Эйнштейний тухай цочирдом баримтууд

1900 оноос хойшхи бүх хүмүүс л сургуульд байхдаа Эйнштейний нэр намтар, томъёонуудыг сонсож ирсэн. Гэвч түүний хувийн амьдралын талаар тэр бүрийд мэддэггүй. Түүнийг авьяасгүй, ямар ч мэдлэггүй тэнэг хэмээн голж дунд сургуульд нь багш нар нь үргэлж гоочилдог байсныг та мэдэх үү? Энэ мэтчилэн маш сонирхолтой баримтуудыг та бүхэнд толилуулахаар бид зэхлээ.

Эйнштейний тухай цочирдом баримтууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Герман гаралтай эрдэмтэн, физикч, математикч Альберт Эйнштейн 1879 оны 3-р сарын 14-нд төрсөн. Хэдийгээр жүүд гаралтай ч АНУ, Герман, Швейцарь, Итали зэрэг улсуудад оршин сууж байжээ. Түүнийг алдарт хүргээд зогсохгүй, дэлхийг өөрчилсөн нээлт бүтээлүүд нь харьцангуйн онол, масс-энергийн тэнцэтгэл, нэгдсэн орны онол зэрэг юм.

 

1 Хөгжлийн бэрхшээлтэй Эйнштейн

Тэрээр бага байхдаа маш дуугүй, байгаа үгүй нь мэдэгдэггүй “хачин” хүүхэд байжээ. 8 нас хүртлээ маш цөөхөн үг хэлдэг ч ярьж чаддаг байсан гэдэг. Тэрээр ердөө л дэндүү бүрэг хүүхэд байсанд оршино. Ямар сайндаа эцэг эх нь түүнийг хөгжлийн бэрхшээлтэй хэмээн бодоход хүрч, санаа нь зовж эхэлжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй Эйнштейн

2 Хүүхэмсэг эр

Эйнштейн маш хүүхэмсэг хүн байжээ. Ахлах сургуульд байхдаа ямар ч эрэгтэй найзгүй, зөвхөн эмэгтэй хүүхдүүдтэй л нийлдэг байсан аж. Анхны эхнэр Милева Марик (Meliva Maric)-тай гэрлэх үедээ 6 бүсгүйтэй зэрэг холбоотой байсан талаараа найздаа илгээсэн ил захидалдаа дурьдсан байж. Тэдэн дундаас хамгийн их дурьдагдсан бүсгүйг Маргарита гэдэг байжээ. Тэрээр Эйнштейнийг “Оросын тагнуул” байх хэмээн бодож байсан гэдэг.

Хүүхэмсэг эр

3 Тэр бурханд итгэдэг байжээ

Шинжлэх ухаан, шашин шүтлэг хэмээх зүйлс бол нэг талаар бие биенээсээ огт хамааралгүй юм шиг хэрнээ, нэг зүйлийн л хоёр тал юм. Эйнштейн бурханд итгэдэг байж л дээ. Тэрээр “Сүнс гэдэг бол шинжлэх ухаанд хүрэх арга зам” хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг.

Тэр бурханд итгэдэг байжээ

4 Амьдрал өөрчилсөн луужин

Эйнштейн дөнгөж 5 настай байхдаа нэгэн өдөр орондоо хэвтэж байгаад аавынхаа бэлэглэсэн луужинг харан, хэрхэн ажилладаг талаар нь нилээд удаан гайхширч, маш их сэтгэл нь хөдөлсөн гэдэг. Энэ асуулт бараг бүх л амьдралынх нь турш толгойд нь эргэлдэж, шинжлэх ухаанд эргэлт буцалтгүй дурлуулсан ажээ. Тэгэхээр луужин байгаагүй бол энэ олон гайхалтай онолууд гарахгүй байсан байх нь.

Амьдрал өөрчилсөн луужин

5 Хөгжмийн авьяас

Алдарт эрдэмтэн нэгэнтээ “Хэрвээ би физикч болоогүй бол маргаангүй хийлч л болох байсан. Бүх л амьдралаа би хөгжмөөр төсөөлдөг” хэмээн ярьсан байдаг.

Хөгжмийн авьяас

6 Тэр тийм ч сайн хань байж чадаагүй

Эйнштейн эхнэртээ дараах болзлуудыг тавьдаг байв. “Миний бүх хувцсыг угааж индүүдээд, өнгөөр нь ялгаж, эвхэж тавих”, “Өдрийн 3 хоол хийгээд, миний өрөөнд авчирж өгч байх”, “Миний өрөөний бичгийн ширээнээс бусдыг нь эмхэлж цэгцэлж байх”, “Нийгэмд гай тарихааргүй л бол надтай холбогдсон хүмүүсийг тайван орхих”... Тэр ч тийм сайн нөхөр байгаагүй бололтой.

Тэр тийм ч сайн хань байж чадаагүй

7 “Мэдрэмж гэдэг мэдлэгээс илүү чухал зүйл”

Түүний хэлсэн нэг ийм алдартай үг байдаг. Үнэхээр л Эйнштейн хүчирхэг оюун ухаан, бүтээлч байдалд хамаг хүч чадал, цаг заваа зориулдаг байж. Төсөөлөл, мэдрэмж гэдэг юунаас ч чухал байдгийг тэр өөрийн амьдралаар батлан харуулсан юм.

“Мэдрэмж гэдэг мэдлэгээс илүү чухал зүйл”

8 Эйнштейний тархийг хүү нь хадгалуулахыг зөвшөөрсөн

Эйнштейнийг нас барсны дараа түүний хүү Ханс Эйнштейн аавынхаа тархины хэсгийг эрдэмтдэд өгч, судалгаа хийхийг нь зөвшөөрсөн байдаг. Үүний үр дүнд эрдэмтэн Мариан Диамонд, түүний тархинд жирийн хүнийхээс илүү глиал эс (аливааг сурах, санах ой тогтоомж) байсан учир мэдээлэл боловсруулах чадвар нь хавь илүү хөгжсөн байсныг  нотолжээ.

Эйнштейний тархийг хүү нь хадгалуулахыг зөвшөөрсөн

9 Сэлж чаддаггүй

Тэрээр далайн аялал хийх дуртай байсан ч, сэлж чаддаггүй байжээ. Нэгэн удаа ус руу хөл алдан унаад живэхээ шахахад нь аз болж хөршүүд нь аварсан гэдэг.

Сэлж чаддаггүй

10 Хууль бус хүүхэд

Анхны эхнэр Милева нь Эйнштейний шавь байжээ. Тэд багш шавийн харилцаатай байхдаа нэг охинтой болж. Тухайн үед энэ нь хууль бус, шившигтэй үйлдэлд тооцогддог байсан тул охиноо танихгүй хүнд үрчлүүлээд, гэрлэлтээ батлуулсныхаа дараа ч гэсэн өөрсөд дээрээ авчраагүй байна.

Хууль бус хүүхэд

11 Үеэлтэйгээ унтдаг Эйнштейн

Тэр амьдралдаа маш олон эмэгтэйчүүдтэй орооцолдож, харин хоёр эмэгтэйтэй гэрлэсэн байдаг. Түүний хоёр дахь эхнэр бол яг үнэндээ түүний үеэл дүү Эльза юм. Анхны эхнэрээсээ салаагүй байхдаа, үеэлдээ дурласан ч гэж ярьдаг.

Үеэлтэйгээ унтдаг Эйнштейн

12 Ерөнхийлөгч болохоо шахжээ

Израилийн ерөнхийлөгч Чаим Визман 1952 оны 11-р сарын 9-ний өдөр нас нөгчихөд засгийн газар түүнийг ерөнхийлөгч болох уу хэмээн хүсэлт явуулсан гэдэг. Харин тэр зөвшөөрөөгүй байна.

Ерөнхийлөгч болохоо шахжээ

13 Тэр илүү урт насалж болох л байсан

Эйнштейн судасны хагаралтай болсныг эмч нар түүнд дуулгаад, яаралтай хагалгаанд орохыг зөвлөсөн ч тэр эсэргүүцсэн юм. Ингэсэн шалтгаанаа тэрбээр “Удаан амьдрал уйтгартай шүү дээ” хэмээн тайлбарласан байдаг.

Тэр илүү урт насалж болох л байсан

14 Их сургуульд элсэх шалгалтандаа унаж байжээ

Шведийн холбооны политехникийн их сургуульд орохоор хэдэн жилийн турш хөдөлмөрлөж, түүх, гадаад хэл, газар зүйн шалгалтандаа унасны улмаас орж чадаагүй байна. Бүр математик, физикийн шалгалтандаа тэнцээд байхад шүү.

Их сургуульд элсэх шалгалтандаа унаж байжээ

225
таалагдаж байна

20
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()