Эртний хамгийн аймшигт цаазын ялууд

Бидний амьдарч буй нийгэм нэг бодлын эрх чөлөөтэй, амар амгалан нийгэм юм. Гэтэл 20-р зууны үед хүмүүс бусдын талаар бодлоо хэлсэн, түүнчлэн чөтгөр шулам, улс төрийн тагнуул гэх мэт утга учиргүй шалтгаанаас үүдэн аймшигтайгаар яргалуулан цаазын ял авдаг байжээ. Ингээд та бүхэндээ эрт үеийн, харахад ч нүд хальтрам цаазын ялуудыг хэрхэн гүйцэтгэдэг байсан талаар мэдээллийг хүргэе.

Эртний хамгийн аймшигт цаазын ялууд
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Толгойг нь авах

Эрт үед хүмүүс үхэх ялтай гэж үзсэн хүмүүсээ гильотин, сэлэм, сүх, хутга гэх мэт хурц иртэй тусгай төхөөрөмжөөр толгойг нь тасдан, цаазын ялыг гүйцэтгэж байжээ. Улмаар тухайн хүний тархины ажиллагаа зогсон хэдхэн хормын дотор үхдэг байна. Иймэрхүү ялыг гүйцэтгэдэг хүмүүсийн ярьж буйгаар тухайн хүний толгойг цавчсаны дараа хэсэг хугацаанд булчингууд нь таталдаж, хөдөлдөг гэсэн байна. Мөн иймэрхүү ялыг ихэвчлэн олны нүднээс далд, чимээгүй үйлддэг байсан бөгөөд цөөн тохиолдолд олны нүдэнд ил үйлддэг байсан гэнэ.

Толгойг нь авах

2 Амьтанд бариулах

МЭӨ 6-р зууны үеийн Ромд, ялтнуудыг баавгай, ирвэс, арслан, бар гэх мэт махчин амьтдын торонд хийж тамлан, харгисаар хөнөөдөг байжээ. Ингэхийн тулд тэдгээр амьтдыг олон хоног хооллохгүй, өлсгөлөн үед нь ийнхүү амьд хүнийг торонд нь хаяж өгдөг байсан гэнэ. Ингэхдээ угаас амийг нь хөнөөх зорилготой учраас тухайн хүнд ямар нэгэн зэр зэвсэг өгөлгүй, ихэс дээдсүүдэд түүнийг хэрхэн амиа алдахыг нь харуулж бах таваа хангадаг байсан байна.

Амьтанд бариулах

3 Хөрөөдөх

Амьдаараа амьтанд урж тасдуулан идүүлэхээс илүү аймшигтай зүйл ч бас бий. Учир нь амьтан ангаа хийхдээ юун түрүүнд тухайн амьтны гол судас буюу артерийн судаснаас хазаж зовоолгүйгээр түргэн хороодог. Харин амьдаараа модонд дүүжлүүлэн эмзэг тус газраараа хөрөөдүүлэн амиа алдана гэдэг цаазын хамгийн харгис хэлбэр юм. Тухайн хүн үхтлээ мэдээж удна. Тэр болтол тэсэхийн аргагүй яргалалыг эдэлж, байж болох бүх зовлонг мэдэрнэ гэсэн үг юм. Тус ялыг эртний Ром, Испани, Персийн орнуудад үйлддэг байжээ.

Хөрөөдөх

4 Амьдаар нь шатаах

20-р зууны үед өнөөх л гайтай мухар сүсгийн "ачаар" олон мянган хөөрхийлөлтэй хүмүүс чөтгөр, шулам хэмээн гүтгэгдэн доромжлогдож улмаар амьдаараа шатаалгаж байжээ. Одоо бодоход хүний сүсэг бишрэл хэтрэхээрээ ширхэг үс, сэтэрхий зүүг хүртэл ад зэтгэрийн зүйл хэмээн эмээж, түүндээ итгэдэг нь аймшигтай. Харамсалтайгаар амиа алдсан хүмүүсийн цөөнгүй хувийг балчир хүүхдүүд эзэлж байсан гэдэг. Ийнхүү мод сүрлэнд хүлүүлэн амьдаараа шатаж үхнэ гэдэг ёстой л хар дарсан зүүд байх даа.

Амьдаар нь шатаах

5 Хэсэглэн тасдах

Эртний Хятад улсад 1905 оныг хүртэл ялтнуудыг хүлээд эд эрхтэн, махийг хурц хутгаар шулан амьдаар нь тамлан зовоодог байжээ. Эд эрхтэн мах цусаа, мал аятай амьдаараа шулуулан харамсалтайгаар үхнэ гэдэг чих ч сонсож түвдэмгүй аймшигтай зүйл юм. Энэ нь яргалалыг түгээмэл хэлбэрүүдийн нэг гэнэ. Энэ мэт эд эрхтэн арьс махыг нь шулсаар эцэст нь зүрхийг нь сугалан, толгойг нь тасдан зүйл дуусгадаг байжээ.

Хэсэглэн тасдах

6 Цуст шонхрын арга

Энэхүү арга нь мөн л хамгийн аймшигтай харгис аргуудын нэг юм. Цааз гүйцэтгэх  хүмүүс тухайн ялтныг амьдаар нь хавиргыг нь хугалан дэлгэж, түүнийгээ шувууны далавч мэтээр засаж уушгийг нь ил гарган давс цацдаг байжээ. Хамгийн аймшигтай нь хүн тэр хүртлээ нүд аньдаггүй байна. Улмаар маш ихээр цус алдаж, давсанд уушиг зүрх нь түлэгдэж амиа алддаг байсан гэнэ.

Цуст шонхрын арга

7 Арьсыг нь өвчих

Эртний Ассир улсад ялтан гэж үзсэн хүнээ нүцгэлэн вандан ширээн дээр хэвтээгээр нь хүлэн, улмаар тал бүрээс нь арьсыг нь өвчин, амьдаар нь хуулдаг байжээ. Арьсаа хуулуулсан хүн хэсэг хугацаанд үхэлгүй, маш ихээр зовж тарчлан нүд аньдаг байна.  Ийм өвдөлт яргалалыг ихээр мэдэрсэн хүн дараа төрөлдөө энэ алдаагаа дахин давтахгүй хэмээн үздэг байж.

Арьсыг нь өвчих

8 Загалмайнд цовдлох

Эртний Ромд, шийтгэх хүнээ урьдаас бэлдсэн загалмайнд гар хөлийг нь хадаасаар нэвт сүлбэн хадаж, улмаар нар салхинд олон хоног хоол ундгүйгээр хүмүүсийн нүднээ ил зовоож хөнөөдөг байжээ. Библи сударт ертөнцийн эзнийг ийнхүү цовдлон хөнөөснөөр, дахин төрдөг талаах өгүүлсэн байдаг. Тэдний хүмүүсээ ингэж шийтгэх нь мухар сүсэгтэй холбоотой байж болох юм.

Загалмайнд цовдлох

9 Мөчилж алах

Хэрвээ та алдарт жүжигчин Мил Гибсоны найруулан гол дүрд нь тоглосон “Хатан зүрх" киног үзэж байсан бол тэрхүү кинон дээр энэхүү аймшигтай цаазын хэлбэрийг харуулдаг. Хэрэгтэнг хувцсыг нь тайчин, 4 мөчнөөс нь олсоор хүлж,  морьтой бэхлээд 4 талаас нь татан мөчилж хөнөөдөг байна.

Мөчилж алах

10 Сүлбэж хөнөөх

Эртний Ромд, эзэн хаанаасаа урвасан, дайсанд үйлчилсэн гэх шалтгаанаар хүмүүсийг ийнхүү харгисаар сүлбэн хөнөөдөг байжээ. Ийм аргаар ойролцоогоор 20 мянган хүн амь насаа алдсан гэх тоо баримт байдаг аж. Энэ мэтээр түүхийн хуудаснаа маш олон хүмүүс амь нас, биеэрээ хохирсон тохиолууд олон байдаг.

Сүлбэж хөнөөх

29
таалагдаж байна

146
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()