Хамгийн ер бусын пирамидууд

Өнөөдөр та бүхнийг янз бүрийн цаг үед хүн, байгалийн бүтээсэн хамгийн ер бусын хосгүй ховор 10 пирамидуудтай танилцуулж байна.

Хамгийн ер бусын пирамидууд
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1

Америкийн Лас-Вегас хотод таныг эцэс төгсгөлгүй тэнгэр багандсан барилгууд, хурц тод неон гэрлэн зар сурталчилгаанууд, зочид буудал, казино, зоогийн газруудын хаягнууд, ер бусын шөнийн тэнгэр, египтийн стилээр хийгдсэн аварга том Хар пирамид, томоороо хотдоо 2-т орох «Luxor Hotel & Casino» зочид буудал зэрэг гайхалтай зүйлс хүлээж байгаа. Энэ бол эртний домгууд амилж, зугаа цэнгэл ноёлсон газар билээ.

2

Кайраас холгүй жинхэнэ түүхийн дурсгалт хөшөөнүүд болох агуу том пирамидууд байдаг. Тэдний хамгийн том нь Хуфу юм. Энэ пирамидын чулуу бүрт түүх, ид шид шингэсэн ажээ. Түүний эцэс төгсгөлгүй хонгил, өрөө, бунханууд орчин үеийн эрдэмтэд одоо болтол хариуг нь олж чадаагүй олон тааврыг хадгалдаг байна.

3

Римийн яг зүрхэнд нь Тибр голын зүүн эрэгт МЭӨ 12-р зуунд хөдөлмөрч мастеруудын гараар бүтсэн аварга том уран барилгын хөшөө болох – Цестиусийн пирамид байдаг. 37 метр өндөртэй пирамид хотын байдалтай зохицон ихэмсэгээр сүндэрлэн оршдог. Түүнээс холгүй Сан-Паологийн хаалга байдаг бөгөөд  эндээс хотоор хийх аялал зугаалгаа эхлэхийг зөвлөдөг байна.

4

Сараеваас хойд зүгт Боснийн ногоон ойн дунд байгаль эхийн бүтээсэн ховор пирамид нуугдан оршдог байна. Түүнийг Височица толгой гэх бөгөөд өндөр нь 200 гаруй метр, суурь нь гэхэд л дэргэд нь байдаг Високо тосгоны нутаг дэвсгэртэй ойролцоо ажээ. Нутгийн хүмүүс жуулчдад пирамидыг хиймлээр бүтээсэн хэмээн итгүүлэхийг оролддогч энэ нь сайхан домгоос цаашгүй гэнэ.

5

Мексикийн нийслэлээс холгүй Өмнөд Америкт төдийгүй, дэлхийд хамгийн том байгууламжуудын нэг болох агуу том Нарны пирамид байдаг. Ойролцоогоор 75 метр өндөртэй энэ пирамид нь Цитадель Сьюдадела, Сарны пирамид хоёрын хооронд байрладаг бөгөөд холоос маш сайн харагддаг байна. Энэхүү эртний уран барилгын цогцолбор нь гайхамшигтай харагдах үзэмжээрээ жуулчдын нүдийг хужирладаг ажээ.

6

Египет бол эртний зүйлд дуртай хүмүүсийн хувьд диваажин л гэсэн үг. Энд бас нэг алдартай пирамид  байдаг. Энэ бол Кайраас урд зүгт Нила мөрний баруун эрэгт байх "Унаса" пирамид юм. Одоо энэ байгууламжаас зөвхөн том жижиг чулуун овоо л үлджээ.

7

Тенерифе арал нь Канарын арлуудын хамгийн сайхан арлуудын нэг бөгөөд зуны цагт жуулчид үргэлж очдог. Гуймар хотод арлын зүүн эрэг дээр оршдог дасал болоогүй хэлбэртэй эртний пирамид байдаг. Энэ пирамид нь 6 тэгш өнцөгт тагтнаас бүрддэг бөгөөд орой нь тэв тэгш ажээ. Пирамидыг галт уулын чулуугаар өрж хийсэн байна.

8

Өмнөд Суданд Нил голын эрэг дээр бас нэг гайхамшигтай сүмийн цогцолбор байрладаг. Энэ цогцолбор Жебебель Баркал пирамид, 3 ордон, хэд хэдэн сүмээс бүрддэг байна. Энэ цогцолбороос нилээд урагш бас нэг үзэмжтэй эртний пирамидууд байдаг ажээ. Бүх барилгууд ойролцоогоор МЭӨ 3-1-р зуунд хамаарагддаг. Тайлбарлагчид энэ газар оройн цагаар очихыг зөвлөдөг. Учир нь жаргаж буй нарны туяанд эртний барилгууд ер бусын гоё бөгөөд сүрлэг харагддаг байна.

9

Египтийн зүүн хойно бас нэг ховор уран барилгын цогцолбор байдаг. Түүний нэг хэсэг нь 45 орчим метрийн өндөртэй Тети пирамид юм. Эртний байгууламжийн бүх ханануудыг түүхчид одоо болтол судалсаар байгаа. Пирамидад янз бүрийн бичиг, нууц түлхүүр бүхий үгсээр дүүрэн ажээ.

10

Рюген зочид буудал бол дэлхийн пирамид хэлбэрээр баригдсан хамгийн өндөр байгууламж билээ. Түүний өндөр нь 330 метр ажээ. Орчин үеийн инженерийн энэхүү бүтээлийг та бүхэн Хойд Солонгост харж болно.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()