Франц улсын тухай сонирхолтой баримтууд

Та бүхэндээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах "Мартын 8"-ы мэндийг хүргэе. Тэр ч утгаараа та бүхэндээ хамгийн романтик, дэврүүн ард түмэнтэй гэгддэг Франц улсын талаар сонирхолтой мэдээллийг бэлтгэн хүргэж байгаадаа таатай байна. Тэд усан үзмийн улаан дарсыг илүүтэй таашаан, нэгэндээ халуун дулаан үгсийг харамгүй зориулдаг нэг бодлын суралцах зүйл ихтэй улс орон юм. 

Франц улсын тухай сонирхолтой баримтууд
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1

Францад нас барсан хүнтэй гэрлэхийг хүлээн зөвшөөрдөг. Үүний тулд ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авдаг ажээ.

2

Франц шарсан талх нь үнэндээ тэдний өөрсдийн үндэсний хоол биш. Яг л бид бууз, хуушуур, цуйван зэргийг урд хөршөөсөө авсантай адил юм. Тэрхүү талхыг Америкийн иргэн Иосеф Франц хэмээх хүн анх бүтээсэн нь өдгөө түүний нэрээр Франц шарсан талх хэмээн нэрлэгдэх болсон байна..

3

19-р зууны Францийн хаан Луис (Louis), ердөө 20 минутын хугацаанд л хаан суудалд суусан гэдэг.

4

Парис хотод байрлах “Petite Syrah” хэмээх кофе шоп-д үйлчлүүлэхдээ хүндэтгэлийн өнгөөр “гуйя” хэмээн хэлэхгүй бол таниас өндөр төлбөр авдаг байна.

5

Автомашины тусгай зөвшөөрөл буюу дугаарыг Франц улсад анх нэвтрүүлсэн ажээ.

6

Францад гахайг “Наполеон” хэмээн дууддаг.

7

Парист хамгийн хуучны гүүрийг “шинэ гүүр” хэмээн нэрлэдэг байна.

8

Франц улс 12 цагийн бүсэд харьялагдана.

9

200 орчим жилийн турш Парис хотод эмэгтэйчүүдийг өмд өмсөхийг нь хориглосон ч, 2012 оноос хойш энэ хууль хүчингүй болжээ.

10

Европын орнуудад маш олон хүмүүс хоорондоо Францаар ярьдаг.

11

Парист жолооч нар тусгай лиценз авахын тулд 200 мянган еврог төлдөг байна.

12

Ихэнх оргилуун дарс Франц улсад үйлдвэрлэгдсэн байдаг.

13

 Франц хүн өдөрт дунджаар 9 цагийг унтаж өнгөрүүлдэг.

14

Парис хотод жил бүр 80 сая жуулчид ирдэг. Энэ тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа юм.

15

Франц улс нэгэн үе дэлхийн газар нутгийн 10 хувийг дангаараа эзэлж байжээ.

16

Францад 5 хүн тутмын нэг нь дэлхий ертөнц, үндэстнийхээ төлөө стресстэж байдаг.

17

Тус улсын засгийн газраас хамгийн олон хүүхэдтэй, өнөр өтгөн гэр бүлийг шагнаж, урамшуулдаг байна.

18

Дэлхийн 2-р дайны үед Нацист Германы удирдагч Адольф Гитлер (Adolf Hitler), Парис хотод зочилж байжээ. Тэр үед засгийн газраас алдарт Эйфелийн цамхгийн цахилгаан шатыг зогсоосон байна. Учир нь тэрээр Эйфелийн цамхгийн орой дээр гарахыг хүсвэл явган алхах хэрэгтэй гэжээ.

19

Дэлхийн 2-р дайны үед Парисийн лалын шашины сүмийн лам нар Еврейчүүдэд өөрсдийн пасспортыг өгч, амийг нь аварч байсан түүхтэй.

20

1748-1772 оны хооронд Францад төмс хориотой байжээ.

21

Францын ханхүү 1-р Жонн төрснөөсөө ердөө 5 –хан хоногийн дараа нас барсан гэдэг.

22

1814-1830 оны хооронд Францын төрийн далбаа цасан цагаан өнгөтэй байсан аж.

23

Франц улсад гоо бүсгүйн шалгаруулах тэмцээнийг нэгэн үе хориглодог байжээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()