Шилийг хялбар аргаар хэрхэн зүсэх вэ?

Доторх дарсыг нь уусан лонхыг хаяхад хайран ч яг юунд, хэрхэн ашиглахаа бид тэр бүрийд мэддэггүй. Цэвэрхэн зүсээд, бүтээлч зүйл хийе гэхэд хэрхэн зүсэх учраа ч олдоггүй. Тэгвэл та бүхэнд маш амархан аргыг танилцуулья.

Шилийг хялбар аргаар хэрхэн зүсэх вэ?

Шил болон лонхыг цэвэрхэн зүсэхэд танд ердөө л шүдэнз, бүдүүн ширхэгтэй утас (0-ийн утас), спирт юмуу спиртийн агууламжтай шингэн хэрэг болно.

Лонхоо хаагуур нь зүсмээр байна, тэндээ утсаа чанга уяж, хоёр орооно. Түүнийгээ спиртээр норгоод, 2-3 минут шатаана. Энэ хооронд утсаа хэд хэд холхиулан, хөдөлгөх хэрэгтэй. Гал унтрангуут хүйтэн усанд лонхыг хийж хөргөнө. Лонх өөрөө цэвэрхэн хуваагдана, эсвэл та гараараа зөөлхөн дарж хувааж болно.

Хуваасан лонхоороо лааны тавиур болон гэрлийн жижигхэн бүрхүүлний оронд гэх мэтээр ашиглах боломжтой.

117
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()