Гэрийн нөхцөлд бэлдэхэд хялбар, арьс чангалах маск

2017-05-08, 07:54
31,887

Хаврын эрс тэрс уур амьсгал, салхи шуурга бол сайхан арьсны хамгийн том дайсан билээ. Тиймээс бид та бүхэндээ гэрийн нөхцөлд өөрсдөө бэлдэж болох, маш сайн үр дүнтэй нүүрний маск бэлдэх аргуудыг танилцуулж байна. 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд байгаа учир тохирохгүй байхвий, харшил өгөхвий гэж эмээх хэрэггүй, туршаад үзээрэй.

Гэрийн нөхцөлд бэлдэхэд хялбар, арьс чангалах маск
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Хуурай арьсны авокадо, зөгийн балтай маск

Үүнийг бэлдэхэд танд ердөө тал  авокадо, 2 цайны халбага зөгийн бал, 1 цайны халбага овъёос хэрэгтэй. Авокадо жимсээ нухашлаад, овъёос, зөгийн балтайгаа холино. Үүнийг 15-20 минут нүүрэндээ тавиад, угаагаарай. Нүүр чийгшиж, толигор болно.

Хуурай арьсны авокадо, зөгийн балтай маск

2 Зуун наст, өргөст хэмхний маск

Энэхүү маскийг бэлдэхэд зуун настын нэг том навч, нэг аяга хэрчсэн өргөст хэмх хэрэг болно. Зуун настаа жижиглэн хэрчээд, өргөст хэмхтэйгээ хамт блендерт хийнэ. Нухаш шиг болонгуут нь 30 минут нүүрэн дээрээ тавиарай. Энэ нь эмзэг болон холимог арьсанд тохиромжтой бөгөөд чийгшил өгч, арьсны өнгийг сэргээдэг.

Зуун наст, өргөст хэмхний маск

3 Гүзээлзгэний маск

Гүзээлзгэнэ бол арьсны өнгийг сэргээхээс гадна шүдийг ч мөн цайруулдаг шидтэй. Үүнийг бэлдэхэд 3-4 том гүзээлзгэнэ, 2 халбага лимоны шүүс, 2 халбага овъёос, 1 халбага бор сахар хэрэг болно. Эдгээрийгээ бүгдийг нь бага зэрэг миксердээд нүүрэн дээрээ 10 минут тавина. Нүүрний өнгийг гайхалтай сэргээж, тэжээл өгөх болно.

Гүзээлзгэний маск

4 Өндөгний маск

Орцонд: 2 халбага овъёос, 1 халбага зөгийн бал, 1 халбага ус, 1 өндөг орно. Бүгдийг нь сайтар холиод, эсвэл миксердээд нүүрэндээ түрхэж 10-20 минут байлгаад угаагаарай. Энэ нь бохирдлыг гүн цэвэрлэж, толигор болгодог. Тослог, хуурай аль ч арьсанд тохиромжтой.

Өндөгний маск

5 Нохой хошууны цайтай маск

Орцонд: тал аяга буцалсан ус, 1 пакет нохойн хошууны цай, 1 халбага лимоны үрсэн хальс. Нохойн хошууны цайгаа тал аяга устайгаа буцалгаад, эсвэл халуун усанд 15 минутын турш хандална. Түүн дээрээ лимоны үрсэн хальсаа хийгээд хөргөгчинд хонуулаарай. Маргааш нь үүнийгээ хөвөнд шингээн нүүрэндээ шавших юмуу, хөвөнтэйгээ тавьж болно. Энэ нь нарны хорт туяанаас арьсыг хамгаалдаг.

Нохой хошууны цайтай маск

6 Улаан дарс, зөгийн балтай маск

Үрчлээний эсрэг хамгийн сайн маск бол энэ юм. Үүнийг бэлдэхийн тулд нэг мөчир улаан усан үзэм, 80 гр улаан дарс (хуурай биш), 1 халбага зөгийн бал хэрэгтэй. Усан үзмээ бяцлаад, зөгийн бал болон дарстайгаа холино.  Сайтар хольсны дараа 10 минут нүүрэндээ тавиад угаагаарай.

Улаан дарс, зөгийн балтай маск

7 Тарагтай маск

Орцонд: аяганы 1/3 овъёос, тал аяга халуун ус, 2 халбага зөгийн бал, 2 халбага тараг, 1 өндөг орно. Халуун бүлээн усан (час халуун биш) дээрээ овъёосоо хийн дэвтээж, зөгийн бал болон тарагаа хийн холиод, 10-15 минут нүүрэн дээрээ тавина. Энэ нь батганы үрэвслийг намдааж, хуурайшилтыг арилгадаг.

Тарагтай маск

8 Зөгийн бал, гадилтай маск

Орцонд: гадил 2 ширхэг, 2 халбага зөгийн бал, 2 халбага тараг. Гадилаа хэрчиж нухаад, бусад орцтойгоо холино. Үүнийг нүүрэн дээрээ 15 минут тавихад арьс зөөлөрч, чийгшил нэмэгддэг.

Зөгийн бал, гадилтай маск

9 Шар айрагны маск

Батганы үрэвслийг намдааж, хоргүйжүүлэх, хуурай арьсыг чийгшүүлэх тохиолдолд энэхүү маск хамгийн тохиромжтой. Үүний тулд 2 халбага шар айраг, 1 халбага зөгийн бал, 1 өндөг хэрэгтэй. Шар айраг, зөгийн бал хоёроо холиод дээрээс нь өндөгөө сайтар холино. Нүүрэндээ 15-20 минут тавиад угаагаарай. Үүнийг 7 хоногт нэг удаа хэрэглэхэд тохиромжтой.

Шар айрагны маск

10 Жүржийн маск

Арьсийг гүн чийгшүүлэх, тэжээл өгөх үйлчилгээтэй энэхүү маскыг бэлдэхийн тулд аяганы тал овъёос, 1 бүтэн жүрж, 3 халбага тараг, 2 халбага зөгийн бал хэрэгтэй. Жүржээ хальснаас нь салгаад, ясыг нь ялгаж, бүгдийг нь зөгийн бал тараг, овъёостойгоо холиод нүүрэндээ 20-30 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угааж арилгаарай.

Жүржийн маск

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()