Жон Кеннидигийн үхэлд “шүхэртэй эр” буруутай юу?

2016-02-27, 17:41
17,160

20-р зууны хамгийн нууцлаг, дуулиантай хэргүүдийг нэг бол АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннеди (John Fitzgerald  Kennedy)-ийн захиалгат  аллага юм. Харамсалтай нь, хэн түүнийг ямар шалтгаанаас ийнхүү хөнөөх болов гэдэгт таарах хариулт өнөөг хэр нь алга байна. Ерөнхийлөгчийн үхэлд Ли Харви Освальд (Lee Harvey Oswald) хэмээгчийг буруутган баривчилсан боловч, түүнийг Жак Руби (Jack Ruby) гэгч эр Далласын шорон руу авч явах мөчид буудан хороосон. Мөн Кеннидигийн үхэл болохоос хэдхэн мөчийн өмнө түүний ойролцоо хар хувцастай шүхэртэй эр байхыг дуранд буулгажээ. Тэгвэл Жон Кеннидигийн үхэлд хэн буруутай вэ? Шүхэртэй эр яагаад заавалчгүй тэр мөчид шүхэртэй явах болов?

Жон Кеннидигийн үхэлд “шүхэртэй эр” буруутай юу?

Болсон явдлыг та бүхэндээ сануулвал, 1963 оны 11 сарын 22-ны хар өдөр, АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кенниди, тэргүүн хатагтайнхаа хамтаар удахгүй болох сонгуулийн ажиллагаанд бэлтгэн задгай лимузин хөлөглөн Даллас хотын төвөөр ийнхүү явж байжээ. Орон нутгийн цагаар 12 цаг 30 минутад, хаанаас ч юм ерөнхийлөгчийн зүг гал нээсэн юм. Суманд оногдсон ерөнхийлөгчийг даруй Парклендийн эмнэлэгт хүргэсэн боловч, шархаа дийлэлгүй замдаа нас барсан юм.

Хожим түүний задлан шинжилгээний хариугаар Жон Кеннедигийн толгой, хүзүүн тус газруудаас 2 сумыг олсон бөгөөд  энэ нь түүнийг шууд үхэлд хүргэсэн хэмээн оношилсон байна. Тухайн машинд ерөнхийлөгчтэй хамт сууж явсан Далласын захирагч Коппилигийн эхнэр Нелли Конноли хожим энэ талаар хэлэхдээ, “Тэр аймшигт хэргийн талаар би одоо ч тод санадаг.

Учир нь энэ бүхэн маш хурдан хугацаанд болж өнгөрсөн. Миний баруун талаас хэд хэдэн удаа буудахыг би сонссон. Сандарч айсандаа ерөнхийлөгч рүү харахад тэр хэдийн хүзүүн тус газраа буудуулан, гараараа хүзүүнийхээ цусыг дарж байсан. Гэсэн ч дахин буун дуу ганхийж түүнийг дахин буудсан.” хэмээжээ.

Түүний хэлсний даруй, болсон явдлын талаарх бичлэгийн нягтлахад ерөнхийлөгч рүү 4 удаа гал нээснээс ийнхүү аминд хүрсэн учир мэргэн буудагчийг мэргэжлийн алуурчин биш гэх дүгнэлтэнд хүрсэн. Улмаар ерөнхийлөгчийн аллагын хэргийг илрүүлэхээр тусгай хороодыг байгуулсан байдаг. Тус хороонд сенатын 6 гишүүн, конгрессын 6 гишүүн, Тагнуулын албаны Аллен Даллас (Allen Dallas), 14 зөвлөх, 20 өмгөөлөгчид тус тус ажилласан.

Хороог мөрдөн шалгасны эцэст ерөнхийлөгчийн үхэлд буруутай байж болзошгүй бүхий л хүмүүсийг шалгасны хариуд Беларусын нийслэл Минск хотод амьдардаг байсан Ли Харви Освальд (Lee Harvey Oswald) хэмээгчийг буруутган баривчилжээ. Гэвч хэдхэн сарын дараа тэр өөрөө мөн л захиалгат аллагын хохирогч болсон байдаг.

Мөн албаны хүмүүс тухайн үед ерөнхийлөгчийн үхлээс хэдхэн хормын өмнө нэгэн учир битүүлэг хар хувцастай этгээд шүхэр барин зогсохыг дүрсжүүлжээ. Ерөнхийлөгчийн айлчлалын нартай цэлмэг өдөр юунд шүхэр барин зогсох болов? Албаны хүмүүс түүнийг энэхүү шүхрэндээ буу зэвсгийг нууж, ерөнхийлөгч рүү  гал нээсэн байж болзошгүй хэмээдэг. Хамгийн хачирхалтай нь тэр эр дахин үзэгдээгүй бөгөөд ердөө л камерын хальсанд бүдэг бадаг буусан юм. Магадгүй тэрээр ерөнхийлөгчийг хөнөөх даалгавар өгсөн гол этгээд ч юм бил үү?

Түүнчлэн түүнийн үхлийн талаар албаныхан хэд хэдэн таамгыг дэвшүүлдэг. Ямар нэг Оросын террорист этгээд, эс бөгөөс ерөнхийлөгчийг нэг биш нилээн хэдэн хүмүүс олон талаас нь буудсан хэмээх дүгнэлтийг гаргадаг. Энэ аллагын нууц нь өнөөг хэр тайлагдаагүй. Яагаад гэвэл хэрэг үйлдсэн этгээд, хэргийн гэрчүүд, мөрдөн байцаалт явуулсан цагдаагийнхан бүгд цаг бусаар хорвоог орхисон юм. Тэд үнэхээр байгалийн жамаар нас барсан уу, эсвэл хэргийг илрүүлэх гээд байсан тул захиалгат аллагын хохирогч болсон уу гэдэг ч мөн одоог хүртэл нууц хэвээр...

Ингээд түүний амьд ахуй үеийн зургуудаас хүргэж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()