Таныг гайхшруулах шинжлэх ухааны 10 баримт

Бид үргэлж хачирхалтай зүйлс дунд амьдарсаар ирсэн билээ. Гэвч заримдаа цаг наргүй ажиллаж хөдөлмөрлөсөөр бид ямар гайхалтай ертөнц дээр амьдарч байгаа билээ гэдгээ хүртэл мартаж орхидог. Доор дурьдах хачирхалтай баримтуудыг мэдэж авснаар таны амьдралыг харах өнцөг өөрчлөгдөх болно гэдэгт итгэлтэй байна .

Таныг гайхшруулах шинжлэх ухааны 10 баримт

1 Бид өдөр бүр шавж иддэг

Зарим улс үндэстнүүд шавжийг өдөр бүр хоолондоо хэрэглэдэг. Америкийн Хүнс, эрүүл мэндийн төвөөс гаргасан судалгаагаар хүмүүс өдөр бүр шавж иддэг гэсэн байна. Жишээлбэл: 100 гр шоколаданд 60 төрлийн шавж, харин 100 гр пиццаны соусанд 30 төрлийн нисдэг шавж агуулагддаг гэжээ. Тэгэхээр жилд 430 шавж иддэг болж таарч байгаа юм. Шавжнуудын ихэнхи нь хүнсний ногоо болон бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг гэнэ.  

Бид өдөр бүр шавж иддэг

2 Бидний арьс хаа сайгүй байдаг

Хүний бие үнэхээр гайхалтай бүтэцтэй билээ. Арьс л гэхэд сар бүр нөхөн төлждөг ба арьсны дотоод давхарга гадагш түрэн гарч ирснээр өнгөн давхарга нь гуужин унадаг байна.  Арьсны эс нь таны гэр доторхи тоос тоосонцоруудыг үүсгэх гол хүчин зүйл болдог учир гэрийн булан тохой, ер нь л хаа сайгүй бидний арьс байдаг гэсэн үг. Хүн нас ахих тусам арсны нөхөн төлжих хугацаа удааширдаг ба ингэснээр нүүр болон биеийн арьс нь үрчлээтэж унжиж эхэлдэг байна.

Бидний арьс хаа сайгүй байдаг

3 Далай тэнгисийн нууц

Далай тэнгис нь өөртөө хязгааргүй их нууцыг хадгалж байдаг юм. Тиймдээ ч тэр их нууцыг олж мэдэхийг хүссэн хүмүүс хэдэн зуун мянган доллар, тоолж баршгүй их цагийг зарцуулдаг байна. Хэдий тийм ч далайн 90 гаруй хувь нь нууцлаг, тааж тааварлашгүй хэвээр л байгаа аж. Дэлхийн гадаргын 71%-ийг далай тэнгис эзэлдэг гэдэг ч энэ тоо баримт нь өдөр ирэх бүрийд өссөөр байгаа юм. Одоогоор мэдэгдээд байгаа далайн хамгийн гүн цэг болох “Challenger Deep” нь “Empire State” (381метр) барилгыг 23 удаа босоогоор нь давхарласантай тэнцэхүйц гүн гэнэ. Судлаачид энэ итгэмээргүй гүний цэгт хүн төрөлхтөн амьдарч болно хэмээн дүгнэсэн байна.

Далай тэнгисийн нууц

4 Дэлхийн хамгийн том бэлэг эрхтэн

Цэнхэр халим нь дэлхийн хамгийн том амьтан гэгддэг төдийгүй хамгийн том бэлэг эрхтэнтэй амьд амьтан ажээ. Эм халимнууд зулзагаа гэдсэндээ 10-12 сар тээдэг байна. Мөн зулзага нь төрснөөсөө хойш 7 сарын турш өдөрт 400л сүү  хөхдөг аж. Харин нас бие гүйцсэн цэнхэр халимнууд 4 тонн крилл гэх бяцхан загаснуудаар хооллодог байна. Тэдний зүрх нь бага оврын авто машин шиг хэмжээтэй бол бэлэг эрхтэн нь дунджаар 2,7м урттай байдаг гэнэ. Эр цэнхэр халим хээлтэж байхдаа 20 литр үрийн шингэн ялгаруулдаг байна.

Дэлхийн хамгийн том бэлэг эрхтэн

5 Далайн өвөрмөц амьтан

Далайд нуугдсан нэгэн гайхалтай болоод өвөрмөц амьтан бол морины тах шиг хэлбэртэй хавч юм. Тэднийг 400 сая жилийн тэртээгээс үүссэн гэж үздэг учир "амьд чулуу" хэмээн нэрлэх нь ч бий. Тэд яг ч хавч биш бөгөөд аалз болон хилэнцэт хорхойтой төстэй. Бие махбодийн хувьд эрдэмтэд түүнийг нилээд ашиг тустай хэмээн тодорхойлсон байна. Тэдний бүрхүүл нь маш бат бөх бөгөөд буудахад ч сум нэвтэрдэггүй. Харин цус нь цэнхэр өнгөтэй байдаг ба бактерийн хорыг устгах шидтэй ажээ. Тиймээс сүүлийн жилүүдэд тус амьтны цусыг судлан эм тариа гарган авахыг оролдож байгаа аж.

Далайн өвөрмөц амьтан

6 Согтууруулах ундаа эрүүл мэндэд тустай

Зовлон шаналалаа мартах гэж, найз нөхөдтэйгөө хөгжилдөх гэх мэтчилэн архи уух шалтаг дуусашгүй. Харин уусныхаа дараа бүгд эрүүл мэнддээ санаа зовон харамсдаг. Гэвч архи нь ямарваа нэгэн өвдөлтийг намдаадаг төдийгүй  ой ухаан балартах, юмыг амархан мартах зэргээс сэргийлдэг байна. Архины хамгийн чухал нэгэн шинж чанар нь зүрхэнд ихээхэн тустай юм гэнэ. Их Британи улс иргэддээ зүрхний хорт хавдараас сэргийлэх үүднээс өдөрт эмэгтэйчүүд 16 гр архи, эрэгтэйчүүд 32 гр архи тогтмол хэрэглэхийг зөвлөдөг байжээ. Мөн нэгэн англи офицер цэргүүддээ чийг бам өвчнөөс сэргийлэн ром дарс уулгадаг байжээ.

Согтууруулах ундаа эрүүл мэндэд тустай

7 Мансууруулах бодис нь ашиг тустай

Хүмүүс хар тамхийг хэрэглэх нь буруу, эрүүл мэндэд хортой хэмээн ойлгодог. Гэхдээ мансууруулах бодис хэрэглэх нь архи болоод тамхи хэрэглэхийг бодвол хор нөлөө багатай аж. Энэ нь хүний биед байдаг хорт хавдрын  эсүүдийг багасгадаг ба хорт хавдраар өвчилсөн хүмүүст нэгэн төрлийн эм болдог байна. Мансууруулах бодисны үр нь өөртөө амины хүчлийг агуулдаг байна. Жич: Энэ бол эрдэмтдийн таамаг төдий зүйл болохоос баталгаатай баримт биш. 

Мансууруулах бодис нь ашиг тустай

8 Хайрлаж дурлах нь өвчин юм

Хүн дурлахаараа сохордог гэдэг. Окситосин гэх хайрын гормон нь хүний биед согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн мэт нөлөө үзүүлж чаддаг аж. Хүн дурлахаараа яг л кокейн хэрэглэсэн мэт сэтгэж эхэлдэг. Бүр зарим нь ирж яваа гал тэрэгний урдуур ороход ч бэлэн байдаг гэнэ. Энэ нь нэг ёсны сэтгэц мэдрэлийн өвчин юм. Хайр дурлалдаа шатах үед логик сэтгэлгээ болон бүтээлч чадварыг хариуцдаг тархины зүүн талын бөмбөрцөг ажиллахаа байж харин сэтгэл хөдлөл, мэдрэмж зэргийг хариуцдаг баруун талын бөмбөрцөг ихэд ачаалалтай ажиллаж эхэлдэг байх юм.

Хайрлаж дурлах нь өвчин юм

9 Салалт аюултай

Салалт гэдэг зүйл кино зохиол дээр гардаг шигээ ихээхэн аюултай  эд аж. Энэ нь хүмүүсийг нэг төрлийн “шархалсан зүрхний хам шинж” хэмээх өвчтэй болгодог байна. Судлаачид салсан хүмүүсийн ихэнхи нь сэтгэл санаа тогтворгүй болж, элдэв янзын үйлдэл хийж эхэлдэг тул сэтгэл зүйч дээр очин эмчүүлдэг хэмээжээ. Мөн нэгэн судалгаагаар салсан эмэгтэйчүүдийн 40-70% нь хуучин найз залуугийнхаа гарт амиа алддаг гэсэн аймшигтай дүн гарсан байна. 

Салалт аюултай

10 Хагас аяга үрийн шингэн нь хүн амын тоог нэмдэг

Эрэгтэй хүний нэг удаагийн дур тавилтаар 300 сая эр бэлгийн эс гадагшилдаг бөгөөд тэднээс зөвхөн нэг нь л үр тогтоодог. Онолоос үзэхэд эр хүн 22 цайны халбага буюу хагас аяга үрийн шингэнээр хүн амын өсөлтөнд нөлөөлдөг байна. Эр бэлгийн эс нь цагт 1,75 см замыг туулан, эмэгтэй хүний биед 9 хоног амьдарч чаддаг гэнэ. 

Хагас аяга үрийн шингэн нь хүн амын тоог нэмдэг

99
таалагдаж байна

26
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()