Амьдрахад хамгийн аюултай 10 газар

Бидний хүргэх энэхүү мэдээлэлд маш олон аймшигтай газрууд багтсан байгаа. Магадгүй та бүхэн үүнийг уншаад ямар азаар Монголд төрөв өө... хэмээн бодохыг ч үгүйсгэхгүй. Тиймээс одоогийн амьдарч буйдаа сэтгэл хангалуун байж, улс орноо хөгжүүлэхийн төлөө иргэн бүр гар бие оролцвол болохгүй бүтэхгүй зүйлс ард хоцрох биз ээ.

Амьдрахад хамгийн аюултай 10 газар

10 Сент Луис-АНУ

Гэмт хэрэг, хулгай дээрэм, танхай хүмүүсээр дүүрэн газрын нэг бол АНУ-ын дорно зүгт орших Сент Луис хот юм. Судалгаагаар тухайн хотод амьдардаг 100 хүн тутмын нэг нь бусдын гарт амиа алддаг гэсэн баримт байдаг ажээ. Түүнчлэн АНУ-ын Детройт, Шинэ Орлеан зэрэг хотууд ч мөн багтдаг. Бусад аймшигтай газруудтай адилгүй ч, Сент Луис хотод жилээс жилд хохирогчдын тоо нэмэгдсээр л...

Сент Луис-АНУ

9 Төв Африк

Хүн амын нягтаршил багатай сийрэг улсуудын нэг юм. Учир нь хүн амын дундаж наслалт ердөө 50 нас гэнэ. Яагаад гэвэл, тухайн оронд вирусын гаралтай маш олон өвчлөлүүд байдаг бөгөөд үүний нэгт ДОХ өвчин багтдаг ажээ. Ард иргэдийн амьдрах түвшин туйлаас бага тул энд өлгөлөн, хулгай, хүний наймаа, хүн амьны хэрэг ч мөн их гардаг. Амьд явах нэрээс хэтрэхгүй учир, тэдний боловсролын талаар яриад ч юу гэхэв дээ.

Төв Африк

8 Каракас-Венесуэл

Эгц, өндөр толгодууд, түүх соёл, хар тамхины өлгий нутаг бол яахын аргагүй Каракас билээ. Тийм болохоор л хүмүүс Венесуэлын томоохон нийслэл хотыг андахгүй сайн мэддэг. Тус газар нь гэмт хэрэг, аллага, хүн барьцаалах зэрэг аймшигтай үйлдлүүдээрээ дэлхийд дээгүүрт тооцогддог. Хүн ам нь маш ядуу, өнөө маргаашаа л аргацаан өнгөрүүлдэг гэхэд болно.

Каракас-Венесуэл

7 Стамбул-Турк

Станбул хот нь хүчингийн хэргээр дэлхийд дээгүүр бичигддэг. Түүнчлэн газар нутгийн хувьд ч гэсэн амьдрахап аюултай газар байрладаг байна. 1939 оноос хойш ойролцоогоор 7 баллын хүчтэй  3 газар хөдлөлт болж, 3000 гаруй хүн үхсэн байдаг.

Стамбул-Турк

6 Суматра-Индонез

Суматра аралд байгалийн гамшиг маш ноцтой байдалтай тулгараад байгаа билээ.  Учир нь тухайн газарт галт уул дэлбэрэх, газар хөдлөлт зэрэг аймшигт гамшгууд байнга тохиолддог ажээ. Тиймээс тус арлын оршин суугчид нутгаасаа дайжихад хүрээд байгаа юм. Ан амьтдын хувьд ч гэсэн тэдний хувь заяа  гамшигийн түвшинд хүрээд байна.

Суматра-Индонез

5 Хойд Солонгос

Хойд Солонгосыг бид бүхэн хаалттай нийгэмд, хагас цэрэгжилтийн дэглэмтэй гэдгээр нь мэдэх билээ. Гэвч түүнээс ч аймшигтай зүйлс тухайн оронд цаг үргэлж болж байдаг. Энгийн нэгэн жишээг дурдахад хоол тэжээлийн хомсдлоос болж маш олон үрс өвчилж, амьдрахын тулд хоол тэжээл хулгай хийж байгаад баригдвал үр хүүхэд, эцэг эхийнхээ хамтаар хоригддог байна. Ийм л нийгэмд хүмүүс амьдарч байна шүү дээ.

Хойд Солонгос

4 Багдад-Ирак

Террорист халдлагаараа дэлхийд дээгүүрт ордог учраас ийнхүү аймшигт газрын жагсаалтанд орж байна. Амар тайван амьдрах нөхцөл бололцоо, хүний эрх зөрчигдсөөр иргэд нь эх орноосоо дайжихад хүрсэн. Түүнчлэн 2013 онд 400 гаруй халдлага гарч, түүнээс 1000 гаруй хүмүүс харамсалтайгаар амь үрэгдэж, 3500 гаруй хүн шархдсан харамсалтай тоо гарчээ.

Багдад-Ирак

3 Припять, Украйн

Припять хотын ойролцоо орших, Чернобылийн АЦС-ын 4-р реакторт бага эрчим хүчний системийн тест хийх явцад осол гарсан билээ. Эрчим хүчний хэмжээ гэнэт эрс өссөн бөгөөд аюулын горимд шилжүүлж, системийг унтраах гэж ажилтнууд оролдсоноор хяналтаас гарч, хэд хэдэн дэлбэрэлтүүд болсон байдаг.  Дэлбэрэлтийн урсгал нь Припять орчмын бүс нутаг төдийгүй ЗХУ-ын баруун хэсэг, Зүүн Европ, Баруун Европ, Хойд Европт хүртэл хүрсэн гэдэг. Ослын улмаас Украйн, Беларусь, Оросын нутгийн өргөн уудам бүсээс 336,000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж, тус хот нь орхигдсон хотын эгнээнд шилжсэн юм.

Припять, Украйн

2 Австралийн зэлүүд газар

Хэрвээ та Австралийг зорихоор шийдсэн бол хөдөө арал, эзгүй талаар нь болгоомжтой явах хэрэгтэй. Учир нь энд хамгийн аюултай хорт могой, аалзууд байдаг. Та тэдэнд хатгуулвал, амьд үлдэнэ гэдэг юу л бол?... Түүнчлэн нар нь маш хортой, хурц туяатай байдаг. Тиймээс танд заавалчгүй нарны хаалт хэрэгтэй. Мөн давстай усны матрууд хаа сайгүй байдаг тул болгоомжлох хэрэгтэй.

Австралийн зэлүүд газар

1 Сьюдад Хуарес-Мексик

Хүчирхийлэл, аллага, эмэгтэйчүүдийн эрхийг дээд зэргээр зөрчдөг газруудын нэг юм. Ойролцоогоор 3 эмэгтэй тутмын нэг нь хүчирхийллийн улмаас харамсалтайгаар амиа алддаг гээд бодохоор тэнд амьдрал бус там буцалдаг гэхэд болно. Алга болсон, үрэгдсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон охид бүсгүйчүүд жилээс жилд өсөх хандлагатай байдаг нь хачирхалтай. Ямар сайндаа л зарим гэр бүл охин үрээ бусдад алдахгүйн тулд тэдний зүсийг хувирган насан туршид нь эрэгтэй хүн мэтээр өсгөх тохиол ч бий. Амьд үлдэх үү, охин чигээрээ бусдын халдлагад өртөх үү гэсэн хоёр л сонголттой нүүр тулгардаг аж.

Сьюдад Хуарес-Мексик

87
таалагдаж байна

96
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()