Сурталчилгаа (15)
Хаах

Ордуудын секс зурхай

2016-02-24, 14:59
42,461

12 ордод төрсөн хүн бүр өөр өөрийн гэсэн дахин давтагдашгүй зан чанар, сэтгэл хөдлөл, мэргэжлийн онцлог тэр ч бүү хэл тэс өөр загварын чиг хандлагатай байдаг. Бид өмнө нь та бүхэндээ ордуудын ерөнхий зан араншин, хоолоо хэрхэн иддэг, ямар согтууруулах ундаа тохиромжтой байдаг гэх мэт сонирхолтой зурхайг хүргэж байсан бол энэ удаад 18+ зурхайг сонирхуулж байна.

Ордуудын секс зурхай

1 Хонины орд

Хонины ордныхон ерөнхийдөө даруу төлөв зан араншинтай хэдий ч, орон дотроо бол хэнийг ч байлдан дагуулах хүмүүс. Үсээрээ тоглуулж, илж таалуулах дуртай. Зөөлөн хэрнээ янаг сексийг илүүд үздэг. Нөгөө талаар “доминант” буюу эзэрхийлсэн хэв маягтай байх хандлагатай. Энэ ордныхон “догги” байрлалд дуртай. Жинлүүр, Хонь, Ихэр, Хилэнцийн ордуудтай нийцтэй. Сексийн үеэр танд тохирох дуу бол Beyonce-ийн “Crazy in Love” дууны “50 Shades of Grey” киноны хувилбар юм. 

Хонины орд

2 Үхрийн орд

Үхрийн ордныхны гол шинж бол зөрүүд, хартай зан юм. Тэд орондоо идэвхитэй боловч боловсон занг гаргах нь элбэг. Тэд тогтсон хамтрагч л биш бол хамгаалалтгүй, түүнчлэн тохиолдлын бэлгийн хавьталд орно гэж үгүй. Яг л бэлэг тэмдэг шигээ даруухан хэрнээ цаанаа л нэг сүрдмээр төрхийг орон дотроо бүрдүүлдэг. Хилэнц, Мэлхий, Охин, Матрын ордуудтай төгс тохирно. Танд Frank Sinatra –ийн “Thinkin Bout You” дууг зориулж байна.

Үхрийн орд

3 Ихрийн орд

Ихрийн ордыхон бол мөрөөдөмтгий, эрч хүчээр дүүрэн хүмүүс. Тэд аман сексийг маш ихээр таашаадаг. Дахин давтагдашгүй зүйлд дуртай. Тиймээс ч тайчих клуб явж, таашаал авах ч тохиолдол бий. Эмэгтэй ихрийнхэнд эр хүний “эмзэг” эрхтний хэмжээ ямар ч хамаагүй, гагцхүү тэдний туршлага, өөртөө итгэлтэй байдлыг л үнэлнэ. Тэднийг орон дотор нь уйдааж болохгүй, эс тэгвээс алдана л гэсэн үг. Олон нийтийн газарт секс хийж үзэхийг хүсдэг (дуртай), сексийн тухай сонирхолтой хөгжилтэй ярианаас хэзээ ч уйдахгүй. Хонь, Ихэр, Бумба, Нум ордныхонтой гайхалтай хамтрагч болж чадна. Танд Adele-ийн “Make You Feel My Love” дууг зориулж байна.

Ихрийн орд

4 Мэлхийн орд

12 ордоос хамгийн мэдрэмжтэй, эмзэг хүмүүс бол мэлхийн ордныхон. Тэдэнд суугаа байрлал их таалагддаг. Өөрөөс нь илүү хамтрагчид нь ямар байгаа нь тэдний хувьд чухал. Тэдний хүссэн бүх л зүйлсийг хийхэд бэлэн байдаг гэж хэлж болно. Сексийн үеэр ширтэх дуртай. Хамтрагчдаа бие сэтгэлээрээ хүрэхийг хичээдэг. Сексийн дараа ч тэдний тэврэлт, үнсэлт, атгалтаас зугтана гэж үгүй. Үхэр, Матар, Арслан, Загасны ордуудтай төгс тохирно. Танд Miguel – “Adorn” дууг зориулж байна.

Мэлхийн орд

5 Арслангийн орд

Арслангийн ордынхон олны анхаарлын төвд байх дуртай. Тиймдээ ч групп сексийг туршиж үзэхийг хүсдэг. Эр ч бай эм ч бай “дээр” байрлалд дуртай. Хөгжилдөхийг хэзээ ч бол хэзээ хийж чадах учраас секийн үеэр бяцхан порно киноны жүжигчин, эсвэл зураглаач ч болж чадна. Doja Cat -“Control” дууг танд зориулъя. Хонь, Хилэнц, Нум, Арслангийн ордны хүмүүстэй тохирно.

Арслангийн орд

6 Охины орд

Энэ ордныхныг тодорхойлох тэмдэг нэр бол: Нягт нямбай, тачаангуй, дур булаам. Тэд бүх зүйлийг төгс, замбараатай байлгахыг хүсдэг. Нэг шөнийн зугаа цэнгээн, бохир газрыг үзэн яддаг. Сексийг орон дээр л хийх ёстой зүйл гэж ихэнх нь боддог. Тиймээс классик байрлалуудад илүү дуртай. Матар, Жинлүүр, Загасны ордуудтай тохирно. Танд Flight Facilities – “Crave You” дууг санал болгож байна.

Охины орд

7 Жинлүүрийн орд

Жинлүүрийн ордныхон бол хамгийн “холимог” ордууд. Тэд ямар ч үед дур булаам байж чаддаг. “Дээр” байрлалд дуртай. Өөрийгөө шүтэн бишрүүлэх дуртай. Хамтрагчийгаа сайхан байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг ч, түүнээсээ илүү өөрт нь л таалагдахгүй бол хамаг сэтгэл хөдлөл, сайхан зан нь нуран унадаг. Хонь, Ихэр, Арслан, Нумын орднуудтай таарамжтай. Жинлүүрийн ордны хүмүүс сексийн үеэрээ Selena Gomez – “Good For You” дууг сонсоод үзээрэй.

Жинлүүрийн орд

8 Хилэнцийн орд

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу хүмүүс энэ ордных байдаг. Сексийн тал дээр ч гэсэн өөрийгөө болон хамтрагчаа ч жаргааж чаддаг. Дур тавьж байгаа мэт жүжиглэх, тачаангуй харагдахыг хичээх гэх мэт хиймэл ойлголт тэдэнд байхгүй. Тэд хүний эрхшээлд байх дуртай, ч бодит байдал дээр яг эсрэгээрээ. Тиймээс орон дотроо тэдний саналыг асуулгүйгээр юу хүссэнээ хийж болно. Үхэр, Арслан, Хилэц, Загасны ордуудтай төгс зохицно. Хилэнцийн ордныхонд зориулан Beyonce – “Dance for You” дууг санал болгож байна.

Хилэнцийн орд

9 Нумын орд

Тэдэнд цуцашгүй эрч хүч, яагаад ч оргилуулж чадахгүй уйтгартай зан зэрэг эсрэг тэсрэг зүйлс их бий. Гэхдээ өөртөө маш итгэлтэй байдаг учир чадна л гэсэн бол чаддаг. Гэм нь бага зэрэг уйдамтгай тул тогтсон хамтрагчтай байх нь ховор. Арслан, Хонь, Ихэр, Бумбын ордныхонтой тохирно. Танд Kings of Leon хамтлагийн “Sex on Fire” дууг зориулж байна.

Нумын орд

10 Матрын орд

Матрын ордныхон бол 12 орд дундаа хамгийн нууцлаг, анхаарал татам орд юм. Тэд нэг их хөдөлмөрч биш боловч ямарваа нэг зүйлийг тусгайлан “гардан авч”, төгс хийж чаддаг. Тэд их хариуцлагатай учир хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орно гэсэн асуудал байхгүй. Сексийн хамгийн сайн хамтрагч болж чаддаг. Үхэр, Матар, Охины ордуудтай төгс хамтрагч болж чадна. Танд зориулж Disclosure, Kwabs – “Willing & Able” дууг санал болгож байна.

Матрын орд

11 Хумхын орд

Хумхын ордныхон бол “Камасутра”-ийн бүх байрлалыг туршиж үзэхээс буцахгүй хүмүүс. Гаднаа даруу дөлгөөн мэт боловч дотроо дүрэлзсэн их хүсэл тачаалаа чадварлаг нууж байдаг. Түүнчлэн дур хүсэл нь оргилох л юм бол хаана л бол хаана секс хийхээс буцахгүй. Ихэр, Хумх, Матар, Охины ордуудтай төгс тохирно. Танд John Legend –ийн “Tonight” дууг зориулж байна.

Хумхын орд

12 Загасны орд

Загасны ордныхон бол халамжтай, үнэнч хүмүүс. Тэд секс хийдэггүй, харин гал халуун дурлал хийдэг юм. Тэд "арын" байрлалаас асар их таашаал авдаг. Хамтрагчийнхаа нүд рүү ширтэх, арьсыг нь илбэх нь хүртэл цаанаасаа л хайрыг илэрхийлж байдаг. Хилэнц, Мэлхий, Охин, Жинлүүрийн ордныхонтой төгс тохирно. Танд зориулж Robin Thicke – “Lost Without You” дууг санал болгоё.

Загасны орд

42
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()