Эрүүл аргаар хэрхэн жингээ хасах вэ?

2016-02-26, 10:35
14,345

Жингээ хасна гэхээр л хүмүүсийн тархинд хамгийн түрүүнд хоолоо сойх, хүнд хэцүү дасгалууд хийх зэрэг бодогдож, эсвэл бүр тураах цай ууж ходоодоо цоолсон гэх хүмүүсийн тухай итгэмээргүй яриануудыг сонсдог. Гэвч турах гэдэг бол бие, хөдөлгөөн, хоол гурвынхаа хэмжээг тэнцвэржүүлж, холбоог нь оновчтой тогтоож чадах юм бол ганцхан сарын дотор ч гэсэн хүссэн хэмжээндээ очих боломжийг ойртуулж өгдөг. Ингээд өдөр тутам бидний буруу хийдэг зүйлс буюу хэрхэн хялбар аргаар жингээ хасахыг та бүхэндээ зөвлөе.

Эрүүл аргаар хэрхэн жингээ хасах вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Махан хоол идэхийн өмнө 2 аяга ус уу

Ингэснээр ходоод дүүрсэн мэт мэдрэмжийг түр зуур мэдрүүлж, хэт цадталаа идэхгүй байхал тусалдаг байна. Түүнчлэн хоол гүйцэд шингэж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг ажээ.

Махан хоол идэхийн өмнө 2 аяга ус уу

2 Өглөөний цайг өөртөө

Энэ үгийг эмээ өвөө, ээж ааваасаа залхатлаа л сонсдог хэдий ч, биелүүлэхгүй яаран гарах нь олонтаа. Өглөө цай уухгүй гарснаар өдөржин ходоод хямарч, бие сулран, өдөр болон орой хэвийн хэмжээнээс хамаагүй их хоол идэх гээд байдаг талтай.

Өглөөний цайг өөртөө

3 Оройн хоол огт хэрэггүй биш, харин хүнд хоол л огт хэрэггүй

Хүнд гэхээр дан махтай, шарж хуурсан, тухайлбал бууз, хуушуур, банштай цай, цуйван гэх мэт хоолнууд орно. Орой шөнө идсэн махан хоолны шингэц удааширч, ходоодны хана бохирддог байна. Энэ нь эргээд өөх болно гэсэн үг юм.

Оройн хоол огт хэрэггүй биш, харин хүнд хоол л огт хэрэггүй

4 Ногоон өнгөтэй ногоо, жимс их ид

Байцаа, броккили, алим, усан үзэм гээд л ногоон өнгөтэй ногоо жимс юу л байна, тэр бүгдийг нь түлхүү хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Ногоон ногооны шим тэжээл харьцангуй өндөр, метаболизмийг сайжруулдаг тул танд ашигтай. Дуучин Беойнсе охиноо төрүүлчихээд хэрхэн хэвийн жиндээ хурдан очсон гээч? Энэ дэглэмийг барьсан гэдэг.

Ногоон өнгөтэй ногоо, жимс их ид

5 Амттангаас татгалз

Хэрвээ үнэхээр амттай юм идмээр санагдаад тэсэхгүй бол жимс аваад л идчих, асуудал ингээд л шийдэгдлээ.

Амттангаас татгалз

6 Давслаг амттангаас ч бас татгалз

Зарим хүмүүс давсгүй хоолны дэглэмийг бариад санаанд ч оромгүй ихээр турсан байдаг. Тэд тахианы давсгүй чээж мах, чанасан байцаа зэргийг өдөр тутамдаа иддэг. Давс сахараас илүү ихээр хүнийг таргалуулдаг учир, аль болох давсалсан бүтээгдэхүүнээс татгалзаарай.

Давслаг амттангаас ч бас татгалз

7 Удаан зажилж ид

Хүмүүс хоолоо хурдан идэж дуусгадгийн нэг шалтгаан нь ямар нэг юм хийнгээ иддэгт байдаг юм. Зурагт үзэнгээ, утсаа “гүйлгэнгээ”, ном уншингаа идэх үед хэр их хоол идсэнээ ч мэдэлгүй нэг л мэдэхэд урдаа байсан бүх л аяга тавгийг хоосолчихсон байдаг. Ингэснээр хүн цадсанаа ч мэддэггүй, их хоол иддэг байна.

Удаан зажилж ид

8 Дасгалаа тэнцвэржүүл

Суулт, гэдэсний таталт, хүндийн өргөлт гэх мэт хүнд ачаалалтай дасгалуудыг хөнгөхөн хэмнэлтэй дасгалуудтай хослуулан хийвэл ядрах нь ч бага байна, үр дүн ч өндөр байна.

Дасгалаа тэнцвэржүүл

9 Календарь хөтөлж, хуваарьт дасгал хийх

Тухайлбал 28 хоногийн турш өгзөгний дасгал хийн, түүнийг календарь дээр хөтлөн, явуулвал танд ч урамтай, үр дүн ч ихтэй. Ингэхдээ 7 хоногт 2 удаа амрахаар төлөвлөөрэй.

Календарь хөтөлж, хуваарьт дасгал хийх

10 Энэхүү дасгалыг заавал тусдаа зав зай гаргаж хийх шаардлагагүй.

Харин зурагт үзэнгээ, ажил дээрээ ч юм уу эдгээр дасгалыг хийж болох юм.

Энэхүү дасгалыг заавал тусдаа зав зай гаргаж хийх шаардлагагүй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()