Бүрж шарсан тахианы ороомог хийх хялбар арга

Өглөөний, үдийн, оройн гээд л аль ч үед тохиромжтой, хөнгөн, амттай зоогийг та бүхэндээ санал болгож байна. Амралтын өдрөөрөө, эсвэл аль завтай үедээ гэр бүл, найзууддаа хийж өгч, дайлаарай. Энгийн нэг ороомог биш, бууцай, бяслагтай тул амт сайтай, дээрээс нь шим тэжээл сайтай байх болно.

Бүрж шарсан тахианы ороомог хийх хялбар арга
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

Орц: 
-8 хүний жороор
-Бууцай – 150 гр
-Шингэн бяслаг – 250 гр
-Үрсэн моцарелла бяслаг – 1 аяга
-Сармис – 1 хумс
-Тахианы цээж мах – 4 
-Гурил – 1 аяга
-Өндөг – 3 ширхэг
-Зориулалтын бүрмэл, эсвэл үрж жижиглэсэн талхны үйрмэг байж болно – 2 аяга
-Тос
-Давс, амтлагч 

Хийх арга:
Эхлээд хайруулын тавганд оливийн тосоо халаагаад угаасан бууцайгаа хийн, бага зэрэг давсаар амтлаад зөөлөрч, налчийтал нь, ойролцоогоор 2-3 минут шарна. Үүнийгээ тавган дээр гаргаад шингэн бяслаг болон үрсэн моцарелла бяслаг, сармистайгаа холино. Сармисаа маш жижиг хэрчих юмуу үрэх хэрэгтэй шүү. Эдгээрийгээ холимогц майонезаар хольсон мэт харагдана.

Дараа нь тахианы цээж махаа дундуур нь хувааж, голоор нь зүсэж, бууцайгаа хийх зай гаргана. Үүндээ бяслагтай хольсон бууцайгаа хийгээд, амсарыг нь бага зэрэг хавчаад, гуриланд өнхрүүлээрэй.

Дараа нь өндөгөө хагалж холиод давс хийж бэлтгэнэ. Үүн дээ гурилаар бүрсэн тахиагаа дүрж аваад, бүрмэлдээ (нүдсэн талхын үйрмэг ч байж болно) өнхрүүлнэ.

Хайруулын тавагтай тосоо сайтар халаагаад, халсан хойно нь тахиагаа хийж, 2 талаар нь тус бүр 5 минут шарна. Тахиа алтан шаргал өнгөтэй болоод ирмэгц гаргаарай. 

Ингээд л бэлэн боллоо. Та сайхан хооллоорой.

60
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()