Гоо сайхны мэс засал хийлгэсэн одууд

Олны танил алдартай хүмүүсийг гоо сайхны мэс засалгүйгээр төсөөлөхийн аргагүй. Учир нь тэд нэр алдарт хүрэхийн тулд өөрийнхөөрөө бус өрөөлийн шаардлагаар заавалчгүй хагалгаанд орох хэрэгтэй болдог. Өөрийн сайхан дүр төрхөөр өдгөө амжилттай яваа үзэсгэлэнтэй бүсгүйчүүчүүд олон ч, тэдний ихэнх нь эцэстээ гоо сайхны мэс заслыг сонгодог. Ингээс та бүхэндээ олны танил гоо сайхны мэс засалд орсон бүсгүйчүүдийг танилцуулж байна.

Гоо сайхны мэс засал хийлгэсэн одууд
Хаах
Сурталчилгаа

1 Эшли Симпсон (Ashlee Simpson)

Өдгөө 31 настай үзэсгэлэнтэй жүжигчин Эшли Симпсон, олон бүтээлүүдэд өөрийнхөө дүрийг мөнхөлсөн авьяаслаг залуу жүжигчдийн нэг юм. Урлагийн хүмүүсийг гоо сайхны мэс засалгүйгээр төсөөлөхөд ч бэрх болсон билээ. Жүжигчин бүсгүй ч гэсэн тэднээс юугаараа дутахав, нүүрэндээ хэд хэдэн удаа ботокс шахуулсан бөгөөд хамарны хагалгаанд ч мөн орж байжээ.

Эшли Симпсон (Ashlee Simpson)

2 Кортни Стодден (Courtney Stodden)

Өдгөө 21 настай, цахим ертөнцийн од, өөрөөсөө үе мултарсан жүжигчин Даг Хатчинсон (Doug Hutchison)-ний салсан эхнэр гээд түүний талаар тоочоод байвал дуусахгүй олон. Тэрээр түүнтэй дөнгөж 16-хан насандаа гэрлэсэн бөгөөд тэр үеэс л өөрийн биеийг эрэмдэглэн сүйтгэж, хэд хэдэн удаа гоо сайхны мэс засалд орсон ажээ. Ботокс шахуулах, уруул хөх, өгзгөндөө мэс засал хийлгэсэн гээд одоогийн байдлаар зөвхөн мэдэгдэж буй нь эдгээр юм.

Кортни Стодден (Courtney Stodden)

3 Рианна (Rihanna)

Залуусын шүтээн болсон үзэсгэлэнтэй RnB дуучин Рианнаг хүмүүс тэр бүр гоо сайхны мэс орсон болохыг нь мэддэггүй билээ. Албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй ч гэлээ хэрвээ та дуучин бүсгүйн каррьерээ эхэлсэн мөчийн видео клип, зургуудыг нь үзвэл үнэхээр л хэд хэдэн өөрчлөлтүүдийг олж харах болно. Мөн түүний хөх нь илт томорсон харагдаж байгаа биз. Дуучин бүсгүйн хамар ч мөн адил урьдныхаасаа хамаагүй бага сартгар болсон нь мэдэгдэнэ.

Рианна (Rihanna)

4 Дениз Ричардс (Denise Richards)

Өдгөө 45 настай хэдий ч үнэхээр үзэсгэлэнтэй, сайхан биетэй жүжигчин, модель бүсгүй маань Холливуудын сайхан бүсгүйчүүдийн тоонд багтдаг. Түүний сайхан бие галбирын нууц нь мэдээж нөр их хичээл зүтгэл, дасгал хөдөлгөөн, зөв хооллолт зэргүүд багтах ч, гоо сайхны мэс засал нэгээхэн том байрыг эзлэх болов уу. Тэрээр дөнгөж 19 насандаа анхныхаа хөхний хагалгаанд орж байжээ. Түүнээс 8 жилийн дараа буюу 27 насандаа дараагийн хөхний хагалгаанд орсон байна. Сүүлд 5 жилийн өмнө хамгийн сүүлийнхээ хөхний мэс засалд оржээ.

Дениз Ричардс (Denise Richards)

5 Аманда Байнс (Amanda Bynes)

Хар тамхи, хурд хэтрүүлсэн, танхайрсан гэх мэт олон асуудлуудад дарагдаад буй өдгөө 27 настай жүжигчин Аманда Байнс (Amanda Bynes), хамарны мэс засалд орж байжээ. Тэрээр угийн хүүхдэрхүү, өхөөрдөм царайтай шүү дээ. Өөрийг нь тийм харагдуулаад байгааг нь түүний хамар хэмээн үзэж, хамраа засуулсан байдаг. Нээрээ ч түүнийг анзаараад байхад, хамар нь ер нь л их монхор талдаа шүү 

Аманда Байнс (Amanda Bynes)

6 Эшли Тисдейл (Ashley Tisdale)

“High School Musical” киноны од, авьяаслаг жүжигчин Эшли Тисдейл, жүжигчин Аманда Байнсын адилаар өөрийнхөө хамарт тунчиг дургүй гэнэ. Учир нь түүний том хамар өөрийг нь амжилтанд хүрэхэд татлаас болж байгаа хэмээн үздэг байж. Тиймээс ч тэрээр 22 насандаа хамраа жижигрүүлэх мэс засалд орж байжээ.

Эшли Тисдейл (Ashley Tisdale)

7 Кайли Женнер (Kylie Jenner)

Кардашьяны гэр бүлийн отгон гишүүн Кайли Женнер өдгөө 18 настай билээ. Тэрээр өөрөөсөө 9 насаар ах реппер Тайга (Tyga)-тай үерхдэгийг та бүхэн мэдэх болов уу. Олны анхааралд байдгийг хэлэх үү, ядаж байхад эгч нар шигээ хөөрхөн биш байсан тул тэрээр зориглон гоо сайхны мэс засалд орсон. Тэрээр уруул, эрүүндээ мэс засал хийлгэж байсан юм.

Кайли Женнер (Kylie Jenner)

8 Игги Азалия (Iggy Azalea)

Залуусын дунд од болж буй, реппер Игги Азалия чадварлаг хоолой, үзэсгэлэнтэй дүр төрхөөрөө багагүй шуугиан тариад байгаа билээ. Найзууд нь түүнийг хөхөө томруулах мэс ажилбарт ор хэмээн хэд хэдэн удаа зөвлөсөн гэдэг. Гэвч реппер бүсгүй тэгэх бүрийд нь нэг их ач холбогдол өгөлгүй, үл тоомсорлодог байсан аж. Харин түүнийг ийнхүү хагадгаанд ороход нь юу тэгтлээ нөлөөлөв? Тэрээр өөрийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун байдаг хэмээн хэвлэлийнхэнд хэлж байсан удаатай.

Игги Азалия (Iggy Azalea)

9 Меган Фокс (Megan Fox)

Холливуудын хамгийн хүсэмжит бүсгүйчүүдийн нэг Меган Фокс маш олон бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн чадварлаг жүжигчин билээ. Залуусын хүсдэг бүхий д зүйлсийг өөртөө агуулсан халуухан жүжигчин бүсгүй маань ийнхүү болохын тулд чамгүй олон мэс засалд орсон сурагтай. Одоогоор мэдэгдэж буй нь уруул, хамар, хөх  гурав юм.

Меган Фокс (Megan Fox)

10 Белла Хадид (Bella Hadid)

Загвар өмсөгч Жижи Хадидийн дүү Белла Хадид эгчтэйгээ үнэхээр адилхан. Гэсэн хэдий ч өөрийнхөө гадаад үзэмжинд төдийлөн дуртай байдаггүй бололтой. Саяхны болсон Греммигийн шагнал гардуулах ёслол дээр найз залуу “The Weeknd”-ийн хамт ирсэн юм. Тэрээр хамартаа мэс засал хийлгэж байжээ.

Белла Хадид (Bella Hadid)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()