Хүмүүсийн фэйсбүүкт хийдэг хамгийн утгагүй зүйлс

2016-02-23, 20:00
39,131

Бид өнөөдөр гэртээ биш “Facebook”-д амарч, өдөр болсон явдлаа аав ээж, ах эгчдээ биш огт танихгүй хүмүүстэй хуваалцаж, дурсамжит зургаа гэрийнхээ зургийн цомогт биш, фэйсбүүкт л хийн, түүнээсээ асар их таашаалыг авч сурсан байна. “Холыг ойртуулж, хоёрыг учруулдаг” хосгүй шидтэй ч гэлээ, олон нийтийн энэхүү сүлжээ бусдыг хэт туйлшруулж, үнэт цагаас хороон, юу ч хийхгүй байсаар өдрийг өнгөрөөх хандлагыг нь нэмэгдүүлж байгаа билээ. Зарим нь бүр хэнд ч хэрэггүй илүүц зүйлс хийн, бусдын тоог тохуу болж нэр хүндээ уландаа гишгэх нь ч бий. Хүмүүс фэйсбүүк дээрээ өдөр тутам ямар утгагүй зүйлсийг хамгийн их хийдэг гээч?

Хүмүүсийн фэйсбүүкт хийдэг хамгийн утгагүй зүйлс
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Тоглоомын хүсэлт явуулах

Дэмий “Notification” нэмж, “нүд хуурдаг” зүйл бол мэдээж хэрэггүй тоглоомын хүсэлт явуулах. Хүсч байвал өөрсдөө тоглоход л болоо биш үү? Заавал олон хүн рүү тоглох урилга, хүсэлт явуулж, цагийг нь хороох ямар хэрэг байна аа. Ядаж л шинэ ирсэн мэдээллээ харах гэж тухайн хүн 1 минутыг хороох болно. Ороод хартал тэр нь тоглоомын хүсэлт байвал... хэлэх ч үг алга.

Тоглоомын хүсэлт явуулах

2 Цаг агаарын мэдээ нийтлэх

Манай улсын нийт хүн амын 17.7% нь фэйсбүүкийн идэвхитэй хэрэглэгч гэсэн тоо баримт одоогоос 4 жилийн өмнө гарч байжээ. Мэдээж өнөөдрийн байдлаар энэ судалгаа хэд дахин нэмэгдсэн. Гэтэл тэдний талаас илүү хувь нь цаг агаарын мэдээ нийтэлж, эсвэл утасныхаа цаг агаарын мэдээний аппликэйшнээс зураг авч цацах аж. Энэ нь хэдийгээр зарим хүмүүст хэрэгтэй байж болох ч, байнга иймэрхүү үйлдэл хийвэл олон хүний хараалын бай болох байх даа....

Цаг агаарын мэдээ нийтлэх

3 Инстаграмынхаа зургийг фэйсбүүкдээ нийтлэх

Аавдаа залхтал нь ярьсан хов живээ ээждээ ч байнга хэлээд байвал утгагүй санагдана даа? Яг түүний л адил зөвхөн зураг, богино хэмжээний бичлэг нийтлэх боломжтой инстаграм хуудсынхаа зургийг фэйсбүүктээ дахин цацах чинь илүүц үйлдэл гэдгийг зөвлөе. Бас инстаграмын зураг зөвхөн инстаграмдаа, фэйсбүүкийн зураг зөвхөн фэйсбүүктээ гэдэг бичигдээгүй бичил дүрмийг ягштал баримталж, өөрийгөө болон бусдыг хүндлэх хэрэгтэй шүү.

Инстаграмынхаа зургийг фэйсбүүкдээ нийтлэх

4 Хоолныхоо зургийг цаг ямагт нийтлэх

Тансаг ресторанд орсон уу? Ямар аятайхан хэрэг вэ, гоё байсан байх даа? Гэртээ сайхан, өнгөлөг хоол хийж идсэн үү? Амттай байгаа биз? Тэгвэл тэр сайхан хоолныхоо амтыг утсандаа биш ходоодондоо үлдээж сурах хэрэгтэй. Олон нийтийн газраар хооллох гэж байгаа хүмүүс идэхээсээ урьтаж, утсаа шүүрч авдаг онцгүй зуршилтай болсон байна. Энэ нь бусад хүмүүст эвгүй харагдаж, өөрийн тань нэр хүндийг унагаах болно гэдгийг санаарай.

Хоолныхоо зургийг цаг ямагт нийтлэх

5 Өглөө бүр зургаа хийх

Ардчилал хэмээх зүйл жаахан хазгайдуу хөгжсөн манайх шиг орнуудад бол “Хүн өөрийнхөө хуудсанд зургаа хийх нь тухайн хүний л эрх” гэх байх. Гэвч ардчилал гэдэгт “Бусдын ая тухыг үл эвдэх тухай” багахан ч болтугай хамаардаг юм шүү. Өглөө болгон зургаа хийж “Өглөөний мэнд эх дэлхий минь” ч юм уу, эсвэл бүр хэн нэг алдартны хэлсэн үгийг иш татаж нийтлэх чинь үнэхээр “сонин” хэрэг. Яг үнэндээ энэ зураг өөрөөс тань өөр хэнд хамаатай юм бэ? Бусдад улиг, тээр болохыг хүсээгүй л бол, эсвэл тэдэнд өөрийн тань царайг хоёр өнжөөд нэг харах боломж олго л доо.

Өглөө бүр зургаа хийх

6 Хүүхэд, дүүгийнхээ талаар хэт их нийтлэл бичих

Фэйсбүүк бол ховор нандин, онцгой зургуудаа найзуудтайгаа хуваалцаж, хэрэгтэй мэдээллийг цаг алдалгүй түгээж дамжуулах сайт болохоос таны өдрийн тэмдэглэл биш. Хүүхдийнхээ юу хийсэн яасныг, ямар хувцас өмсөж байгааг нь хүртэл зураг болон үгээрээ нийтэлж байгаа бол олон хүнд харагдана шүү дээ. Бага насны хүүхдийн зургийг олон хүнд харуулах тийм ч сайн зүйл биш.

Хүүхэд, дүүгийнхээ талаар хэт их нийтлэл бичих

7 Бие биенийхээ профайл дээр хайраа илчилдэг хосууд

Та хүнд дурласан уу? Тэгвэл тэр сайхан хайраа зөвхөн хоёр биендээ л нандигнаарай. Хувийн чатаар хэлчихэж болох зүйлсийг заавал олон нийтэд харагдах тохируулга дээр дарж байгаад хэлэх, бусдад гайхуулаад байгаа, онгироод байгаа нь мэдэгдэхгүй дэмий зүйл хийхээ болих хэрэгтэй шүү. Энэ явдал чинь бусдад санахыг хүсээгүй зүйлийг нь сануулж, заримдаа бүр уурыг нь бардаг юм.

Бие биенийхээ профайл дээр хайраа илчилдэг хосууд

8 Мэдээжийн зүйлийг нийтлэх

Энэ бас л нөгөө цаг агаарын мэдээ нийтэлдэгтэй төстэй зүйл. Цас орж байгаа өдөр “Хөөх ямар гоё юм бэ, цас орж байна” гэх мэт... Хүн болгон л харж, мэдэж байна шүү дээ. Ямар нэгэн спортын тэмцээн болж байсан ч ялагчийг нь зарлаад, хувьдаа баяр хүргээд л... дэмий санаа биш гэж үү?

Мэдээжийн зүйлийг нийтлэх

9 Угаалга хийж байгаагаа зарлах

Товч бөгөөд тодорхой нэг зүйлийг хэлье. Хувцсаа л угаа, өөр юу ч хэрэггүй. Найз залуу/бүсгүйгээгээсээ салсан уу? Статусаа “Ганц бие” болгох ямар ч шаардлагагүй. Хорон санаалсан, шар сэмжилсэн хүмүүс одоо цагт бүр “цагаандаа гарсан”, цаашлаад ийм пост оруулснаараа та хүний наймаа, хүчингийн хэргийн золиос ч болох аюултай шүү дээ.

Угаалга хийж байгаагаа зарлах

10 Далд утгатай зүйлс аль болох битгий бич

“Би итгэж чадахгүй нь ээ”, “ Ахиад л биш шүү” гэх мэт өөрөөс тань өөр хэн ч ойлгохгүй зүйлсийг битгий бич. Энэ нь нэг талаараа хүмүүсийн анхаарлыг татах гэсэн ядруухан оролдлого юм уу даа... Түүний доор нь найзууд нь “Миний бодож байгаа хүн/зүйл мөн үү?”, “Юу болоо вэ андаа/хонгор минь?” гэх утгатай зүйлсийг хариу болгон бичсэн байх нь олонтаа. Энэ нь та нарт л хамаатай хэрэг болохоос, олон нийтэд тааламжтай санагддаггүй юм шүү!

Далд утгатай зүйлс аль болох битгий бич

262
таалагдаж байна

38
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()