Доналд Трампын охины хувийн амьдрал

Эцгээсээ дутахгүй ухаалаг хэрсүү, үзэсгэлэнтэй бүсгүй Иванка Трамп (Ivanka Trump)-ийг танилцуулж байна. Ихэнх баян айлын өв залгамжлагчид бүхнийг хялбарчлан, эцэг эхийн хөрөнгийг дураараа үрэн таран хийж амьдардаг бол, Доналд Трампын хүүхдүүд, тэр дундаа түүний охин Иванка бүхнийг өөрийн хүчээр хийж, өдгөө гэр бүлийн хамтаар аз жаргалтай амьдарч байна.

Доналд Трампын охины хувийн амьдрал
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1

Иванка Трамп (Ivanka Trump) нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, үл хөдлөх хөрөнгийн магнат Доналд Трамп (Donald Trump)-ийн анхны эхнэрээс гарсан 2 дахь охин юм.

2

Дональд Трамп 3 удаа гэрлэсэн бөгөөд анхны эхнэрээсээ 2 хүү 1 охин, дундах эхнэрээсээ 1 охин,  харин сүүлд гэрлэсэн эхнэр Меланиа Трамп (Мелания Трамп)-аас 1 хүүтэй ажээ.  Одоогийн эхнэр Меланиа нь түүнээс 24 насаар дүү юм.

3

Иванка Трамп 1981 оны 10-р сарын 30 нд АНУ-ын Манхэттэн дүүрэгт мэндэлжээ. Иванкагийн эцэг эх 1991 онд буюу түүнийг дөнгөж 10 настай байхад салсан гэдэг. Ийнхүү эхээсээ холдсон бяцхан охин багаасаа эцгийнхээ дэргэд бизнесийн ухаанд суралцаж, үнэхээр хатуужилтай хэрсүү охин болж хүмүүжжээ. Ивинка өнгөрсөн жил “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийнх нь ажлын өдрүүд хэрхэн эхэлдэг, түүний амжилтын нууц юу болохыг үзэгчидтэй хуваалцсан байна.

4

“Би 6 настай байхаасаа эхэлж, тэмдэглэл хөтөлж эхэлсэн юм. Учир нь эцэг минь надад удирдагч болохын тулд төлөвлөж сурах хэрэгтэйг зөвлөсөн учраас тэр шүү дээ. Мөн тэрээр намайг хурдан өсч томроод өөртэй нь цуг ажиллахыг тэсэн ядан хүлээж байна гэж хэлсэн.”

5

“Хүүхэд байхаас минь л эцэг эх минь надад, бизнес эрхлэх авьяас чадвар чиний цусанд бий. Тиймээс охин минь бусдын хүчээр бус өөрийн хүчээр өндөрлөгт хүр хэмээн хэлдэг байсан” гэжээ.

6

Иванка эхлээд Нью-Йорк хотод орших Чапины сургуульд суралцаж байгаад хожим 15 насандаа Английн Коннектикат мужид орших Чоате Рөүзмэригийн тэнхим рүү шилжсэн ажээ. Тэрээр энэ талаараа, “Тэр үед би яг л шоронд байгаа мэт санагдаж байлаа. Бүх найзууд минь Нью-Йорк хотод хөгжилдөж байгаа гэж бодохоор л атаархдаг байсан” хэмээжээ.

7

Удалгүй энэ бүхэн түүнд хэцүү санагдаж, 16 насандаа сургуулиасаа гарч, “Versace”, “Thierry Mugler”, “Seventeen” сэтгүүлүүдтэй хамтарч ажиллаж эхлэв.

8

Ийнхүү 2 жилийг өнгөрөөсний дараагаар Иванка, Жоржтауны их сургуульд элсэн суралцаж, төгсчээ. Мөн АНУ-ын Пенсилвани мужийн Вартоны бизнесийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн байна.

9

Тэрээр сургуулиа төгссөний дараа  “Forest City Enterprises” хэмээх үл хөдлөх хөрөнгийн компанид жилийн турш ажилласан ажээ.

10

Иванка өдгөө эцгээсээ дутахгүй сайн бизнесмэн бүсгүй болсон бөгөөд өөрийн үл хөдлөх хөрөнгийн компанийг ч байгуулсан юм.

11

Түүний төрсөн ах дүүс болох Жонн (John), Эрик (Eric) нар 2007 онд өөрсдийн зочид буудлыг нээн ажиллуулж байгаа бол, Иванкагийн хувьд тэрээр өөрийн нэрийн гоёл чимэглэл, хувцас, гуталны брэндийг гарган, бизнесээ амжилттай өргөжүүлж байгаа юм.

12

2006 онд тэрээр аавынхаа телевизийн хөтөлбөр болох “The Apprentice” шоуны анхан шатны шүүгчээр ажилласан нь улам их нэр хүндтэй болгожээ.

13

Үүгээр ч зогсохгүй 2009 онд  “The Trump Card: Playing to Win in Work and Life” бизнесийн ухааны ном бичиж, тэр нь өдгөө хамгийн шилдэг борлуулаттай ном хэвээр байсаар байна.

14

Тус номонд бизнес эрхлэгчдэд хэрэгтэй бүхий л мэдээлэл, зөвлөгөө багтсан бөгөөд бүх насны хүмүүст тохиромжтой гэдгээрээ онцлог аж.

15

Иванка 2009 онд үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн Жаред Кашнер (Jared Kushner)-тэй гэр бүл болсон юм. Хосууд өдгөө 2 хүүхдийн хамт аз жаргалтай амьдарч байна.

16

Тэрээр нөхрийнхөө талаар “New York Magazine” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Жаред бол миний хамгийн сайн найз. Бүх тал дээр бид ярилцаж, хамтран ажилладаг. Тэр бол миний хувьд бүх зүйл минь. Хүүхдүүдийнхээ сайн эцэг, сайн хань, шилдэг бизнесмэн.” хэмээжээ.

17

Хосууд охидынхоо хамтаар “Park Avenue”-д байрлах 16 сая долларын үнэтэй пентхауст амьдарч байгаа ажээ. Тэдний охидыг Арабелла Роуз (Arabella Rose), Жозеф Фредерик Кушнер (Joseph Frederick Kushner) гэдэг.

18

Тэд амралтын өдрөөрөө гар утсаа унтрааж, бүхий л цагийг гэр бүлээрээ хамтдаа тоглож, салхинд гарч өнгөрүүлдэг гэнэ.

19

Иванка өдгөө 3 дахь үрээ хэвлийдээ тээж байгаа юм. Өдгөө 34 настай үзэсгэлэнтэй бүсгүй, эцгээсээ дутахгүй их алдар нэр, эд хөрөнгийг цуглуулж, өөрийн бизнесийг амжилттай хэрэгжүүлэн, дэлхийн хамгийн хүчирхэг, манлайлагч эмэгтэйчүүдийн төлөөлөл болж явна.

421
таалагдаж байна

19
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()