Дэлхийн хамгийн хачирхалтай баярууд

Одоо тун удахгүй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Март 8” болох нь ээ. Энэ мэтчилэн баяр наадмууд ар араасаа ээлжлэн тохионо. Бидний тэмдэглэн өнгөрүүлдэг баярууд бол энгийн л нэг баярууд. Харин гадаад улс оронд ер бусын, бидний үл ойлгох утга учиртай уламжлалт баяруудыг жил бүр тэмдэглэдэг гэнэ. Энэ тухай мэдээллийг уншигчид та бүхэндээ сонирхуулж байгааг хүлээн авна уу.

Дэлхийн хамгийн хачирхалтай баярууд
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 “Цаг агаарын мэдээний хөтлөгчдийн өдөр”

Эл өдөр нь 1744 онд Америкийн мэдээний агентлагт цаг агаарын мэдээг анх нэвтрүүлсэн хөтлөгч Жон Жефрис (John Jeffries)-ийн төрсөн өдөртэй давхцаж байсанд ийнхүү нэрийдэх болжээ. Ер нь цаг агаарын мэдээний хөтлөгч нарт бусдаасаа ялгарах содон шинж байдаг. Сүүлийн үед зарим хөтлөгч нар үзэгчдийн анхаарлыг өөрийн гадаад төрхөөрөө татах далд “стратеги”-тай болсон билээ. Цахим ертөнцөөр шуугиан тариад буй цаг агаарын мэдээний хамгийн халуухан Мексик хөтлөгчийн тухай мэдээллийг эндээс үзнэ үү.

“Цаг агаарын мэдээний хөтлөгчдийн өдөр”

2 “Стейкний өдөр”

Европын орнуудад өргөн дэлгэр тэмдэглэгддэг баяр бол 3-р сарын 17-ний өдөр буюу “Гэгээн Патрикийн өдөр” юм. Энэхүү баярын “далбаан дор” 3-р сарын 14-ний өдөр Европын орнуудад мөн л “Стейк, аман сексийн өдөр” хэмээх хачирхалтай баярын тэмдэглэдэг байна. Уг баярын цаад утга учир нь эр хүнийг өргөмжлөн дээдлэх, тэдэнд баяр баяслыг мэдрүүлэх байдаг аж.

“Стейкний өдөр”

3 “Канамара Мацури”

Япон улсын Комаки хотод 4-р сарын эхний ням гарагийг “Канамара Мацури” буюу “Эр бэлэг эрхтний баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ нь мөн л эрчүүдийн хүч чадал, эр зоригийг дээдлэн хүндэтгэж буй нэг хэлбэр бөгөөд жуулчдын сонирхлыг асар ихээр татаж буй фестивал болоод байгаа билээ.

“Канамара Мацури”

4 “Бермудын өдөр”

Бермудын арал дээр амьдрах өчнөөн олон шалтгаан бий. Нар хур тэгширсэн байгалийн үзэсгэлэнт газрууд, амар тайван амьдралын хэв маяг, бас сонирхол төрүүлэм тэмдэглэлт баярууд гээд л... Энд 5-р сарын 24-ний өдрийг “Бермудын богино өмдний өдөр” буюу үндэсний тэмдэглэлт баяр болгон тэмдэглэсээр иржээ. Эл өдөр Бермудын аралд амьдарч буй эрэгтэй, эмэгтэй, хүүхэд хөгшид бүх л хүмүүс гадуур явахдаа, гэртээ байхдаа хүртэл богино өмдтэйгээ (дотуур өмдтэйгээ) байх ёстой. Ингэж байж л баярын уур амьсгал сая нэг бүрддэг учиртай.

“Бермудын өдөр”

5 “Midsommar

“Midsummer” буюу зуны хамгийн урт өдөр, богино шөнийг тэмдэглэдэг баяр өдгөө дэлхийн олон оронд ямар нэгэн байдлаар тэмдэглэгддэг ч гэлээ угтаа бол Скандиновын орнуудаас гаралтай ажээ. Бид 6-р сарын 21-ний энэ өдрийг мэддэг ч гэлээ тусгайлан тэмдэглэдэггүй. Харин Шведийн ард иргэд шөнөжин бүжиглэж, охид бүсгүйчүүд нь урин дулаан цагийг үүрд мөнх байлгахыг бэлгэдэж үсэндээ цэцгэн титэм зүүдэг байна.

“Midsommar

6 “Тарвасны баяр”

Туркменистан улсад жил бүрийн 8-р сарын 12-ний өдрийг “Тарвасны баяр” хэмээн өргөн дэлгэр тэмдэглэдэг. Туркменистаны газар нутгуудаар тарвасны ургац хамгийн сайн байдаг бөгөөд эртнээс нааш тарвасыг хүнсний болон эмчилгээний зориулалтаар хэрэглэсээр иржээ. Түүнчлэн жил бүр хамгийн том, хамгийн амттай тарвас тарьсан хүнийг хүртэл шалгаруулж, шагнал урамшуулал олгодог аж.

“Тарвасны баяр”

7 “Галт бөмбөлгийн наадам”

Испаниар бол “Bolas de Fuego” хэмээх энэ баяр нь 1658 онд дэлбэрсэн галт уулаас гаралтай гэж хэлж болно. Өдгөө Эл-Сальвадорын иргэд жил бүрийн 8-р сарын 21-ний өдөр шатамхай шингэнд дүрсэн бөөрөнхий хөвөн даавууг шатаан, тэнгэр өөд шидэж, галт уулын дэлбэрэлтийг “бэлгэддэг” гэнэ. Хэдийгээр энэ нь амь насанд халтай ч гэлээ тэдний хувьд бол 300 жилийн түүхтэй гайхамшигт наадамд зүй ёсоор тооцогддог ажээ.

“Галт бөмбөлгийн наадам”

8 “Борооноос адис авах өдөр”

Бутанд жил бүрийн 9-р сарын 20-25-ний өдрүүдийг дуустал борооны өдрүүдийг тэмдэглэдэг. Энэ улсад “ус”-ыг дээд тэнгэрээс илгээсэн ариун зүйл хэмээн машид дээдэлдэг тул бороонд норох юмуу, бороогүй үед бол олноороо гол мөрөнд орж, нүгэл хилэнцээ ариусгадаг байна. Аргын болон билгийн тооллоор уг баярыг тэмдэглэх тогтсон өдөргүй, ямартаа ч 9-р сарын дундуур юмуу сүүлээр тэмдэглэдэг. Энэ баярын үеэр нийтээрээ амарч, бүх үйлчилгээний газрууд ч хаалгаа барьдаг гэнэ.

“Борооноос адис авах өдөр”

9 “Үхэгсдийн өдөр”

Латин Америкийн орнуудад жил бүрийн 11-р сарын 1-ний өдрийг үхэгсдийн баяр хэмээн тэмдэглэдэг бөгөөд нөгөө ертөнцөд очиж байгаа хүмүүсийг уйтгар гунигаар биш харин баяр жаргалтайгаар үдвэл сайн төрлийг олно хэмээн итгэдэг байна. Ихэнхдээ Христийн шашинтнууд өргөнөөр тэмдэглэж, нүүрээ хувирган, өнгө өнгийн хувцас сэлт өмсдөг аж.

“Үхэгсдийн өдөр”

10 “Обамагийн өдөр”

2008 оноос хойш жил өнөөг хүртэл 11-р сарын 6-ны өдрийг Кена улсад “Барак Обамагийн нэрэмжит өдөр” болгон тэмдэглэдэг ажээ. Учир юу гэвээс Обамагийн аав нь Кена хүн байсан бөгөөд, Обама 2008 оны энэ өдөр АНУ-ын 44 дэх ерөнхийлөгчөөр сонгогдон, тангаргаа өргөсөн байдаг нь Кена улсын иргэдийн хувьд аз завшаантай, сайхан үйл явдал болсон билээ. Эгэл жирийн, ядуу тарчиг Кена улсаас их гүрний удирдагч тодорсон нь Кена иргэдийн нарыг гийгүүлсэн явдал байсан нь тодорхой биз ээ.

“Обамагийн өдөр”

24
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()