“Youtube”-д хамгийн их хандалт авсан шилдэг дуунууд

2016-02-20, 20:26
28,072

Дэлхийн хамгийн том видеоны сайт болох “Youtube”-д бүхий л төрлийн бичлэг тавигдаж, цацагдсан даруйдаа олон хүний хүртээл болдог. Дуучдын шинэ клип ч мөн нийтлэгдсэн даруйдаа л сая хүний хандалтыг өлхөн авч чаддаг. Гэхдээ тэрбум удаагийн хандалт авна гэдэг нь тэрбум хүн л үзсэн төдий биш, харин тэрбум хүнд маш олон удаа таалагдсан гэсэн үг юм. Жишээ нь би л гэхэд Мajor Lazer-ийн “Lean on” дууг 40 удаа сонссон байх... Ингээд та бүхэнд Youtube-д тавигдсан хамгийн их хандалттай, хамгийн алдартай 18 дууг танилцуулж байна.

“Youtube”-д хамгийн их хандалт авсан шилдэг дуунууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

18 Eminem & Rihanna – “Love The Way You Lie”

2010 онд гарсан энэхүү дууны хандалт нэг тэрбум 16 сая хол давжээ. Клипэн дээрээ үзэсгэлэнт Меган Фоксийг тоглуулсан нь, хип хоп, RnB урсгалын шилдэг төлөөллүүд хамтран дуулсан болохоор арга ч үгүй биз ээ.

Eminem & Rihanna – “Love The Way You Lie”

Видео

17 Shakira – “Waka Waka” (This Time For Africa)

2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий сүлд дуу нь Англи, Испани хоёр хэл дээр дуулагдсан бөгөөд босоод бүжиглэчихмээр хэмнэлтэй аяз, Шакирагийн уянгалаг хоолой нь олон хүний сэтгэлд мөнхийн зун шиг дурсамжийг үлдээж чадсан юм. Нийт нэг тэрбум 17 сая гаруй хүнд хүрсэн байна.

Shakira – “Waka Waka” (This Time For Africa)

Видео

16 LMFAO feat Goon Rock and Lauren Bennett – “Party Rock Anthem”

2011 онд залуусын дунд ид эрчээ авч байсан “Shuffle” хэмээх бүжгийн хөдөлгөөнт “Party Rock Anthem” дуу нь зургаахан долоо хоногийн дотор Youtube-д тавигдсан бүх дууг хандалтаараа тэргүүлсэн байдаг. Хандалт нь харин өдгөө 1 тэрбум 29 сая хүрчээ.

LMFAO feat Goon Rock and Lauren Bennett – “Party Rock Anthem”

Видео

15 Maroon 5 – “Sugar”

2015 онд поп хөгжмийн ертөнцөд хувьсгал хийж чадсан энэ “чихэрлэг” дууг охид бүсгүйчүүд төдийгүй залуусын мөрөөдөл болсон Maroon 5 хамтлаг гаргасан билээ. Дууны үг, ая нь тэр чигтээ төгс байснаас гадна, клипний зураг авалтыг ч гэсэн маш өвөрмөц, хүний сэтгэлийг хөдөлгөж чадахуйц хийсний үр дүнд өдгөө 1 тэрбум 54 сая хүний хандалт авсан байна.

Maroon 5 – “Sugar”

Видео

14 Major Lazer And DJ Snake feat MØ – “Lean On”

2015 оны хавар, зуны шилдэг хит “Lean On” дуу нь одоог хүртэл олон залуусын бүжиглэх хүслийг төрүүлсэн гайхалтай бүтээл хэвээр байна. Хандалтын тоо нь 1 тэрбум 123 сая хүн байх ажээ.

Major Lazer And DJ Snake feat MØ – “Lean On”

Видео

13 Sia – “Chandelier”

Үргэлж нүүрээ нуудаг дуучин Sia-ийн хамгийн шилдэг уран бүтээл гэж хэлж болох “Chandelier” дуу нь шилдэг бүжгийн дэглэлт, шилдэг зохиолтой клипээр шалгарсан билээ. Тиймдээ ч 1 тэрбум 133 сая хүний хандалтыг авч чадсан биз ээ...

Sia – “Chandelier”

Видео

12 One Republic – “Counting Stars”

2013 онд “Counting Stars” дуу гарах хүртэл One Republic хамтлаг хамгийн шилдэгт бараг л тооцогддоггүй байлаа. (“Apologize” дууг нь эс тооцвол) Харин 3 жилийн өмнө гаргасан энэ дуу нь өдгөө олон ковер дуучдын “сүлд дуу” болж, олон хүний урам зоригийг бадраасан бүтээл болсон билээ. Нийтдээ 1 тэрбум 138 сая хүний хандалтыг авсан байна.

One Republic – “Counting Stars”

Видео

11 Adele – “Hello”

Дуучин Адель хит бүтээл гаргалгүй байсаар багагүй хугацааг үдэж, 2015 оны 10-р сард харин “Hello” дуугаа гарган, олон хүний зүрхэнд гунигт хайрынх нь түүхийг сануулан, нүдэнд нь нулимс хуруулсан билээ. Дууны чансааны хувьд гэвэл...бурхан минь үнэхээр хэлэх үг үл олдох, уран бүтээл биш бүр урлагийн бүтээл болж чадсан юм. Нийтлэгдсэн цагаасаа хойш нийт 1 тэрбум 153 сая хүний хандалт авчээ.

Adele – “Hello”

Видео

10 Katy Perry – “Roar”

2013 оны 9-р сард Youtube-д тавигдсан дуучин Katy Perry-ийн “Roar” дууны клип нь дуучны жүжиглэх ур чадвар, компьютер графикчдын чансааг шалгасан бүтээл болсон юм. Нийт 1 тэрбум 255 сая хүний хандалт авсан байна.

Katy Perry – “Roar”

Видео

9 Meghan Trainor – “All About That Bass”

Махлаг дуучин хэмээх хочийг зүүгээд байгаа шинэ уран бүтээлч Меган Трэйнорийн шинэ сингл “All About That Bass” дууны үг нь ч, клипний зохиол нь ч түүний эсрэг чиглэсэн шүүмжлэлүүдийг няцаах шиг. Ямартаа ч түүний дуунуудаас хамгийн алдартай, хөнгөн хэмнэлтэй, хөгжилтэй энэ дуу нийт 1 тэрбум 259 сая хүний таашаалд нийцсэн байдаг.

Meghan Trainor – “All About That Bass”

Видео

8 Katy Perry – “Dark Horse”

Реппер Juicy J-тэй хамтарсан эл уран бүтээл мөн л компьютер графикийг дээд цэгт нь хүртэл ашигласан билээ. Ер нь түүний клипнүүдийн шийдэл ихэнхдээ л иймэрхүү байдгийг “California Girls”, “Roar”, “Wide Awake” зэрэг дуунуудаас нь бэлхнээ харж болно. Яг үнэндээ дууны хувьд тийм ч сонсголонтой болж чадаагүй ч 1 тэрбум 287 сая хүний хандалтыг авчээ.

Katy Perry – “Dark Horse”

Видео

7 Enrique Iglesias feat. Descember Bueno and Gente de Zona – “Bailando”

Халуухан залуу дуучны уг клип Youtube хуудаснаа Англи, Португаль, Испани гэсэн 3 хэл дээр дуулагдан, нийтлэгдсэн байдаг. Клипний санаа, дууны ая тэр чигтээ Enrique-ийн өөрийнх нь санаа байсан гэдэг. 1 тэрбум 287 сая хүний анхаарлыг татаж чадсаныг харахад Enrique ч сайхан төрх, бүтээлч санаагаараа хэнийг ч дагуулахгүй бололтой.

Enrique Iglesias feat. Descember Bueno and Gente de Zona – “Bailando”

Видео

6 Justin Bieber feat. Ludacris – “Baby”

Канад гаралтай дуучин Жастин Биберийг шүтэн бишрэгчид (эсвэл бүр үзэн ядагчид) нь анх энэ л дуунаас нь “эхэлж” байсан байх. Өсвөр насныхны хайр дурлал, хөгжилтэй адал явдал, дуу бүжгийг харуулсан болохоор олон хүнд хөнгөн, хөөрхөн санагддаг нь лавтай. 2010 онд гарч байсан энэ дуу өдгөө аль хэдийн 1 тэрбум 303 сая хүний хүртээл болжээ.

Justin Bieber feat. Ludacris – “Baby”

Видео

5 Taylor Swift – “Shake It Off”

2014 оны 8-р сард гарч байсан Тайлор Свифтийн уг дууны нэр “Сэгсрээд өг” гэж орчуулагдах юм. Үнэхээр ч нэрэндээ тохирсон хөгжилтэй клиптэй тул ийнхүү бүх цаг үеийн хамгийн алдартай клипнүүдийн дээгүүр жагсаж байгаа биз ээ. Тайлорын нүүрний хувирал, жүжиглэх чадвар ч сайныг хэлэх үү, ямар ч хүний инээдийг хүргэхээр хийгдсэн уг клип 1 тэрбум 324 сая гаруй хүний хүртээл болжээ.

Taylor Swift – “Shake It Off”

Видео

4 Mark Ronson ft Bruno Mars – “Uptown Funk”

Их хотын гудамжны хөгжилтэй, цоглог хэмнэлийг тэр чигт нь агуулсан уг дуу нь аль ч улсын их дэлгүүр, гудамж, шөнийн клуб тэр ч байтугай телевизийн рекламны сүлд дуу болсон гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч Бруно болон түүний нөхдийн энэ клип 1 тэрбум 361 сая гаруй хүний таашаалд нийцжээ.

Mark Ronson ft Bruno Mars – “Uptown Funk”

Видео

3 Wiz Khalifa feat Charlie Puth – “See You Again”

“Fast and Furious 7” киноны албан ёсны дуу болсон энэхүү клипнээс тэр чигтээ нөхөрлөлийн үнэх ханхийх шиг. Киногоо улам амилуулсан, эсвэл бүр жүжигчин Паул Вокерийг яг л амьд сэрүүн ахуйн үе шиг нь дүрсэлсэн болохоор олон хүний зүрх сэтгэлд хүрч чадсан биз ээ. Өдгөө 1 тэрбум 444 сая хүний хүртээл болжээ.

Wiz Khalifa feat Charlie Puth – “See You Again”

Видео

2 Taylor Swift – “Blank Space”

Дуучин Тайлор Свифт ч хуучин дурлалын романсыг хөгжилтэй болгохдоо гаргууд нэгэн шүү. Хэмнэл сайтай, хөнгөхөн аязтай, дагаж дуулахад амархан гээд л маш олон талаараа үзэгчдийн дуртай дуу болж чадсан тул өнөөдөр 1 тэрбум 464 сая удаагийн хандалт авсан байна.

Taylor Swift – “Blank Space”

Видео

1 PSY – “Gangnam Style”

Алдарт “Billboard Chart”, “UK Chart”-уудыг бут цохиж, Youtube сайтад дээд амжилт тогтоосон дуу бол Өмнөд Солонгосын алдарт реппер PSY-ийн “Gangnam Style” байлаа. 2012 оны 7-р сард нийтлэгдсэнээсээ хойш 2 тэрбум 516 сая гаруй хүний хандалтыг авч, Өмнөд Солонгосын нэрийг дэлхийн тавцнаа ахин нэг мандуулсан билээ.

PSY – “Gangnam Style”

Видео

50
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()