Эмч нарын гаргасан аймшигтай алдаанууд

Алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй харин алдаа гаргах эрхгүй хүмүүс гэж байдаг. Тэр нь бол эмч нар юм. Учир нь тэдэнд мянга мянган хүн өөрсдийн амь насаа даатгадаг билээ. Эмч гэдэг олон хүний амийг авардаг ачтан боловч бас олон хүнийг амийг авч оддог алуурчин гэж хэлэхэд хилсдэхээргүй болжээ. Ингээд тэдний гаргасан хариуцлаггүй үйлдлүүдийг хамтдаа сонирхоцгооё.

Эмч нарын гаргасан аймшигтай алдаанууд
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Буруу хагалгаа

Та мухар олгойгоо авахуулахаар эмнэлэгт очтол эмч нар андуураад таны элгийг авчихвал та яах вэ? Хичнээн итгэмээргүй хэдий ч энэ нь болсон явдал юм. Нэгэн жирэмсэн эмэгтэй мухар олгойгоо авахуулахаар эмнэлэгт очин хагалгаанд оржээ. Хагалгаа амжилттай дуусан эмэгтэй эмнэлгээс гарав. Гэтэл хэд хоногийн дараа түүний мухар олгой нь өвдөн дахин эмнэлэгт хүргэгдэн иржээ. Эмч нар ихэд гайхан шинжэлгээ хийж үзтэл түүний мухар олгойг биш харин өвдгөвчийг нь авчихсан байв. Тийм учраас хүүхдээ төрүүлэх боломжгүй болсон бүсгүй үр хөндүүлэлт хийлгэжээ. Үүний дараа тэрээр дахин мухар олгойгоо авхуулах мэс засалд орж харамсалтай нь хагалгааны явцад нас барсан байна.

Буруу хагалгаа

2 Осол

Сая гаруй хүн эмнэлэгт байхдаа бэртэж гэмтэн өвчиндөө шаналдаг аж. Ихэнхи өвчтөнүүд хагалгааны орон дээр гарахаасаа айдаг байна. Нэгэн судалгаагаар жилд 500 хүн хагалгааны орны төмөр завсар болон дэвсгэр хоёрын хооронд хавчуулагдан амиа алддаг байна.

Осол

3 Буруу хэсэгт хагалгаа хийх

Америкийн эмнэлэгүүдэд 7 хоногт ойролцоогоор 40 хагалгаа нь биеийн буруу хэсэгт хийгддэг байна.  Нэгэн эмнэлэг тархины мэс ажилбар хийж байгаад буруу хэсэгт нь хагалгаа хийж орхин өвчтөнийг эцсийн замд нь үдсэн аж. Мөн өвчлөлтэй гараа тайруулах гэж ирсэн эр эрүүл гараа алдсан байжээ.

Буруу хэсэгт хагалгаа хийх

4 Тохиромжгүй эм

Эмийн жор гэдэг нь таныг эдгэрэх эсвэл улам дордохыг шийддэг томоохон хүчин зүйлсийн нэг билээ. Барууны орнуудад жилд 50 сая эмийн жор тухайн өвчиндөө тохирохооргүй бичигдсэн байдаг аж. Нэгэн эр эмнэлэгт үзүүлэн эмийн жор бичүүлж аваад эмчийн хэлснээр хэрэглэсэн байна. Гэтэл хэдхэн хоромын дараа түүний бие халуу шатан, амьсгал нь боогдон газар дээрээ амьсгал хураажээ.

Тохиромжгүй эм

5 Халдвар

Эмнэлэгт эрүүл хүн гэж үгүй. Тэр дундаа халдвар тээсэн өвчтөнүүд чамгүй олон байдаг. Тиймээс тэднийг тусгаарлан ариун цэвэр байдлыг дээд зэргээр сахих нь эмнэлгийн ажилчдын хувьд их чухал юм. Гэтэл ажилчид цэвэрлээгүй эсвэл гүйцэт ариутгаагүй багаж хэрэглэснээс болж тухайн халдвар нь бусад өвчтнүүдэд дамждаг байна. Үүнээс болж жилд 75000 хүн амь насаа алддаг байна.

Халдвар

6 Буруу хүнд хагалгаа хийх

Энэ нь танд байж боломжгүй мэт санагдах байх гэвч үнэхээр ийм зүйл болжээ. Эмнэлэгт хэдэн мянган хүн хэвтэн эмчлүүлдэг. Тэдэн дунд ижил нэртэй хүн байх нь маш элбэг үзэгдэл. 2009 онд нэгэн аймшигт явдал болсон нь Бурнс (Burns) гэх нэгэн эмэгтэйг хагалгаанд орох гээд нойрсуулагч тариулан хэвтэж байхад нь андууран моргт оруулан хамаг эрхтэнүүдийг нь өвчтнүүдэд шилжүүлэн суулгахаар эхэлцгээжээ. Гэтэл эмэгтэй гэнэт нүдээ нээхэд эмч нар өөрсдийн алдаагаа ойлгож түүний амийг аврах гэсэн боловч нэгэнт хожимдсон байжээ.

Буруу хүнд хагалгаа хийх

7 Тохирохгүй цус сэлбэх

10 хагалгааны нэг нь цус сэлбэдэг байна. Гэтэл тэд танд таарахгүй цус сэлбэх нь маш аюултай юм. Харин бүр халдварт өвчтэй цус танд сэлбэвэл таны амь насанд ч хүртэл халтай байж болох юм. Иймэрхүү алдаанууд хүртэл гардаг байх нь.

Тохирохгүй цус сэлбэх

8 Хожимдож эмчлэх

Таны бие хичнээн өвдөж шаналж байсан ч та бусад хүмүүсийн адилаар дугаарлаж, хүлээж байгаад эмчид үзүүлдэг. Харин зарим улсуудад бүр үзүүлэх ээлжээ хүлээсээр байгаад хүмүүс нас бардаг байх юм. Америкд яаралтай тусламжийн тасагт эмч нараа хүлээсээр маш олон хүн амиа алддаг байна. 2010 онд хийсэн нэгэн судалгаанд 200 гаруй өвчтөн хүлээлгийн танхимд нас барсан аж.

Хожимдож эмчлэх

9 Алдаатай оншлох

Бид эмч нарт итгэдэг. Тэдний үгийг хууль мэт дагаж хэзээ ч тэднийг буруу оношилж байна гэж боддоггүй. Гэтэл алдаатай оношлох тохиолдол нилээд их гардаг байна. Нэгэн эмэгтэй бие нь тавгүй байсанд эмнэлэгт ирж үзүүлтэл түүнийг та зүгээр байна, хүзүү чинь бага зэрэг хөшсөн байна гэж хэлээд түүнийг буцаажээ. Гэтэл хэд хоногийн дараа эмэгтэй нас барсан ба үхлийн шалтгаан нь багтраа өвчнөөс болсон гэж тогтоогдсон байна. Бас нэгэн эрийг хоолны хордлого гэж оношлон эм бичиж өгчээ. Гэвч тухайн эмийг уусан ч залуугийн өвчин намдахгүй байсан учраас өөр нэгэн эмнэлэгт үзүүлтэл түүнийг хорт хавдартай гэдгийг тогтоосон байна.

Алдаатай оншлох

10 Эмболи буюу судасны бөглөрөл

Хагалгаанд орох явцад сувилагч болоод эмч нар анзааралгүйгээр судсанд агаар оруулах явдал их байдаг. Ингэснээр уушигны судасны бөглөрөл үүсдэг байна. Энэ нь таныг үхэлд ч хүргэх аюултай аж.

Эмболи буюу судасны бөглөрөл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()