“Оскар”-ийн шагналд юу дагалддаг вэ?

Академийн шагнал буюу Оскарын шагнал нь Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг, кино үйлдвэрлэлийн салбарынхны гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал юм. Хамгийн анхны Академийн шагнал гардуулах ёслол 1929 оны 5-р сарын 16-ны өдөр Холливуудын Рузвельт зочид буудалд болсон түүхтэй. Харин манай улсын хувьд гэвэл 77 дахь удаагийн Оскар гардуулах ёслол дээр найруулагч Даваагийн Бямбасүрэнгийн “Ингэн Нулимс” кино шилдгээр шалгарч, Монгол улсаас анх удаа Оскарт нэр дэвшиж байлаа. Энэ жилийн Оскарын шагнал гардуулах наадам 2-р сарын 28-нд болох бөгөөд 2-р сарын 29-нд Mongol HD телевизээс хүлээн авч үзээрэй.

“Оскар”-ийн шагналд юу дагалддаг вэ?
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

Оскарын шагналд нэр дэвших нь нэр хүндийн хувьд асар том боломж бөгөөд үүнээс гадна та бидний мэдэхгүй өчнөөн олон шагнал, бэлэг сэлт байдаг ажээ. Оскарын шагналд юу дагалдаж ирдгийг уншигч та бүхэндээ сонирхуулж байна.

Оскарын шагналд байхгүй юм гэж үгүй. Секс тоглоомоос авахуулаад, аяллын эрх, мөнгөн шагнал хүртэл бий.
 

Шилдэг жүжигчин, шилдэг бүтээл, шилдэг найруулагч гээд шагнал бүрт энэ жилээс 200,000 доллар дагалддаг болсон бөгөөд өмнөх жилүүдэд 125,000 доллар байсан юм байна.

Энэ жилийн шагналд Израиль улсаар ганцаараа аялах 55,000 долларын эрх, зочид буудал, тээврийн хөлс зэргийг цугт нь багтаасан байна.

Япон улсад хосоороо аялах 54,000 долларын эрх

Мөн түүнчлэн “Lizora” байгалийн гаралтай цай болон арьс арчилгааны бүтээгдэхүүнийг насан туршдаа үнэгүй хэрэглэх эрх (энэ нь дунджаар 31,200 долларын өртөгтэй болох юм)

“Audi A4” төмөр хүлгийг жилийн турш, хүссэн цагтаа үнэгүй түрээслэх

Гэрийн тэжээмэл амьтнаа хооллох болон амьтдын асрамжийн газарт хандивлах 6300 долларын үнэ бүхий 10,000 таваг хоол

(Эмэгтэй жүжигчид) Ямар нэгэн силикон хэрэглэхгүй, зөвхөн өөрийнхөө цусаар хөхөө томруулах мэс ажилбарт орох 1900 долларын эрх. Уг шинэ төрлийн мэс ажилбарыг “Цус сорогчийн хөх өргөх ажилбар” хэмээн нэрлэдэг ажээ.

Арьсны лазер эмчилгээнд орох 5540 долларын эрх

Секс тоглоом, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Fiera” брэндээс эмэгтэй Оскарын шагналтнуудад зориулан 250 долларын секс тоглоом авах эрхийн бичиг бэлэглэдэг гэнэ.

“Haze Dual V3” брэндийн 249.99 долларын үнэтэй зөөврийн ууршуулагч

Өөрийнхөө зургийг дээр нь хэвлүүлэх боломжтой 300 долларын үнэ бүхий “M & M” чихэр.

Өөрийнхөө болон гэр бүлээрээ авахуулсан зургуудаа монтажлуулах, бичлэгжүүлэх 125 долларын эрх

Нүхжилт агшааж, сэвх арилгах үйлчилгээтэй 134 долларын үнэ бүхийн гоо сайхны бүтээгдэхүүн.

Хөгшрөлтийн эсрэг 193 долларын үнэ бүхий “Saint Luminosity” тусгай бүтээгдэхүүн.

Одуудын хувийн дасгалжуулагч Алексис Слецкитэй хамтран ажиллах 900 долларын эрх

Эмэгтэйчүүдийн бэлэн хувцасны “Belldini” брэндийн 300 долларын эрх 

Уруул арчилгааны дэлхийн №1 брэнд “Chapstick”-ийн 6 долларын эрх

Хөлс дарагчны хамгийн сайн брэнд гэгдэх “Dandi Patch”-ийн 21 долларын эрх

“Delovery” хүргэлтийн үйлчилгээгээр үйлчлүүлэх 2000 долларын эрхийн бичиг

“Fit Club TV” компанаас 6250 долларын бэлтгэлийн хувцас авах эрх

“Farm Wife Style” гоёл чимэглэл, үнэт эдлэлийн дэлгүүрээс 25 долларын бараа авах эрх

“Gleener on the GO” брэндийн 12 долларын бөөс цэвэрлэгч  машин

АНУ-ын Калифорни мужийн “Golden Door Resort” амралтын газар, спа центрт 3 өдөр амрах эрх (энэ нь 4800 доллартай тэнцэнэ)

Италийн Сорренто хотын “Grand Hotel Exselsior Vittororia” 5 одтой зочид буудалд 5000 доллараар буудаллах эрх

Италийн Комо нуурын эрэгт байрлах “Grand Hotel Tremezzo” зочид буудалд 5000 доллараар буюу 3 өдрийн турш буудаллах эрх

АНУ-ын Виржиниа мужийн “Greenhill Winery & Vineyards” дарсны газраар үйлчлүүлэх 39 долларын эрх

Жин хасах “Hydroxycut” бохь – 19.88 долларын эрх

Дасгалжуулагч Жей Кардейло (Jay Cardiello)-той хамтран ажиллах 1400 долларын эрх

“Joseph Toiletries” Шведийн ариун цэврийн цаас худалдан авах 275 доллар

“Lat & Lo” брэндийн 150 долларын үнэтэй мөнгөн зүүлт авах эрх

“Memobottle” усны сав – 47 доллар

Мексикийн уламжлалт гар урлалын бүтээлүүд авах 75 долларын эрх

Бүтэн хайрцаг “Mission1” уурагт амттан – 5.65 доллар

Гар утасны дэлгэцний хамгаалалт – 59.95 доллар

Уураг – 19.97 доллар

Агч модны сироп – 99 доллар. Энэхүү сироп нь сахарны өвчтэй хүмүүст маш сайн нөлөөтэй ажээ.

“Sedona Lace” гоо сайхны бүтээгдэхүүний брэндийн нүүр будалтын багсны ком -109 доллар

“Slimware” брэндийн аяга тавагны тансаг загварын ком – 29.95 доллар

Шүршүүрний утасгүй хөгжим болон спа эмчилгээний 5060 долларын үнэ бүхий бүтээгдэхүүнүүд

Гаднах хашаа болон бусад төрлийн метал хэрэгсэл үйлдвэрлэдгээрээ алдартай “Sundial Powder Coating” брэндээр 500 доллараар үйлчлүүлэх эрх

“Tools By Gina” брэндийн үс засалтын 250 долларын бүтээгдэхүүнүүд (Үсний сэнс, индүү г.м)

“Zekkle Edge” брэндийн 125 долларын метал хэтэвч

“Park Plastic Surgery”-д 5530 долларын гоо сайхны мэс засал хийлгэх эрх зэрэг шагналууд тус тус дагалддаг байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()