Баячуудын тэнэглэл

2016-03-01, 18:56
17,708

Хөрөнгөтэй байна гэдэг нэг талаар санасан бүхэндээ “сарвайж”, хүссэн бүхнээ өөрийн болгохын нэр ч юм шиг, эсвэл бүр хэнд ч хэрэггүй, дэмий зүйлсийг тэнгэрт тулсан үнээр авч, хүмүүст гайхуулахын нэр ч юмуу... Ямартаа ч дараах зүйлсийг бүр захиалгаар, хичнээн мянган доллараар үйлдвэрлэсэн байх юм. Тэдгээрийг нь бүр үйлдвэрлэсэн үнээс нь хэд дахин “нугалж” худалдан авсан хүмүүс ч бас байна.

Баячуудын тэнэглэл
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

10 Дүрдэг цайны уут – 14,000 ам.доллар

“Lipton”, “Ahmad” зэрэг дүрдэг цайнуудыг боломжийн орлоготой хэн ч хэд хэдэн хайрцгаар нь худалдаад авчихаж дөнгөнө. Харин очир эрдэнийн үйрмэгтэй 14,000 долларын үнэтэй цайны хандыг худалдаж авах хэдэн хүн байгаа бол? Энэ үнэт эдийг Английн “PG Tips” цайны компанийн 75 жилийн ойд зориулан тусгайлан үйлдвэрлэсэн аж. Дотор нь 280 ширхэг алмаз болон Англид тарьж ургуулсан цайны ханд савласан байна. Түүгээр ч зогсохгүй нарийн оосор нь хүртэл цагаан алтаар хийгджээ.

Дүрдэг цайны уут – 14,000 ам.доллар

9 Алтан LEGO тоглоом – 14,450 ам.доллар

2х4-ийн хэмжээтэй, 14 каратын цул алтаар хийсэн энэхүү лего тоглоом нь 14,450 долларын үнэтэй. Тоглоом гэхээсээ илүү урлагийн бүтээл гэлтэй энэ легоноос бүтэн хайрцгийг авч, байшин барина гэвэл манай хотыг худалдаад авчих хэмжээний хөрөнгө зарах нь тодорхой.

Алтан LEGO тоглоом – 14,450 ам.доллар

8 Алмазан линз – 15,000 ам.доллар

Хоёр нүдэндээ тус тус нь 15,000 долларын үнэтэй алмазан линз зүүчихээд явж байна гээд боддоо? Хайрлаад нүдээ ч цавчиж чадахгүй биз... Нэгэнд нь л гэхэд 18 ширхэг алмазан шигтгээ орсон тул нүдний бүрхэвчийг гэмтээх тун өндөр магадлалтай. Гэвч ганган, баян хүмүүст сайхан харагдах нь эрүүл байхаас илүү ач холбогдолтой байдаг гэнэ.

Алмазан линз – 15,000 ам.доллар

7 Бэйсболлын бөмбөг – 68,500 ам.доллар

Бейсболлын арьсаар бүрсэн бөмбөг тийм ч үнэтэй эд биш. Харин 2007 онд дэлхийн хамгийн үнэтэй бөмбөг буюу 5728 ширхэг алмазан шигтгээгээр чимсэн бөмбөгийг үйлдвэрлсэн бөгөөд 2007 оны “Бейсболлын ДАШТ” тэмцээний цом болгосон аж. Мэдээж энэ тансаг бөмбөгийг цохих нь бүү хэл, газарт унагах төдийд л хэдэн хэсэг болох учраас зүгээр л үзмэр төдий зориулалттай юм.

Бэйсболлын бөмбөг – 68,500 ам.доллар

6 Алмазан шигтгээтэй LCD телевиз – 130,000 ам.доллар

Технологи хөгжих тусмаа л үнэ нь нэмэгдэж байдаг нь бичигдээгүй хууль. Илүү сайн чанартайгаар дүрс харна гэдэг мэдээж гайхалтай таашаал байдаг. Харин 130 мянган долларын үнэтэй, 20 каратын цагаан алт, алмазан шигтгээгээр чимэглэгдсэн энэхүү зурагтыг хэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй. Бүр ажилладаг үгүй нь ч тодорхойгүй гээд боддоо...

Алмазан шигтгээтэй LCD телевиз – 130,000 ам.доллар

5 Бадмаараг, алмазаар бүрсэн үзэг – 595,000 ам.доллар

Үнэтэй, үзэмжтэй үзэг цуглуулах хоббитой хүмүүс байдаг. Тэд ч энэхүү 150 каратын бадмаараг эрдэнэ, 15 каратын алмазаар бүрсэн үзгийг өөрийн болгохыг хүсэж л байгаа байх даа? Үүгээр ч зогсохгүй 18 каратын цагаан алтны хольцтой гэнэ шүү. Энэ үзгийг нэг л барьсан бол маш зөөлөн харьцаж, илэх нь холгүй байхгүй бол сэв суух, шигтгээ нь унах эрсдэлтэй.

Бадмаараг, алмазаар бүрсэн үзэг – 595,000 ам.доллар

4 Алмазан шатар – 600,000 ам.доллар

Энгийн шатар бол хуванцар юмуу модоор хийгддэг учир тийм ч үнэтэй биш. Харин энэ шатар бол монгол мөнгөөр нэг тэрбум 200 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний 320 каратын хар, цагаан алмазаар хийсэн тансаг эд юм. Зөвхөн 7 шатрыг нь л хийхэд 6 сар зарцуулсан гэнэ.

Алмазан шатар – 600,000 ам.доллар

3 Алтан ариун цэврийн цаас – 1,38 сая ам.доллар

Бидний хэрэглэдэг ариун цэврийн цаас үүний хажууд юу ч биш, бүр юу ч биш. Та бүтэн сая гаруй долларын үнэтэй, тэгээд бүр 22 каратын алтны хольцтой ариун цэврийн цаас хэрэглэж чадах уу? Үүний оронд зүгээр л мөнгөө шатаачихсан нь дээр биз...

Алтан ариун цэврийн цаас – 1,38 сая ам.доллар

2 Соронзтой “хөвдөг” ор – 1.6 сая ам.доллар

Ямар ч сайн материалтай, эдэлгээ сайтай, зөөлөн тухтай ор 1.6 сая долларын үнэ хүрэхгүй. Энэхүү орны гол онцлог нь таныг газраас 40 см хэртэй өндөрт унтуулж, агаар дээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх гэнэ. Түүнчлэн соронзтой учраас орноосоо унахвий гэж айх хэрэггүй.

Соронзтой “хөвдөг” ор – 1.6 сая ам.доллар

1 Нохойны хүзүүвч – 3.2 сая ам.доллар

Сүүлийн үед баячууд өөрөөсөө гадна тэжээмэл амьтнаа гоёж, түүгээрээ бэл бэнчингээ илтгэдэг болж. Түүний нэгэн жишээ бол 3.2 сая долларын үнэтэй, 18 каратын цэвэр алмаз, матрын арьсаар хийсэн нохойны хүзүүвч юм. Хүн өөрөө амьтны арьс зүүх, өмсөх ч яахав, санаанд багтаж байна. Харин амьтанд амьтны арьс зүүлгэнэ гэдэг тийм ч сайхан санаа биш бололтой.

Нохойны хүзүүвч – 3.2 сая ам.доллар

32
таалагдаж байна

90
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()