Ганц бие байхын давуу талууд

Хавар боллоо хайр ирлээ... Харин та ганц бие байгаадаа сэтгэл дундуур явдаг юм биш биз? Санаагаа чилээх хэрэггүй дээ. Хувь заяа таныг маш сайн хүнд бэлдээд, харин тэр хооронд өөрийнхөөрөө амьдраг хэмээн цаг хугацаа гаргаж өгч байгаа юм. Ингээд дараах зүйлсийг хамтдаа харцгаая. 

Ганц бие байхын давуу талууд
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Харагдах байдлаасаа ч эрх чөлөөг мэдэрнэ

Стиль имиж, ямар хувцас трэнд болж байна тэр бүхнийг хэрэгжүүлж өөртөө гаргах цаг гаргах нь их байдаг. Түүнчлэн шинэ үсний засалт, хумс, нүүр будалт, гоо сайхны будаг гээд л та өөрийн хүссэн бүхнээ хийж, олсон мөнгөө зөвхөн өөртөө зарцуулж чадна. Мөн заавал хэн нэгэнд таалагдаж бус зөвхөн өөртөө л таалагдаж амьдрахад хангалттай санагдана.

Харагдах байдлаасаа ч эрх чөлөөг мэдэрнэ

2 Хүссэн үедээ найзуудтайгаа уулзана

Орой үдэш, цаг хугацаа үл хамааран хэдэн ч цагийн үед, найзуудтайгаа зугаацаж, хүссэн зүйлээ хийх боломжтой. Энэ үед найзууд л хамгаас чухал мэт санагдана. Нэг талаараа та юунд ч үл хоригдон найзуудтайгаа хүссэнээрээ зугаацаж, доргих цаг завтай болно гэсэн үг юм.

Хүссэн үедээ найзуудтайгаа уулзана

3 Өөрийнхөө тухай илүү ихийг мэднэ

Хүн ганцаараа байх үедээ л өөрийгөө илүү таньж, юу хүсэж байгаа, юу хийх хэрэгтэй гэдгээ эргэцүүлдэг. Зарим үед бүхнийг бодож тунгаах, хааяа хөнгөхөн гуниглах ч сайхан шүү дээ. Тиймээс ганц бие байгаа үед өөрөөсөө өөр зүйлд санаа зовохгүй сэтгэл амар амьдрах бүрэн боломжтой.

Өөрийнхөө тухай илүү ихийг мэднэ

4 Сонирхолдоо анхаарал хандуулна

Жишээлбэл хэрвээ та дугуй унах дуртай бол түүндээ илүү их цаг зав, хөдөлмөрөө зориулж, бэлтгэл сургуулилтаа базаана гэсэн үг. Түүнчлэн аль ч тал дээр өөрийгөө хөгжүүлэх илүү боломжтой. Хэн нэгний хүсэл сонирхлоос үл хамааран дуртай зүйлдээ цаг гаргаж болох юм.

Сонирхолдоо анхаарал хандуулна

5 Илүү олон зүйлийг туршиж үзнэ

Залуу халуун насанд боломжгүй агаад бүтэхгүй зүйл гэж үгүй билээ. Тиймдээ ч сонирхсон, хийхийг хүссэн бүхнээ туршиж үзэх боломжтой. Тэрийг ингээд хийчихвэл буруудах болов уу, яах бол гэлгүйгээр ёстой л төрд тэрсэлж, түмнийг гэмтээхгүй л бол бусдаар бүхнийг хийхэд эрх чөлөөтэй үе юм.

Илүү олон зүйлийг туршиж үзнэ

6 Хамтрагчаа юу хүсэж байгааг мэддэг болно

Ганц бие байхад найзуудаараа уулзаж, тэдний юу хийхийг хүсэж байгаа, хэрвээ хэн нэгэнтэй болзоонд явбал яах хэрэгтэй, түүний юу хүсэж байгаа зэргийг судалж, туршлага хуримтлуулах боломжтой юм.

Хамтрагчаа юу хүсэж байгааг мэддэг болно

7 Толгой өвтгөм харилцаанаас хол

Мэдээж уурлаж бухимдах, маргах үе хосуудад бишгүй л тохиолдоно. Тэр ч утгаараа найз бүсгүй, залуутай байна гэдэг нь нэг бодлын "толгойны өвчин", стресс юм. Тэр бүр салж сарниад байхгүй ч гэлээ зүрх шархалж, гомдож туньсаар байдаг. Тиймээс нэг бодлын ганц бие явна гэдэг үнэхээр амар хэрэг билээ.

Толгой өвтгөм харилцаанаас хол

8 Карьераа өсгөх боломжтой

Ганц бие, өөр сатаарах зүйлгүй үед л хүн өөрийн ажилдаа илүү анхаарч, карьераа өсгөхөд бүрэн боломжтой болдог. Тиймээс  ч хувиараа бизнес эрхэлдэг, урлагийн болоод телевизийн салбарт хүч сорьдог хүмүүс ихэвчлэн ганц бие амьдралыг сонгох нь илүүтэй байдаг нь анзаарагддаг.

Карьераа өсгөх боломжтой

9 Өөр юунд ч мөнгө зарцуулах шаардлагагүй

Ганц бие байхад Валентин, Мартын 8, Цэргийн баяр, төрсөн өдөр гэх мэт элдэв баяруудад мөнгө зарцуулахгүй, нэг талаар мөнгөнд хэмнэлттэй байдаг. Тиймээс ч зарим хүмүүс, ялангуяа эрчүүд санхүүгийн байдлаас шалтгааалан ганц бие амьдралыг сонгох нь сүүлийн үед элбэгшжээ.

Өөр юунд ч мөнгө зарцуулах шаардлагагүй

10 Хүссэн үедээ болзож болно

Мэдээж шүү дээ. Ялангуяа залуусын хувьд энэ нь “Бинго” л гэсэн үг. Одоохондоо найз бүсгүйтэй болох бодолгүй ч амьдралаа илүү амттай болгохыг хүсвэл таалагдсан бүсгүйтэйгээ романтик болзоог төлөвлөх боломжтой гэсэн үг юм.

Хүссэн үедээ болзож болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()