Амьдрахад хамгийн тохиромжтой 10 хот

Мэдээж өсөж төрсөн эх орондоо амьдрах хамгийн сайхан. Гэхдээ өөр нэгэн улсыг сонгон амьдар гэвэл та хаана очих вэ? Тэгвэл энэнд хариулт өгөхөөр дэлхийд нэр хүндтэй "Economist Intelligence Unit" судалгааны компани 2015 оны байдлаар хүн амьдрахад хамгийн тааламжтай дэлхийн хотуудыг зарлажээ. Үүнийг шалгаруулахдаа дэлхийн бүх улс, орнуудыг хамран эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, аюулгүй байдал, боловсрол болоод хүрээлэн буй орчин зэрэг нийт 30 шалгуур, үзүүлэлтээр тодруулдаг байна.    

Амьдрахад хамгийн тохиромжтой 10 хот
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

10 Торонто - Канад

“EIU”-аас гаргасан дэлхийн хамгийн аюулгүй амар амгалан хотын жагтаалтыг тэргүүлдэг Торонто хот нь Хойд Америкийн тивийн 5 дахь, Канад улсын хамгийн том хот юм. Торонто нь өртөг багатай төдийгүй бизнес эрхлэхэд хамгийн тохиромжтой орон гэгддэг байна. Мөн дэлхийд хоолны соёл, урлаг, баяр ёслол зэргээрээ гайхагдан ирсэн агуу түүхт улс юм.

Торонто - Канад

9 Берлин - Герман

Берлиний хана нуран унсанаас хойш тус хот нь үдэшлэг, цэнгүүний эх орон гэж нэрлэгдэхүйц болсон билээ. Мөн тус улсын техник технологи хурдацтай хөгжихийн хэрээр Берлин хотын нэр хүнд улам өсөн, аялал жуулчлал эрчээ авч байна. Берлиний сонирхолтой шөнийн амьдрал, гайхалтай уран барилга, ногоон байгууламжууд зэрэг нь жуулчдийг ихээр татдаг аж.

Берлин - Герман

8 Мюнхен - Герман

Мюнхен нь хуучин Герман болон үндэсний ёс заншил, үнэ цэнээ хадгалсан хот юм. Гэвч хэрэглээний түвшин нилээд өндөрт тооцогддог. Хэдий жижиг хот боловч 1,3 сая оршин суугчтай, 20 том цэцэрлэгт хүрээлэнтэй. Мөн хотын төвөөр нь ямар нэгэн өндөр, олон давхар барилга байдаггүй ба чанарын хувьд баталгаатай төдийгүй, нийтийн тээврийн хувьд ихэд хөгжсөн юм.

Мюнхен - Герман

7 Токио - Япон

13,3 сая оршин суугчтай тус хот нь дэлхийн хамгийн том эдийн засагтай хот гэгддэг. Нийтийн тээвэр нь маш цэвэрхэн, аюулгүй ба ямар нэгэн байдлаар шахалдах, чихэлдэн орилолдох дуу чимээ огтоос гардаггүй гэнэ шүү. Тухайн хотын иргэдийн цалин нь өндөр учраас үүнийгээ дагаад хэрэглээний түвшин нь ч бас өндөр байдаг аж.

Токио - Япон

6 Окленд хот - Шинэ Зеланд

Окленд нь Шинэ Зеланд улсын хамгийн том хот юм. Уг хот үзэсгэлэнт далай болон гайхалтай боомтуудаараа алдартай. Окленд байр сууцны үнэ өртөг өндөр гэдгээрээ дэлхийд дээгүүр ордог боловч хотын оршин суугчдийн цалин нь бага байдаг гэнэ. Орон сууц болон дэд бүтэц зэрэг нь Окленд хотод тулгараад байгаа томоохон асуудлууд юм.

Окленд хот - Шинэ Зеланд

5 Цюрих - Швейцарь

Цюрих бол кино, зохиол л гармаар далай тэнгист дурлагсдын хот юм. Хотыг дайран 2 том гол урсдаг. Хотдоо 50 гаруй музей болон 100 гаран галлерейтэй гэдгээрээ ихэд нэрд гарсан аж. Сургалтын чанар сайн, гэмт хэрэг барагтай л бол гардаггүй, маш цэвэр цэмцгэр, амар тайван хот юм. Оршин суугчдийн жилийн дундаж цалин 100,000 доллар байдаг ба тэд ч үүндээ сэтгэл хангалуун байдаг байна.

Цюрих - Швейцарь

4 Сидней - Австрали

4 сая оршин суугчтай, гайхалтай сайхан цаг агаар, хаа саагүй зүлэг ногоо, үзэсгэлэнтэй далай, амттай хоол гээд л магтаж дуусахааргүй олон давуу талтай үнэхээр сайхан хот юм.  Сидней нь Австрали улсын хамгийн том хот бөгөөд хэрэглээний түвшин өндөр боловч байр сууцны үнээрээ Нью-Йорк, Хонконг зэрэг хотуудаас хямд байдаг.

Сидней - Австрали

3 Мельбурн - Австрали

Мельбурн бол сүүлийн үед хөгжин цэцэглэж буй, хоолны болон олон талт соёлоороо нэр алдарт гарч байгаа хот юм. Мөн завь болон усан спорт нилээдгүй хөгжсөн байдаг аж. Тус хот нь шөнийн цэнгээний газар болон ресторанаа голдуу далайн эрэгтэй ойролцоо, цонхоор нь далайн зөөлөн давалгаа харагдаж байхаар зохиомжлон барьсан байдаг ба энэ нь ч жуулчдад маш ихээр таалагддаг байна.

Мельбурн - Австрали

2 Ванкувер - Канад

Гайхалтай үзэсгэлэнтэй хот гэж Ванкуверийг л хэлнэ. “Stanley” цэцэрлэгт хүрээлэнд явж, харж дуусашгүй олон сонирхолтой зүйлс байдаг. Мөн хотын захиргаанаас хүн амын өсөлтийг байнга хянаж, хэт их оршин суугчтай болохоос сэргийлдэг аж. Байгалийн үзэсгэлэнт газруудаар явган болон унадаг дугуйтай явж, орчин тойронтой улам ойртон харилцахад тус болох үүднээс явган хүний болоод дугуйны зам зэргийг цогцоор нь бий болгосон байдаг аж.

Ванкувер - Канад

1 Вена - Австри

Жуулчдын хамгийн ихээр очихыг хүсдэг хот юм. Уран барилга, орд харшууд, дуурийн театр болоод бусад олон төрлийн соёл урлаг, барилга байгууламжуудаараа дэлхийд гайхагддаг билээ. 1.7 сая оршин суугчтай ба  гэмт хэргийн гаралт бага буюу тайван хотоор шалгараад байна. Оршин суугчидынхаа нь эрүүл мэнд, тав тухтай байдалд анхааран, хотоо цэвэрхэн байлгадаг ба ногоон байгууламжийг маш ихээр хийсэн байдаг ажээ.

Вена - Австри

350
таалагдаж байна

18
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()