Хүүхэлдэйн кинонд нуугдсан “далд” утгатай зөгнөлүүд

2016-02-26, 11:15
131,110

Хүүхэлдэйн кино бол 16-аас доош насны хүүхдүүдийн сэтгэхүйд зориулагдан гардаг кино урлагийн нэгэн төрөл юм. Бидний үзэх дуртай байсан, одоо ч үзэх дуртай хүүхэлдэйн кинонууд бидэнд сайн залуус үргэлж муугаа ялдаг, сайхан сэтэл, хөгжилтэй зан байхад юуг ч даван туулдаг гэдгийг сургасан билээ. Гэвч бид л анзаардаггүй болохоос ихэнх хүүхэлдэйн кинонуудад садар самууныг далдаар сурталчилсан, ирээдүйд болох аймшигт зүйлсийг зөгнөсөн, хуйвалдааны онолын бэлэг тэмдгүүд болон хүүхдүүд үзэх тохиромжгүй далд утгатай “мэссэжнүүд” байнга давтагдах аж.

Хүүхэлдэйн кинонд нуугдсан “далд” утгатай зөгнөлүүд

1 “The Simpsons” – Эбола вирусыг урьдчилан хэлсэн

Хүүхэлдэйн киног ашиглаж, хүмүүст сануулга өгнө гэдэг боломжгүй зүйл мэт боловч иймэрхүү жишээг харахад эргэлзмээр ч юм шиг. “The Simpsons” хүүхэлдэйн кино 1989 оноос хойш эхлэн, 28 жилийн турш гарсан билээ. Харин 1997 оны 10-р сард гарсан нэгэн цуврал дээр нь Бартын ээж Марге хүүдээ “Эбола Вирус ба хачирхалтай Жорж” хэмээн ном уншихыг санал болгодог. Тухайн үед эбола вирус гэж юу байдаг тухай мэддэг хүн байсангүй. Харин үүнээс 4 жилийн дараа эбола вирусын анхны халдвар илэрсэн ч тэгтлээ их шуугиан тариагүй юм. Өнгөрсөн жил Африкд тархаад байсан эболагийн халдвар л харин дэлхий нийтэд анх ийм аймшигтай өвчин байдгийг сануулсан билээ.

2 “Duck Tales” – Иллюминатигийн тухай

“Duck Tales” кинон дээр Скрүүч өвдөөд эмчид үзүүлэхээр ирдэг хэсэг байдаг. Түүний очсон эмчийн ханан дээр “Иллюминатигийн тухай асуу” (Ask About Illuminti) гэсэн бичиг байх аж. Иллюминати гэдэг нь тэртээ 1776 онд үүссэн нийгэм дэх шашин, мухар сүсэг, шинжлэх ухаан, философи зэргийг устгах үүрэгтэй нууц бүлгэм юм. Иллюманитигийн бэлэг тэмдэг бол гурвалжин дүрсэн доторх нүд юм. Энэ кино гарах үед буюу 1989 оны үед хүмүүс энэ бүлгэмийн тухай ямар ч мэдээлэл мэдлэггүй байсан цаг. Гэтэл яагаад заавал ингэх болов хэмээх асуудлын цаана хүмүүст уг бүлэглэл ахин хөгжихөөс сэргийлэх тухай нууц мэссэжийг өгч байна хэмээн таамаглажээ.

3 “Гурван бяцхан тоорой” – Ханан дээрх хачирхалтай хөрөг

Дисней кино компанийн анхны хүүхэлдэйнүүдийн нэг “Гурван бяцхан тоорой” нь 1932 онд анх телевизээр цацагдсан юм. Тухайн үедээ энэ нь маш олон кино төслүүдийн санааг авчирч, үзэгчдэд үнэхээр их таалагдсан аж. Гурван тоорой чононоос зугтааж, гэртээ бүгэн төгөлдөр хуур тоглодог хэсэг дээр цаад ханан дээр нь холбоотой хэдэн зайдас байх бөгөөд түүний дээр нь “Аав” хэмээн бичсэн байх аж. ТОмчуудад хэдийгээр хөгжилтэй санагдавч багачууд үзэхэд хэтэрхий тохиромжгүй хэсэг юм.

“Гурван бяцхан тоорой” – Ханан дээрх хачирхалтай хөрөг

4 “Араатны хаан арслан” – Тоосны ширхэгүүд юуг өгүүлэв?

Хүн бүхэн багадаа энэ киноны Симбагийн аав үхдэг хэсэг дээр нэг биш удаа нулимс дуслуулж байсан биз ээ. Түүнчлэн Симба бүр том болоод тэнгэр лүү ширтэж, тэнгэрт одсон ааваасаа тусламж эрэхдээ, доош хэвтэн шороо босгодог хэсэг бий. Маш нарийн харах юм бол тэнгэр лүү хийсч яваа тэрхүү тоосны ширхэгүүд “SEX” гэсэн үсгүүдийг үүсгэсэн байх аж. Кино зохиолчид үүгээрээ үзэгчдэд яг юуг хэлэх гэсэн юм бол?

5 “Adventure Time” – Номны хуудсан дахь нууц мессеж

“Adventure Time” цуврал хүүхэлдэйн киноны гол дүр “Bubblegum” гүнж өөрийн хаант улсаа мөсөн хотын иргэдээс хамгаалахын тулд эртний шидэт номноос арга зам хайдаг. Гэтэл түүний хайсан асуултын хариу тухайн номны 5318008-р хуудсан дээр байх нь тэр. Энэ ямар учиртай тоо гэж үү? Та электрон тооны машин дээр энэ тоог хийгээд, доош нь харуулан уншаад үз. “Boobies” буюу “хөх” гэсэн үг тодорч ирнэ.

6 “Цахиур чулууныхан” – Тохиромжгүй шоглоом

Энэ кино бол бараг бүх насныхан үзэхэд тохиромжтой анхны хүүхэлдэйн кино гэж хэлж болно. Өөрсдийн хөлөөр явдаг машинтай, динозавр тэжээдэг гээд л хөгжилтэй зүйлс нь санагдаж, дурсамж сэдрээж байна. Харин нэг цуврал дээр нь Фрэд, Барни хоёр хувцасны дэлгүүр лүү явдаг. Фрэд Барнигаас юу авах гэж байгааг нь асуухад тэрээр “Намайг өндөр харагдуулах хувцас” гэхэд Фрэд “Чи нэг мөсөн шинэ толгой авчих юм биш үү? Нэгийг ч биш бүр гурвыг...” хэмээн хэлж инээлддэг. Энэ наргиан ч хүүхдүүдэд олигтой үлгэр дууриал өгөхгүй л байх даа...

7 Диснейн Хүүхэлдэйн кинонуудын урилгагүй зочид

Диснейн хүүхэлдэйн кинонуудыг хэрвээ сайн анзаарсан бол нэг киноны гол дүрийг өөр киноны нэг хэсэг болгон ашиглаж, түүнчлэн нэг хөдөлгөөний дүрийг хувирган өөр өөр кинонд ашигладаг юм. Тухайлбал “Үзэсгэлэнт охин жонон хоёр” хүүхэлдэйн киноны гүц, “Тарзан” кинон дээр харагдаж, “Араатны хаан арслан”-ийн авга ах Сорвитийг “Геркулэс” хүүхэлдэйн кинонд ч мөн ашигласан байдаг юм.

Диснейн Хүүхэлдэйн кинонуудын урилгагүй зочид

8 Нууц код

Хэрэв та анзаарсан бол “Немогийн эрэлд”, “Симпсоний гэр бүл”, “Мангасуудын их сургууль”, “Тоглоомын түүх”-ийн 4 анги гээд л маш олон кинонууд дээр А113 хэмээх тоо ямар нэгэн байдлаар зурагдсан байдаг. Энэ нь "Pixer" болон "Disney" кино компанийн ерөнхий зураачид бүгд АНУ-ын Калифорни мужийн их сургуульд "А113" хэмээх ангид суралцаж төгссөн байдагтай холбоотой юм. 

Нууц код

9 “Johnny Bravo” – 9-р сарын 11-ний аймшигт халдлагыг зөгнөсөн нь

“Cartoon Network”-ийн бардам залуу “Johnny Bravo” цуврал хүүхэлдэй нь 1990-2000 оны хооронд гарч байлаа. Олон шагналд нэр дэвшиж, үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл болж чадсан ч гэлээ ямар ч шагнал авч чадаагүй юм. 2001 оны 8-р сарын нэгэн цуврал дээр дүрслэхдээ ханан дээр Нью-Йорк хотын худалдааны ихэр цамхагийн сөнөж байгаа зурагтай жааз тавиад дээр нь “Тун удахгүй” хэмээн тодотгосон байдаг.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()