Шөнийн турш хэрхэн тайван нойрсох вэ?

Бид бүхэн маш олон шалгааны улмаас шөнөдөө хангалттай сайн амарч чаддаггүй шүү дээ. Өдрийн турш ачаалалтай ажиллаж, хуваарьт ажлуудаар толгой дараалан нүдүүлсээр гэртээ харихад, олигтой ч амарч чадахгүй, нойр хүрэхгүй байдаг шүү дээ. Сайхан амрах гэхээр л нойр хулжаад, орондоо дэмий баахан хөрвөөж, маргааш өдрийнхөө эрч хүчийг нөхөж чадахгүй байгаа бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Шөнийн турш хэрхэн тайван нойрсох вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Шөнийн цагт ажиллахгүй байх

Юун түрүүнд оройны 10 цагаас хойш телевиз, гар утас, компьютер зэргээсээ хөндийрөн агаар амьсгалж, бүлээн шүршүүрт ороод орондоо орвол тань бие урьд урьдынхаас илүү эрч хүчтэй болсон байх нь мэдрэгдэнэ. Учир нь шөнөжингөө эдгээр цахилгаан хэрэгслүүдтэй ойр байж, тархиа ажиллуулах нь бүхэл шөнийн амралтыг тань хулгайлна гэсэн үг юм. Хичнээн тэднээс холдон унтахаар хэвтсэн ч, шөнийн турш элдэв зүүд зүүдэлж, өглөө сэрэхэд бие амрахгүй, харин ч эсрэгээрээ ядраад сэрдэг байна.

Шөнийн цагт ажиллахгүй байх

2 Босох цагаа зөв тодорхойл

Хүмүүс тэр бүр босох цагаа зөв тодорхойлдоггүй. Өглөө сэрчихээд сэрүүлгээ дэмий баахан сунгаад, өөрийгөө л зовоодог. Түүний оронд сэрсэн дариудаа босож хэвшвэл өглөөг маш эрч хүчтэй эхэлнэ. Мэдээж үүний тулд та шөнийг ая тухтай сайхан өнгөрүүлсэн байх ёстой. Юун түрүүнд, та тогтмол цагт сэрж байхыг хичээгээрэй. Ингэснээр хүнд аяандаа рефлекс үүсэж, яг тэр цагтаа сэрдэг болно. 

Босох цагаа зөв тодорхойл

3 Байгалийн гэрлийг өрөөндөө оруулах

Хэрвээ та урьд шөнө сайн амарч чадаагүйн улмаас өдөр ажил, сургууль дээрээ ихээр зүүрмэглэн нойрмоглож, ажлын бүтээмж эрс багассан бол юун түрүүнд өрөөндөө нарны гэрлийг хангалттай сайн оруулан, салхивчаа бага зэрэг онгойлгон агаар оруулаарай. Ингэснээр нойрмог байдал алга болж, сэргэг болох болно. Мөн цоглог хэмнэлтэй дуу сонсож, өөрийгөө аль болох завгүй байлгаарай.

Байгалийн гэрлийг өрөөндөө оруулах

4 Унтахаас 2 цагийн өмнө компьютер ширтэхгүй байх

Хамгийн үр дүнтэй, хялбар аргуудын нэг бол энэ юм. Унтахаас 2 цагийн өмнө аль болох гар утас, өрөөндөө байгаа цахилгаан хэрэгслүүдээ бүрэн унтрааж, шаардлагатай бол өөр өрөөнд оруулах хэрэгтэй. Хурц тод гэрэлд удаан суусны дараа шөнө сайхан унтаж амарна гэдэг мөрөөдөл төдий зүйл юм. Ялангуяа бага насны хүүхдийн өрөөнд иймэрхүү цахилгаан хэрэгслийг огтхон ч ашиглаж, тэдэнтэй ойр байлгаж болохгүй.

Унтахаас 2 цагийн өмнө компьютер ширтэхгүй байх

5 Оройн цагаар кофе уухаас татгалзах

Насанд хүрсэн хүн өдөрт 2 аягаас илүүгүй кофег уух ёстой байдаг. Учир нь кофег хэтрүүлэн хэрэглэх нь зүрхний өвчлөл, нойргүйдэл үүсгэх гээд сөрөг тал ихтэй. Мэдээж тааруулаад хэрэглэвэл кофе танд эрч хүч, сэтгэл ханамжийг мэдрүүлэх болно. Бага насны хүүхдэд өгөхөд төдийлөн тохиромжгүй. Түүнчлэн давхар биетэй хүн кофе уух нь ургаа алдах хүртэлх өндөр эрсдэлтэйг санахад илүүдэхгүй.

Оройн цагаар кофе уухаас татгалзах

6 Унтахын өмнө хүнд хоолноос татгалзаарай

Өдөржин өлсөхгүй байсан хэрнээ яг унтах гэхээр л гэдэс хонхолзоод, өлсдөг үү? Тэгвэл тэр үедээ хүнд хүнд хоол идэлгүйгээр зууш, салат, алим эсвэл лууван арилгаад идэж болох юм. Мөн тараг, сүү уувал өлсөх мэдрэмж хормын дотор арилна. Хүнд хоол идсэнээс таны ходоод бүхэл шөнийн турш ажиллаж, бие тань амрахгүй нойр хулжих болно.

Унтахын өмнө хүнд хоолноос татгалзаарай

7 Хамар битүүрхээс сэргийлэх

Судалгаагаар хүмүүс сэрүүн орчинд илүү сайхан амардаг болохыг гаргасан байна. Учир нь халуун, бүгчим орчинд хүний тархи амрахгүй,нозоорсон байдалтай сэрдэг. Түүгээр ч зогсохгүй хамар бүтүүрч, толгой өвдөнө. Хэдий тийм гээд энэ нь даарах хэрэгтэй гэсэн үг биш. Сэрүүхэн өрөөнд дулаан хөнжил нөмрөөд, хамгийн гол нь толгойгоо сэргэг байлгах хэрэгтэй юм.

Хамар битүүрхээс сэргийлэх

8 Зөв цэгийг дарах

Хятадын уламжлалт эмчилгээний нэгт цэгээр эмчлэх эмчилгээ ордог. Тэгвэл та яг одоо хоёр гарынхаа эрхий, долоовор хурууны дунд цэгт 20 секунд орчимтой дарж өгөөрэй. Ингэснээр таны нойр хүрч, хормын дотор унтаж амрах болно. Хоёр гартаа ээлжлээд 3-4 удаагийн давтамжтай хийгээрэй.

Зөв цэгийг дарах

9 Салхинд гарах

Унтахынхаа өмнө агаар салхинд гарч байх нь, санаанд оромгүйгээр биеийг тань амраан, тархийг сэргээдэг байна. Учир нь бид бүхэн унтах гээд орондоо орохоор л толгойд төлбөр тооцоо, ажил төрөл , маргаашийн хийх ёстой ажил гээд л элдвийн бодол эргэлдэж эхэлдэг. Тиймээс аль болох элдвийн зүйл бодож өөрийгөө стрестүүлэлгүй, намуухан хөгжим сонсож, ном уншин, агаарт гарч аль болох тайван байгаарай.

Салхинд гарах

10 Хөлөө дулаан байлгаарай

Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд доороосоо дулаан байх нь маш чухал. Нэг ёсондоо хүн эрүүл байхын үндэс нь хөдөлгөөн, амны хөндийн эрүүл ахуй, хөлнөөсөө дулаан байхад оршино. Зөвхөн эмэгтэй ч гэлтгүй, эрчүүдэд ч энэ мөн хамаатай. Гар хөл хүйтэн байх нь цусны эргэлтийг сааруулж, тайван унтуулж чаддаггүй ажээ.

Хөлөө дулаан байлгаарай

57
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()