Бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс

Хорвоо ертөнц эргэдгээрээ эргэж, хүмүүсийн толгойд бодлууд хөвөрдгөөрөө хөвөрсөөр өдгөө хүмүүс олон шинжлэх ухааны нээлтүүдийн ард гарсан. Ийм үед батлагдаагүй зүйлсийг үнэн хэмээн бодит байдлаас дэгсдүүлэх нэгэн байхад үнэхээр л үнэн зүйлийг худал хэмээн өөрийгөө зөвтгөх хүмүүс ч цөөнгүй байх юм. Тэр ч утгаараа та бүхэндээ хүмүүсийн үнэн хэмээн итгэдэг худал зүйлсийг түүвэрлэн хүргэе.

Бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1 Гар утсаар ярих нь хорт хавдар үүсгэдэг

Маш олон хүмүүс гар утсаараа удаан ярих нь тухайн хүнийг тархины хорт хавдраар өвчлүүлдэг хэмээн андуу боддог. Гэвч энэ нь тийм ч үнэний ортой зүйл биш юм. Мэдээж удаан хугацаанд утсаараа оролдох нь тухайн хүний тархинд тодорхой хэмжээгээр ачаалал өгч сайнаар нөлөөлөхгүй ч, энэ нь хорт хавдраар өвчлүүлэх хэмжээний ноцтой биш гэсэн юм. Хэрвээ үнэхээр л хорт хавдраар өвчлүүлдэг байсан бол 1991 онд утасны хэрэглээ өссөн үеэс өнөөг хүртэлх хугацаанд энэ дэлхийн хүн амын бараг таль хувь нь ийнхүү өвчнөөр шаналах байсан.

Гар утсаар ярих нь хорт хавдар үүсгэдэг

2 Компьютерийн урд удаан суух нь үргүйдэлд хүргэдэг

Аргентины судалгааны багийнхан wifi, компьютерийн цацраг нөлөөлөл нь эрчүүдийг үргүйдэлд хүргээд байна гэсэн мэдээллийг нягтлахаар 2011 онд эрчүүдийн үрийн шингэнийг судлажээ. Тэрхүү судалгаанд орсон эрчүүд өдөрт 4 цагаас дээшгүй хугацаанд цахим орчинд ажилладаг, мөн 6-12 цагийн турш ажилладаг эрчүүдийг харьцуулан судалгааг авсан байна. Үүний дүнд тэдгээр залуусын үрийн шингэнд ямар нэг өөрчлөлт илрээгүй байна.

Компьютерийн урд удаан суух нь үргүйдэлд хүргэдэг

3 Бид ердөө тархиныхаа 10 хувийг ашигладаг

Бид бүхэн энэхүү онолд бүрэн итгэчихсэн байсан гэхэд болно. Хүний тархи дунджаар 80-100 тэрбум мэдрэлийн эсээс бүтдэг. Түүнчлэн тархи хүний биед хэрэгтэй хүчилтөрөгчийн 20 хуваар тэтгэгдэж байдаг юм. Хэрэв бид тархиныхаа 10%-ийг ашигладаг бол үндсэн 90 хувь нь ямар ч хэрэгцээгүй гэсэн үг юм. Хүний тархи дунджаар 1400-1500 гр байдаг. Гэтэл үүний 10 хувь нь 140 гр жинтэй буюу хонины тархитай тэнцэх хэмжээний юм. Хэрвээ бид тархиныхаа 10 хувийг л дөнгөж ашигладаг байсан бол араатан амьтнаас дутахгүй ухаантай байх байсан.

Бид ердөө тархиныхаа 10 хувийг ашигладаг

4 Хүүхдэд чихэр өгвөл галзуурна

Энэ нь ердөө л бяцхан хүүхэддээ чихэр идүүлэхгүй гэсэн зальжин аргуудын нэг юм. Хэрвээ үнэхээр л чихэр идсэнээр хүүхэд галзуурдаг байсан бол өдгөө хүүхэд багачууд маань бүгд галзуу байхсан. Нэг ёсондоо чихрээс үүдэлтэй шүд хорхойтох, таргалалт, чихрийн өвчин зэргээс хүүхдээ хамгаалах гэсэн эцэг эхийн зальжин аргуудын нэг юм. Гэлээ гээд чихрийг хэмжээгүй ихээр идвэл галзуурахгүй ч гэсэн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхгүй нь лавтай.

Хүүхдэд чихэр өгвөл галзуурна

5 Үс, хумс үхсэн ч ургасаар байдаг

Зарим хүмүүс хумсыг битгий ургуул, үхсэний дараа ч ургасаар байдаг хэмээн үргэлж багасгаж авсаар байдаг. Харин бүсгүйчүүдийн хувьд ихэвчлэн хумсаа зөв сайхан арчлан ургуулахыг илүүд үздэг. Үхсэний дараа хүний биеийн бүх үйл ажиллагаа тэр даруй зогсдог байна. Үүний тоонд үс, хумсны ургалт ч мөн орно. Энэ төөрөгдөл нь үхсэний дараа хүний бие организм шингэнээ ихээр алдаж, хатаж хорчийдог учир үүнээс үүдэн хумс, үс их болж харагддаг хараа зүйн алдаа юм.

Үс, хумс үхсэн ч ургасаар байдаг

6 Тарвасны үрийг залгивал гэдсэнд ургана

Энэ ч мөн хэн нэгэн хүний зохиосон зохиомол зүйлийн нэг юм. Тарвасны үрийг хэдэн зуугаар нь залгиад ч тэр нь тарвас болохгүй харин “олгой” болох болно. Харин ганц нэг санаандгүй залгисан тарвасны үр ялгадасаар дамжин гарчихдаг байна. Тиймээс цаашид иймэрхүү худал зүйлсэд итгэж, өөрийгөө шаналгах хэрэггүй боллоо.

Тарвасны үрийг залгивал гэдсэнд ургана

7 Бор өнгийн өндөг нь цагаанаасаа илүү эрүүл мэндэд тустай

Бор, цагаан өнгийн өндөгний хувьд эрүүл мэндэд нөлөөлөх тал дээр ямар ч ялгаагүй байдаг ажээ. Өндөгний өнгө ийнхүү өөр өнгөтэй гарах нь тэдний идэж буй үр тариатай холбоотой гэнэ. Түүнээс өөр ямар ч ялгаагүй бөгөөд ийнхүү яриа нь ердөө л хүмүүсийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх гэсэн зальжин аргуудын нэг ажээ.

Бор өнгийн өндөг нь цагаанаасаа илүү эрүүл мэндэд тустай

8 Бохь ходоодонд долоон жил хайлахгүй байж чаддаг

Эрүүл органик хоолыг бодвол бохийг боловсруулах нь мэдээжийн хэрэг тодорхой хугацаа шаардлагатай. Гэхдээ төмөр, чулуу биш л бол бидний организмд боловсруулж чадахгүй зүйл гэж бараг үгүй. Бохь ч мөн адил бусад хоолтой ижил боловсроод л, организмаас зайлуулагддаг. Бодвол энэ төөрөгдлийг томчуудаас л хүүхдүүдэд зориулж гаргасан болов уу.

Бохь ходоодонд долоон жил хайлахгүй байж чаддаг

9 Хөлөө ачиж суух нь веннийн судсыг бүдүүрүүлдэг

Зарим хүмүүс хөлөө ачиж сууснаар хөлийн судас бүдүүрдэг хэмээн хэлдэг. Энэ нь хөлөө ачихтай холбоотой бус харин удаан хугацаанд зогсоо ажил хийдэг хүмүүст түгээмэл ажиглагддаг. Мөн бие давхар байх үед, эсвэл үргэлж өндөр өсгийт өмсөх зэргүүдээс шалтгаалж болох гэнэ.

Хөлөө ачиж суух нь веннийн судсыг бүдүүрүүлдэг

10 Аянга буусан газраа дахин буудаггүй

Үнэн хэрэгтээ энэ нь харин ч нэг хүмүүсийн хамгийн ихээр төөрөгддөг зүйлсийн нэг юм. Үүнээс үүдэн амиа алдсан хүмүүс ч цөөнгүй байдаг. Аянга өөрийн “сонголттой”, өндөрлөг газарт буудгийг хэн хүнгүй л мэднэ. Түүнчлэн аянга буусан модны дор “нуугдах” нь осолтой. Тэр тусмаа өндөр байшингуудад жилдээ 25 мянга орчим удаа аянга буудаг байна.

Аянга буусан газраа дахин буудаггүй

178
таалагдаж байна

34
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()