Сурталчилгаа (15)
Хаах

Аяллын үеэр хэрэглэх хориотой дохио зангаанууд

Дохио зангаа бол хэлгүй хүний хэл болж, хэлтэй хүмүүсийн “нууц” болж явдаг чухал зүйлсийн нэг. Дэлхий даяар түгээмэл хэрэглэгддэг эерэг, сөрөг дохио гэж бий. Улс бүрт өөр өөрийн утгаар ойлгогдох бидний мэдэхгүй дараах дохионуудыг танилцуулж байна.

Аяллын үеэр хэрэглэх хориотой дохио зангаанууд

1

Бельги, Франц, Италийн хойд хэсэг, Тунис зэрэг газруудад “Цаашаа зайл” юмуу “Үгүй” гэсэн хандлагыг илэрхийлдэг аж.

2

Бразилд ийм дохио нь тухайн харилцаж буй хүнээ “Чи ямар тэнэг юм бэ?” гэж хэлж байгаагаас өөрцгүй гэнэ шүү.

3

Карибын тэнгисийн орнууд болон Арабын улсуудад энэ дохио нь “Чи 5 аавтай” буюу “Чиний ээж биеэ үнэлэгч” гэсэн доромж утгыг агуулдаг аж.

4

Англи болон Америкд энэ нь “Зайл” гэсэн утгатай.

5

Грек, Африк, Пакистан болон бусад лалын шашинтай орнуудад ярьж буй хүн рүүгээ алгаа харуулах юм бол “Там руугаа тонил” гэсэн утгыг илэрхийлдэг.

6

Грекд энэ дохиог бүр ширүүн маргааны үед болон хүмүүс хоорондоо тоглож байх үед л ашигладаг. Энэ нь “Чи бол хог” гэсэн утгыг агуулна.

7

Энэтхэг, Пакистанд ийм дохио хэрэглэх юм бол тухайн хүний гэр бүлийг доромжилж байгаа хэрэг болно.

8

Европын орнууд болон Бразилд энэ нь “F*** you” гэсэн утгатай.

9

Финлянд улсад хэн нэгэнтэй харилцахдаа гараа зөрүүлж, энгэрээ тэвэрч зогсох юм бол зодолдоход бэлэн байна гэдгээ илэрхийлж байгаа хэрэг гэнэ шүү.

10

Балтын орнууд, Бразил, Колумб, Итали, Португал, Испани зэрэг улсуудад энэхүү дохио нь “Чиний эхнэр чамайг хуурсан” гэсэн утгыг агуулдаг.

11

Мексик, Өмнөд Америкд энэ нь эрэгтэй хүнийг доромжилсон үг бөгөөд илүү зүйлийг хүсэж байгаагаа илэрхийлж байгаа хэрэг.

12

Хамраа чимхэх юм бол Итали хүмүүс үүнийг хэн нэгнийг дарамталсан утгыг гаргаж байна хэмээн ойлгодог.

13

Англи улсад чигчий хуруугаа гаргах юм бол хэн нэг эрийг “Жижиг эрхтэнтэй” хэмээн доромжилж байгаа хэрэг болно.

14

Турк, Орос, Индонез улсуудад салаавч гаргах юм бол дунд хуруугаа гаргаснаас ялгаагүй утгатай.

15

Хуруугаа зөрүүлэх нь ерөнхийдөө аз авчрахыг бэлгэддэг боловч хэрвээ хэн нэгэн рүү тусгайлан харуулах юм бол эмэгтэй хүний бэлэг эрхтнийг илэрхийлдэг.

16

Австралид эрхий хуруугаа гаргах нь нийтлэг эерэг утгатай биш, харин “Үүнийг өгзөг рүүгээ ч*х” гэсэн утгыг агуулдаг аж.

17

Филиппинд хуруугаараа дохих буюу “Нааш ир” гэсэн дохио нь шал өөрөөр хэрэглэгддэг. Зөвхөн гэмт хэрэгтэн хүн л энэ дохиог ашиглаж болно гэж тэд үздэг.

18

Францад нударга зангидах дохио үзүүлэх юм бол харилцаж буй хүнийгээ зодохыг хүсэж байгааг илэрхийлнэ.

19

Итали улсад энэ дохио нь “Чи үнэхээр галзуу юм аа” гэсэн утгыг илэрхийлдэг.

20

Тайландад 3 хуруугаа гаргах юм бол ямар нэгэн зүйлд эсэргүүцлээ илэрхийлж буйд тооцогдох аж.

Танд энэ мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй

~ Аялалын үеэр анхаарах дохио зангаанууд ~

132
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()