсаа тогонд залган цэнэглэж байгаад санаандгүйгээр ваннтай усандаа унагавал хормын дотор тогонд цохиулан нас бардаг байна.

Ванн

9 Залгуур

Цахилгааны буруу холболт, масслах зэрэг асуудлуудаас үүдэн гэр ахуйн, албан газрууд олноор галд автаж байсан. Тиймээс та бүхэн залгуур разетканыхаа аюулгүй байдлыг сахиж, аль болох далд газар байршуулаарай. Наанадаж л бага насны хүүхэд түүнд тогонд цохиулах өндөр эрсдэлтэй юм.

Залгуур

10 Агааржуулагч

Зуны халуунд хүмүүс сэрүүн агааржуулагчаар үлээлгэх дуртай байдаг шүү дээ. Энэ нь хэдий аюулгүй мэт боловч, түүнээс болж нэгэн хүн харамсалтайгаар амь насаа алдсан тохиолдол байдаг. Нэгэн залуугийн агааржуулагч нь эвдрэн улмаар фреоны хийгээр өрөөг агааржуулан тэрийг нь мэдэхгүй удаан амьсгалснаас үүдэн толгой нь эргэж, зүрх нь дэлсэн нас баржээ.

Агааржуулагч

11

24
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()